БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

МХАҮТ-ын ерөнхийлөгчийн нөхөн сонгуулийн өмнө гол өрсөлдөгч болох Т.Дүүрэнг хорьжээ


Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын ээлжит бус XXII их хурал өнөөдөр  болно. Энэ хурлын  хамгийн их анхаарал татаж байгаа нь Танхимын ерөнхийлөгчийн нөхөн сонгууль.

    Тус  нөхөн  сонгуульд Т.Дүүрэн, “Таван богд”-ын Ц.Баатарсайхан, “Урбанек”-ийн Г.Лхагважав  нар өрсөлдөх нь одоогоор ил болсон мэдээлэл. Харин Танхимын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх өдөр  Т.Дүүрэнд таслан сэргийлэх арга хэмжээ авч байна гээд гуч хоног хорихоор болов. Хэнийг энэ сонгуульд ялуулах гэж хаанаас шидсэн чулуу хамгийн боломжит дэмжлэг авах магадлалтай Т.Дүүрэнг онилов.

      Т.Дүүрэн өөрийн сошиал хуудаснаа “ Намайг үндэслэлгүй хэргээр гэнэт дуудаж 30 хоног таслан хорихоор боллоо. Миний бие өөрийн биеэр бус ч Танхимын нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байгааг үүгээр мэдэгдэж байна” гэжээ. Мөн тэрээр өчигдөр MNB сувгаар ярилцлага өгөх байсан ч гаргахыг нь хориглосон тухай өөрийн нүүр хуудсандаа бичсэн бөгөөд “...Үг хэлэх, өөрийгөө өмгөөлөх бүх эрхийг хязгаарлалаа. Энэ улсад хувийн хэвшлийн орон зай байхгүй болжээ. Өнөөдөр намайг, маргааш та нарыг дуудаж  таслан хорих  аж” хэмээсэн байна.

    МХАҮТ нь Монголын бизнес эрхлэгчдийн нэгдэл болсон хамгийн том төрийн бус байгууллага.  Улс төрөөс харьцангуй тусдаа, хамаарал багатай явж ирсэн  байгууллага.  Ямартай ч олон нийт, хэвлэл мэдээллийнхний анзаарч байгаагаар Т.Дүүрэнг хорих ажиллагаа Танхимын нөхөн  сонгуультай хамаатай болох нь гарцаагүй гэж үзэж байна.  Мөн ажиглагчдын  таамгаар бол улс төрийн оролцоотой аж. Т.Дүүрэнтэй өрсөлдөх гол өрсөлдөгч нь Ц.Баатарсайхан бөгөөд улс төрийн дэмжлэг ихтэй, энэ сонгуульд ялах гэж хамгийн их хичээж байгаа хүн гэх юм билээ.  Ямартай ч нөхөн сонгуулийн үр дүн өнөөдөр гарна. Хэдийгээр нөхөн сонгуулийн өмнөх өдөр хоригдсон ч Т.Дүүрэн  өрсөлдөхөөсөө татгалзахгүйгээ өөрийн цахим хуудсаар мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл  хоригдож байгаа ч нэрээ татахгүй гэсэн байна.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Шинэ мэдээ
ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 2027 ОНЫ ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛИЙГ ТАНИЛЦУУЛЛАА 2026/11/20
“НЭГ СУМ — НЭГ МАЛ ЭМНЭЛЭГ” ХӨТӨЛБӨРИЙГ 30 СУМАНД ХЭРЭГЖҮҮЛЖ, МАЛ ЭМНЭЛГИЙН АНХАН ШАТНЫ НЭГЖИЙГ ЧАДАВХЖУУЛАХАД АНХААРЧ БАЙНА 2026/11/20
Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэв 2026/11/20
Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд 4.0 магнитудын хүчтэй газар хөдөллөө 2026/11/20
Улаанбаатарт ялимгүй цас орно 2026/11/20
“Нээлттэй парламент” өдөрлөгийг МУИС-д зохион байгууллаа 2026/11/20
ҮЙЛ ЯВДАЛ: Эрчим хүчний хэмнэлттэй дулаан хуримтлуурын технологийг танилцуулна 2026/11/20
Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв 2026/11/19
Б.Пүрэвдагва: Иргэдтэйгээ уулзаж, 2027 оны төсөвт тусгах санал хүсэлтийг нь нээлттэй сонсож байна 2026/11/19
ГОЛ, НУУРЫН МӨСӨН ДЭЭГҮҮР ЯВГАНААР БОЛОН АВТОМАШИНТАЙ ЗОРЧИХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА 2026/11/19
ХУУЛЬ БУС ХӨРӨНГӨ ХУРААХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН БАРИНА 2026/11/19
ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД ИМАРТТАЙ ХАМТРАН 3,500 АЙЛ ӨРХӨД УГААРЫН ХИЙН МЭДРЭГЧ СУУРИЛУУЛНА 2026/11/19
ҮЙЛ ЯВДАЛ: Чуулган хуралдана 2026/11/19
Энэ сарын 20-нд агаарын бохирдлыг бууруулах эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг иргэдэд танилцуулна 2026/11/18
Дөрвөн чиглэлд шөнийн автобус иргэдэд үйлчилж байна 2026/11/18
АРДЧИЛСАН НАМЫН БҮЛЭГ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЧӨЛӨӨЛӨГДӨХ ХҮСЭЛТИЙГ ДЭМЖЛЭЭ 2026/11/18
"Төрийн өмчит компанийн талаар баримтлах өмчлөлийн бодлого”-д төрийн өмчит компанийн тоог 85 болгон бууруулахаар тусгажээ 2026/11/18
Н.Учрал: 280 сая ам.доллараар шороо овоолсон Х.Баттулга шалгуулах ёстой 2026/11/18
АИ92 шатахууны үнэ 150, евро92-ын үнэ 1000 төгрөгөөр бууна 2026/11/18
Нийслэлийн хэмжээнд “Шар дарцаг” аян эхэллээ 2026/11/18