Амралтын өдрүүдэд Сүхбаатар, Дорнод аймагт ажиллахдаа цэрэг жагсаан сүр дуулиантайгаар угтуулж буй Батлан хамгаалах сайд Д.Батлутын бичлэг сошиалд шүүмжлэл дагуулж буй. Тэрбээр үүнд хариу өгч, цахим хуудастаа ийнхүү постолжээ.
- Өөртөө зориулж дүрэм зохиож, хувийн үзэмжээр хүндэт харуулаа жагсаа гэхгүй нь ойлгомжтой. Цэргийн дүрэм бол зэвсэгт хүчнийхний хувьд “үндсэн хууль” мэт заавал дагаж мөрдөх ёстой баримт бичиг. Сайдын хувьд хэлбэрэлтгүй дагаж мөрдөх үүрэгтэй. Цэргийн жагсаалын дүрмийн 34 дүгээр зүйлд тодорхой заасан нь бий. Олон жил мөрдөж байна гэжээ

