БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Ертөнцийн миссийн төлөө 127 орны миссүүдтэй өрсөлдсөн З.Номинзул монголчууддаа талархал илэрхийлжээ


Дэлхийн хамгийн том миссийн тэмцээн болох Miss Universe тэмцээнд  эх орноо төлөөлөн 127 орны охид бүсгүйчүүдтэй Мексик улсын Мехико хотод 20 хоногийн турш гоо сайхан, зүрх сэтгэл, идэвх зүтгэл, оюун ухаан, хариуцлагатай байдал, харилцаа хандлага гээд бүхий л талаараа өрсөлдсөн Монголын мисс З.Номинзул цахим хаягаараа дамжуулан талархал илэрхийлжээ. 

Тэрбээр "Тухайн улсыг төлөөлөн оролцож байгаа оролцогчоор нь тэр улсыг дүгнэдэг учраас бүх сэтгэл зүрх, хүч чадлаа дайчлан Монгол орныхоо үүх түүхийг дэлхийд сурталчилсандаа туйлын таатай байна. Миссийн тэмцээн бол зөвхөн хөөрхөн сайхан гадаад төрхөө дүгнэдэггүй сэтгэл зүрх, дотоод гоо сайхны тэмцээн юм. 

@missuniverse_mongolia гийн ү ндэсний захирлууд болох @_ankh_bayar Топ модель @oyungerelmash эгчдээ мөн @shinchrololot ахдаа маш их баярлалаа. Эх орондоо энэ гайхалтай тэмцээнийг зохион байгуулаад зогсохгүй дэлхийн тэмцээнд оролцоход маш сайн дэмжиж тусалж хүч, урам зориг өгсөн шүү.
Үргэлж дэмжиж урмын үг хайрладаг аав ээж, ахан дүүсдээ, Андра академийн захирал @badamgerel_andra багш болон бусад багш нар моделиуддаа маш их баярлалаа. Гадаадад байгаа ч гэсэн дүүгээ бүхий л талаар дэмждэг ахдаа баярлалаа. @d.z.batzolboo
Мөн туслалцаа үзүүлсэн Булган аймгийн Засаг даргын Тамгын газар Ариун-Эрдэнэ дарга,Могод сумын Тамгын Газар, ИТХ ,МҮОНТ Ц. Нямгаваа Ariunaa Batsaikhan Ulziibat Purevsuren, Ганбат Мөнх-Амьдрал ах, Swarovski Retailer Mongolia UnDara Undara Undara, Мөнхжаргал эгч, TsaTsa Beauty Store, Gunzaya Victoria, @ms.guaa.maral TUVZA Gold's Gym Ulaanbaatar, Гэрлээ эгч (Flam), Сэтгэл зүйч Г.Маралгуа, мастер үсчин Хосбаяр ах, Make up artist @zulaa_kolavizz, @abi_djr ах, Хульж ресорт, Алтан Утас @tuko_tailor , @khanbogdcashmere.official ANDRA Academy @skinhousemn Баянзүрх дүүрэг 21-р сургууль, AB royal primer бага сургууль,Халиун Батсайхан багш гээд цааш нь бүх тусалж дэмжсэн хүмүүсээ дурдвал пост маань дуусахгүй байх.
Мексикд амьдардаг үзэж дэмжихээр ирсэн монголчууд. болоод тултал дэмжсэн бүх Монголчууддаа Булган нутгийхандаа маш их баярлалаа. Та бүхний минь дэмжлэг намайг хурцалж, хичээх ёстойг маань сануулж, өөртөө итгэхэд тусалсан юм шүү. Монголчууд эвтэй байхдаа хүчтэй гэдэг үгийг жинхэн утгаар нь мэдэрлээ. Энэ бол зөвхөн эхлэл цаашдаа өшөө олон боломж, хүч сорьсон сорилтуудтай тулгарахад бэлэн байна. Бүгдэнд нь хайртай шүү гэжээ


0
angry
2
care
1
haha
5
liked
8
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 2027 ОНЫ ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛИЙГ ТАНИЛЦУУЛЛАА 2026/11/20
“НЭГ СУМ — НЭГ МАЛ ЭМНЭЛЭГ” ХӨТӨЛБӨРИЙГ 30 СУМАНД ХЭРЭГЖҮҮЛЖ, МАЛ ЭМНЭЛГИЙН АНХАН ШАТНЫ НЭГЖИЙГ ЧАДАВХЖУУЛАХАД АНХААРЧ БАЙНА 2026/11/20
Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэв 2026/11/20
Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд 4.0 магнитудын хүчтэй газар хөдөллөө 2026/11/20
Улаанбаатарт ялимгүй цас орно 2026/11/20
“Нээлттэй парламент” өдөрлөгийг МУИС-д зохион байгууллаа 2026/11/20
ҮЙЛ ЯВДАЛ: Эрчим хүчний хэмнэлттэй дулаан хуримтлуурын технологийг танилцуулна 2026/11/20
Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв 2026/11/19
Б.Пүрэвдагва: Иргэдтэйгээ уулзаж, 2027 оны төсөвт тусгах санал хүсэлтийг нь нээлттэй сонсож байна 2026/11/19
ГОЛ, НУУРЫН МӨСӨН ДЭЭГҮҮР ЯВГАНААР БОЛОН АВТОМАШИНТАЙ ЗОРЧИХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА 2026/11/19
ХУУЛЬ БУС ХӨРӨНГӨ ХУРААХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН БАРИНА 2026/11/19
ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД ИМАРТТАЙ ХАМТРАН 3,500 АЙЛ ӨРХӨД УГААРЫН ХИЙН МЭДРЭГЧ СУУРИЛУУЛНА 2026/11/19
ҮЙЛ ЯВДАЛ: Чуулган хуралдана 2026/11/19
Энэ сарын 20-нд агаарын бохирдлыг бууруулах эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг иргэдэд танилцуулна 2026/11/18
Дөрвөн чиглэлд шөнийн автобус иргэдэд үйлчилж байна 2026/11/18
АРДЧИЛСАН НАМЫН БҮЛЭГ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЧӨЛӨӨЛӨГДӨХ ХҮСЭЛТИЙГ ДЭМЖЛЭЭ 2026/11/18
"Төрийн өмчит компанийн талаар баримтлах өмчлөлийн бодлого”-д төрийн өмчит компанийн тоог 85 болгон бууруулахаар тусгажээ 2026/11/18
Н.Учрал: 280 сая ам.доллараар шороо овоолсон Х.Баттулга шалгуулах ёстой 2026/11/18
АИ92 шатахууны үнэ 150, евро92-ын үнэ 1000 төгрөгөөр бууна 2026/11/18
Нийслэлийн хэмжээнд “Шар дарцаг” аян эхэллээ 2026/11/18