БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Улсын хэмжээнд 1550 ченж автомашин борлуулдаг бөгөөд 1100 нь холбогдох татвараа төлөөгүй байна


НИТХ-аас Улаанбаатар хотод хөдөлгөөнд оролцох автомашинд олгох улсын дугаарыг хязгаарлах шийдвэр гаргасны дагуу энэ сарын 8-наас дугаар олголтыг зогсоосон. Үүнтэй холбогдуулан автомашины борлуулагчдын холбооноос НЗДТГ-т гааль дээр хүлээгдэж байгаа 37 000 автомашиныг оруулж ирэх шаардлага тавьж, хөдөлгөөн өрнүүлээд байгаа юм.

НЗДТГ-ын зүгээс “Гаалиар автомашин оруулж ирэхийг хориглоогүй, дугаар олгохдоо хэд хэдэн шаардлага л тавьж байгаа” гэсэн тайлбар өгч байгаа юм. Харин ченжүүдийн холбооноос дээрх шийдвэрийг иргэдийн амжиргааг тасалдуулсан, улсад хуримтлагддаг татварыг бууруулсан хэмээн дахин эсэргүүцэл үзүүлж байгаа. Тодруулбал, ченжүүд хэвлэлд хандан “10 автомашин борлуулаад бид улсад 150 сая төгрөгийн татар төлдөг” гэсэн юм.
Татвар, гаалийн байгууллагаас авсан мэдээллээр өнгөрсөн 2023 онд 3500 иргэн 33.800 тээврийн хэрэгсэл оруулж иржээ. Дээрх иргэдийн 1550 нь таваас дээш тооны тээврийн хэрэгсэл олон удаагийн давтамжтай хилээр оруулж ирсэн иргэн буюу бидний нэрлэдгээр ченж ажээ.
Тэгвэл дээрх ченжүүдийн 456 нь оруулж ирсэн машинаа худалдан борлуулаад ном журмын дагуу ХХОАТ-аа төлсөн бол 1100 орчим нь татвараа төлөөгүй тухай гаалийн байгууллагын бүртгэлд тэмдэглэгдсэн байна. Эдгээр 456 иргэн оруулж ирсэн машинуудаа гаалийн байгууллагад 227 тэрбумын үнэлгээтэй гэж мэдүүлж, түүнийхээ дагуу татвараа төлсөн байна. Зөвхөн 456 иргэний оруулж ирсэн машины гааль дээрх үнийн мэдүүлэг 227 тэрбум гэж үзвэл эдгээр 1100 иргэний оруулж ирсэн машины үнэлгээ багадаа 500 гаруй тэрбум төгрөг болж таарах нь.
Сонирхуулахад дээрх 456 иргэний нэг нь зөвхөн тухайн ондоо 900 ширхэг автомашин оруулж ирж, худалдан борлуулжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
2
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана 1 цагийн өмнө
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв 4 цагийн өмнө
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна 5 цагийн өмнө
Тажикистан Улсын Ерөнхийлөгчийн айлчлал өндөрлөлөө 7 цагийн өмнө
БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа 9 цагийн өмнө
ОБЕГ: Сэлэнгэ аймагт гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна 10 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний хагас жилийн үзүүлэлт танилцуулна 11 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг албадан гаргажээ Өчигдөр
Б.Пүрэвдагва: "Урт цагаан"-ыг залуучууд чөлөөт цагаа өнгөрүүлдэг, жуулчид зорьж ирдэг цэг болгоно Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ Өчигдөр
Тусгай замын автобус /BRT/ төслийн удирдах хорооны ээлжит хуралдаан боллоо Өчигдөр
26,992 суралцагч хотхоны бага сургуульд, 8100 суралцагч төрөлжсөн ахлах сургуульд суралцана Өчигдөр
СОШИАЛ ОРЧИН ДАХЬ ХУУЛЬ БУС ҮЙЛДЭЛ, ЦАХИМ ГЭМТ ХЭРЭГ, ГҮТГЭЛЭГ ДОРОМЖЛОЛ, ХУУРАМЧ ХАЯГУУДАД ХЯНАЛТ ТАВЬЖ АЖИЛЛАНА Өчигдөр
Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа Өчигдөр
Н.Номтойбаяр: Үндэсний их баяр наадам, Дэлхийн адууны өдрийн арга хэмжээнүүдээс нийт 2 тэрбум орчим төгрөгийн орлого төвлөрсөн Өчигдөр
Иргэн өөрийн гар утасныхаа хоёр талын кнопыг зэрэг дарснаар 101, 102, 103 дугаарт дуудлага өгөх боломжтой Өчигдөр
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр
УСНЫ ОСЛЫН 84 УДААГИЙН ДУУДЛАГААР 45 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЛАА Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон Монгол Улсад төрийн айлчлал хийнэ Өчигдөр
“Сэлбэ 20 минутын хот” төслийн анхны 12 давхар барилгын үндсэн карказ, цутгалтын ажил дууслаа 2026/07/20