БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

ЧЕНЖҮҮД Х.НЯМБААТАРЫГ УУЧЛАЛТ ГУЙЖ, ХЯТАДААС ОРЖ ИРЖ БАЙГАА 37 МЯНГАН МАШИНД ДУГААР ОЛГОХЫГ ШААРДЛАА

Admin
Өчигдөр

"Халтар" төгрөг цуглуулсан ченжүүдээс айхгүй гэж хэд хоногийн өмнө мэдэгдэж  автомашины наймаачдыг дуэльд дуудсан Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын мэдэгдэлд Эко авто машин импортлогчдын холбоо, Авто худалдаа, машины бизнес эрхлэгчдийн холбооныхон өнөөдөр хариу мэдэгдэл хийлээ. 

Тэд "Хотын дарга өнгөрсөн долоо хоногт автомашины бизнес эрхлэгчдийг гутаан доромжилж, болчимгүй мэдэгдэл хийлээ. Сонгууль дуусаад маргааш нь та нар "май шүү" гээд байгаа юм уу. Нийслэл Улаанбаатар хотын захирагч бөгөөд хотын дарга, өмнө нь Хууль зүйн сайдаар ажиллаж байсан хүн иргэдээ ийм бүдүүлэг үг хэллэгээр доромжилсонд харамсаж байна. Бид Х.Нямбаатарыг огцруулах гэж акц зохион байгуулаагүй. Харин албан ёсны шаардлага тавьж, шийдүүлэхийг оролдож байсан шүү. Х.Нямбаатарыг ард иргэдээ ажил мэргэжил, нийгмийн байдлаар нь ялгаварлан гадуурхаж, доромжилсон тус үйлдэлдээ уучлал гуйхыг шаардаж байна. Хэрэв үгүй гэвэл дээд шатны удирдлага, хууль шүүхийн байгууллагад хандана гэдгийг онцолмоор байна гэв. 

Тэд Хууль зүй дотоод хэргийн яам, НЗДТГ-ын шийдвэр гаргах эрх бүхий хүмүүст дараах гурван шаардлагыг дахин тавьж байгаа аж. 

  1. Импортоор орж ирж буй автомашинд улсын дугаар олгох журмыг дахин боловсруулах
  2. БНХАУ-аас ачигдан ирж буй 37 гаруй мянган автомашинд улсын дугаар олгох
  3. Улсын бүртгэлийн дугаар авахад тавьж буй 2015 оноос хойш үйлдвэрлэгдсэн, эко, 0 километртэй гэжсэн шаардлагуудыг цуцлах гэсэн шаардлагуудыг тавьжээ

1
angry
0
care
3
haha
1
liked
0
love
1
sad
2
wow

Шинэ мэдээ
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ЦАХИМ ШИЛЖИЛТ, ХҮНИЙ НӨӨЦ, ЭРҮҮЛ МЭНДИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЧИГЛЭЛЭЭР ДЭЛХИЙН БАНКТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА 2 цагийн өмнө
Б.Сэмжидмаа: Иргэд 150150 тусгай дугаарт мессеж илгээхдээ хаяг, байршил, санал, хүсэлтээ тодорхой бичихийг зөвлөж байна 3 цагийн өмнө
САЙД Ц.ИДЭРБАТ: ДЭЛХИЙН ЦӨЛЖИЛТИЙН ЭСРЭГ МОНГОЛ МАЛЧИД ХОРШИН БЭЛЧЭЭР ХАМГААЛАХ ТЭЖЭЭЛ ТАРИАЛЖ БАЙНА 16 цагийн өмнө
Шадар сайд Н.Номтойбаяр улсын төсвөөр бүхнийг шийдэхээс татгалзаж, хувийн хэвшлээ дэмжихийг Засаг дарга нарт үүрэг болголоо 17 цагийн өмнө
ДЭЛХИЙН ХҮНСНИЙ ФОРУМЫН МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАГДЛАА 19 цагийн өмнө
“Уур амьсгалын санхүүжилтийн эмэгтэй манлайлагчид” хэлэлцүүлэг зохион байгууллаа 19 цагийн өмнө
Э.БАТШУГАР: 179 ТӨРЛИЙН ЭМИЙГ НЭГ ЭХ ҮҮСВЭРЭЭС ХУДАЛДАН АВАХААР ҮНИЙН САНАЛ ИРҮҮЛЛЭЭ 20 цагийн өмнө
А.Үйлстөгөлдөр: Улс орнууд цэрэг, зэвсэглэлдээ зарцуулдаг 2.9 их наяд ам.долларыг байгаль эхдээ зориулсан бол асар их эерэг нөлөө үзүүлэх байсныг дэлхий нийтээрээ бодох цаг иржээ 21 цагийн өмнө
ЗГ: 2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” шинээр барина 21 цагийн өмнө
УИХ-ын БОХХААБХ-ны дарга М.Мандхай Хяналтын сонсголтой холбогдуулан газар тариалан, хүнс, хөнгөн үйлдвэрлэлийн салбарын төлөөлөлтэй уулзлаа Өчигдөр
Улаанбаатарт бороо орно Өчигдөр
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 18254 хүүхэд бүртгүүлээд байна Өчигдөр
БАЙГАЛЬ ЭХ, СОЁЛЫН ӨВИЙГ ТУНХАГЛАСАН НОГООН БҮСИЙН СОЁЛ УРЛАГИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО Өчигдөр
COP17 хурлын Ногоон бүсэд Улаанбаатар хот хөгжлийн төслүүдээ танилцуулж байна Өчигдөр
“Чингис хаан” олон улсын нисэх буудлыг өргөтгөх, хүчин чадлыг нэмэгдүүлэх ажиллаж байгаад Японы талд талархаж буйгаа уламжиллаа Өчигдөр
Б.Мөнхтамир: Бэлчээр бол малчдын амьжиргаа, орон нутгийн эдийн засгийн үндэс Өчигдөр
СОР17: Риогийн конвенцуудын хүрээнд бодлогын уялдаа холбоог бэхжүүлнэ Өчигдөр
ЦУОШГ: Маргааш Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутгаар их бороо орно Өчигдөр
Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ Өчигдөр
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот ногоон эдийн засагт суурилсан хөрөнгө оруулалтад гүүр болно 2026/08/18