БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Томуу, томуу төст өвчлөлт өнгөрсөн 7 хоногоор 230 тохиолдлоор буурчээ


Эрүүл мэндийн яамнаас томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар /2024.11.18/ мэдээлэл хийлээ.

Нийслэлийн хэмжээнд 1123 ор дэлгэн ажиллаж байгааг албаныхан мэдээллээ. Амралтын өдрүүдэд нийт 2107 хүүхэд үзүүлсэн нь өнгөрсөн долоо хоногоос 230 тохиолдлоор буурсан байна. Яаралтай тусламж дээр нэмэлтээр зургаан эмчийг ажиллуулж, иргэдийн оочер дугаарыг багасгаж байна гэв.

Томуу, томуу төст өвчлөлт жил бүрийн аравдугаар сараас идэвхиждэг. ХӨСҮТ-ийн судалгаагаар, гадаад орчилд одоогийн байдлаар томуу хараахан илрээгүй байна. Харин томуу төст өвчлөл бүртгэгдэж байгаа аж. Зарим өрхийн эмнэлэг дээр үнэ төлбөргүй ханиадны багцыг тарааж байгаа. Эрүүл мэндийн даатгалын өдрийн эмчилгээний багцад орсон байдаг учраас үнэгүй иргэдэд тарааж байна. Зарим өрхийн эмнэлгүүдэд энэ багцыг хараахан тарааж эхлээгүй байгаа гэв.

ЭХЭМҮТ-ийн Амьсгалын замын эмгэг судлалын тасгийн эрхлэгч Б.Ариунхишиг:

-Гэрийн нөхцөлд эцэг эхчүүд хүүхдийнхээ халууныг үзэж байх шаардлагатай. Өвдсөн хүүхэд хоолондоо мууддаг бөгөөд бага багаар өөрт нь тохирсон хоолыг тогтмол өгнө. Цээж нь шуугилаа гээд гэртээ дур мэдэн утлага эмчилгээ хийж байна. Эмчийн заалтаар энэ эмчилгээг хийх шаардлагатай. Ойр хавьд нь хурц үнэр гаргаж болохгүй. Жишээлбэл, тамхи, угаалгын нунтаг гэх мэт хурц үнэр гаргахгүй. Гэрийн нөхцөлд агааржуулалт хийж, аль болох өдрийн цагаар утаа бага үед агааржуулах хэрэгтэй. Чийгтэй цэвэрлэгээг өдөр бүр тогтмол хийхийг зөвлөе.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ТЕХНОЛОГИЙН КОМПАНИУДЫГ МОНГОЛД ХӨРӨНГӨ ОРУУЛАХЫГ УРИВ 56 минутын өмнө
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хүүхдэд ээлтэй болсноор хүн бүрд амьдрахад таатай хот болно 4 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: Нярайн эндэгдлийг бууруулж, эрүүл монгол иргэнийг өсгөх нь нийслэлийн бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг байна 6 цагийн өмнө
С.Наранцогт: Ирэх онуудад эдийн засгийн өсөлт алгуур нэмэгдэх хүлээлттэй байна 22 цагийн өмнө
Монгол банкны мөнгөний бодлогын хүүг 12%-д хэвээр хадгалах шийдвэр гаргалаа 23 цагийн өмнө
АНУ-ЫН САНГИЙН ЯАМТАЙ ТЕХНИКИЙН ТУСЛАЛЦААНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААГ АЛБАН ЁСООР ЭХЛҮҮЛЛЭЭ 23 цагийн өмнө
THE HU хамтлаг 10 жилийн ойдоо зориулсан “Wolf Totem” тоглолтоо зарлалаа Өчигдөр
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ, ГАМШГИЙН УДИРДЛАГЫН ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ Өчигдөр
Г.Жаргалсайхан: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, жуулчдыг татах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмэгдүүлэх зорилготой 2026/06/23
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 15 шинэ тохиолдол батлагджээ 2026/06/23
АТГ: 8 объектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчлав 2026/06/23
Имарт-Таеквондогийн Ази тивийн АШТ-ийг дэмжин ажиллалаа 2026/06/22
БАРУУН-УРТ ХОТОД АНХАН ШАТНЫ ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛИЙН ЦЭГ НЭЭГДЛЭЭ 2026/06/22
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ “ЗУНЫ ДАВОС” ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОХООР БНХАУ-ЫН ДАЛЯНЬ ХОТНОО ХҮРЭЛЦЭН ОЧЖЭЭ 2026/06/22
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа 2026/06/22
С.Амарсайхан: Шударга ёс зөвхөн шүүхийн танхимд эхэлж, тэнд өрнөдөггүй 2026/06/22
“Хүрээ цам-Даншиг наадам”-д худалдаа, үйлчилгээ эрхлэх иргэн, хуулийн этгээдийг зургаадугаар сарын 23-ны 13:00 цаг хүртэл бүртгэнэ 2026/06/22
Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна 2026/06/22
Я.СОДБААТАР: МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ӨНДӨР ХУВЬТАЙ БИЕЛҮҮЛЖ, ТОМООХОН ШИНЭЧЛЭЛҮҮДИЙН АЖЛАА УЛАМ ЭРЧИМЖҮҮЛНЭ 2026/06/22
МӨРДӨГЧДИЙН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН ЭХЭЛЛЭЭ 2026/06/22