БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Олон Улсын Зөвлөх инженерүүдийн холбооны ФИДИК гэрээний сургалтад хамрагдлаа


Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн инженер, мэргэжилтнүүд “Олон улсын зөвлөх инженерүүдийн холбоо /ФИДИК/-ны жишиг гэрээ, түүний онцлог” сэдэвт сургалтад хамрагдлаа.

Тус нэгж нь авто замын түгжрэлийг сааруулах бодлогын хүрээнд стратегийн бүтээн байгуулалт, мега төслүүдийг хэрэгжүүлдэг бөгөөд үүнтэй холбоотойгоор ФИДИК-ээс боловсруулсан олон улсын гэрээний стандарт, түүнийг нутагшуулан хэрэглэхэд анхаарах асуудал, банкны санхүүжилт зэрэг гэрээ хэлэлцээр хийх зэрэг хууль эрхзүйн цогц мэдээлэл авч, туршлага хуваалцав.

 
Аливаа улс оронд мега төсөл хэрэгжүүлэх явцад орон нутгийн оролцоо, төр болон хөрөнгө оруулагч зэрэг олон талын нөлөөллөөс шалтгаалж тухайн ажил амжилттай хэрэгжих эсэх асуудал хөндөгддөг. Тиймээс стратегийн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ олон улсын жишигт нийцсэн, бүх талын нөлөөллийг тооцоолсон, эрсдэлээс хамгаалах гэрээний зөв загварыг сонгосноор бүтээн байгуулалтын төслүүд цаг хугацаандаа, санхүүгийн эрсдэлгүй хэрэгжих боломжтойг “Batbayr and partners” фирмийн удирдах менежер Г.Батбаяр онцоллоо. Үүний хамгийн сонгодог бөгөөд зөв шийдэл нь ФИДИК-ийн жишиг гэрээнүүд болно гэв.
Манай улсад Газрын тос боловсруулах үйлдвэр, Нүүрс баяжуулах үйлдвэр, Улаанбаатар хотын шинэ захиргааны барилга, Төмөр зам, Оюу толгойн цахилгаан станц барих зэрэг мега төслүүдэд ФИДИК-ээс боловсруулсан EPC гэрээг ашиглаж байгаа бөгөөд цаашид тус гэрээний зохицуулалтуудыг нарийвчлан судлах, дотоодын хууль тогтоомжтой нийцүүлэх зэрэг шаардлага бийг сургалтын удирдагч багш нар тодотголоо.

Олон улсын зөвлөх инженерүүдийн холбоо /ФИДИК/ гэж юу вэ?

ФИДИК гэдэг нь Франц нэршлийн товчлол бөгөөд барилгын салбарын буюу зам, дэд бүтэц, барилга, усан цахилгаан станц зэрэг барилгажсан ажлыг гүйцэтгэхэд хэрэглэгдэх олон улсын стандарт гэрээний хэлбэрийг тодорхойлдог 100 гаруй орны 1.5 сая инженер, 40.000 орчим зөвлөх компаниудыг нэгтгэсэн байгууллага юм.
1913 онд Бельги улсад зохион байгуулагдсан 59 улс, орны зөвлөх инженерүүд оролцсон “Зөвлөх инженерүүдийн анхдугаар чуулган”-аас Олон Улсын мэргэжлийн холбоо байгуулах санаачилга гаргаснаар Бельги, Франц, Швейцар улсууд хамтран тус холбоог үүсгэн байгуулжээ. Тус холбоо нь бүтээн байгуулалтын салбарт жишиг, стандартыг бий болгох зорилгын хүрээнд нэлээд хэдэн загвар гэрээг боловсруулсан бөгөөд үүний дотроос 8 өнгийн ном буюу 8 жишиг гэрээг дэлхий дахин түгээмэл хэрэглэж байна.
ФИДИК-ын жишиг гэрээг Дэлхийн банк, Европын сэргээн босголт хөгжлийн банк, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк, Карибын хөгжлийн банк зэрэг олон улсын санхүүгийн байгууллага өөрсдийн санхүүжүүлж байгаа төслүүдэд заавал хэрэглэхийг шаарддаг аж.
Манай улс “Олон улсын зөвлөх инженерүүдийн холбоо” /ФИДИК/-нд 2017 онд нэгджээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Хорхе Рафаэл( Видела Jorge Rafael Videla) 2 цагийн өмнө
Than Shwe (Тан Шве) 4 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо 4 цагийн өмнө
Augusto Pinochet (Августо Пиночет) 4 цагийн өмнө
"Мянган морьтон" аялал жуулчлалын арга хэмжээ есдүгээр сарын 5, 6-нд болно 4 цагийн өмнө
Шадар сайд Н.Номтойбаяр БНКизУ-ын Сайд нарын Танхимын орлогч дарга Улан Эркинович Маматкановтай уулзлаа 20 цагийн өмнө
Владимир Жириновский ( Oросын Либериал Ардчилсан Намын тэргүүн нэртэй улс төрч) Өчигдөр
Т.ЖАМБАЛЦЭРЭН ЯПОН УЛСЫН НАГОЯАГИЙН АЖ ҮЙЛДВЭРИЙН ИХ СУРГУУЛИЙН СУДЛААЧДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ Өчигдөр
АФРИКИЙН ЦЭРГИЙН ДАРАНГУЙЛАГЧИД -6 Mobutu Sese Seko Өчигдөр
Гачууртад 1962 онд байгуулсан 85 дугаар сургуулийн барилгыг 2027 онд шинэчилнэ Өчигдөр
Нийслэлийн хэмжээнд 2026-2027 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид 37,926 хүүхэд элсэн суралцаж байна Өчигдөр
Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл Өчигдөр
АФРИКИЙН ЦЭРГИЙН ДАРАНГУЙЛАГЧИД -3 Менгисту Хайле Мариам Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа Өчигдөр
Нийслэлийн 21 байршилд "Хотхоны бага сургууль" үүдээ нээлээ Өчигдөр
ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО Өчигдөр
Эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарнаас авдаг "Ногоон өртөө" ашиглалтад орлоо Өчигдөр
​АФРИКИЙН ЦЭРГИЙН ДАРАНГУЙЛАГЧИД-2 ROBERTO MUGABEE Өчигдөр
Н.Учрал: Төсөв байгалийн баялгийн үр өгөөжийг иргэддээ тэгш хүртээж, эдийн засгаа сэргээхэд чиглэлээ Өчигдөр
АФРИКИЙН ЦЭРГИЙН ДАРАНГУЙЛАГЧИД -1 ​Авонго Иди Амин Дада Оумее Өчигдөр