БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Ж.Чинбүрэн: Эмийг жортой, жоргүй олгох талаар өмнө нь хуульд ямар зохицуулалт байсан өнөөдөр яг тэр хэвээрээ байгаа


Бүх эмийг жороор олгодог болсон нь хүндрэл үүсгэж буй талаар сүүлийн хэд хоног иргэд олон нийтийн сүлжээнд бичиж, шүүмжилж байна. Мөн, 10 дугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өмнөх Улсын Их Хурлаар батлахад найруулгын алдаа гаргаснаас болж ийм асуудал үүсээд байгаа гэсэн мэдээллийг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “МН25” дугаар суваг телевизд өгсөн ярилцлагадаа дурьджээ.

Тиймээс Улсын Их Хурал алдаатай хууль баталснаас болж ийм байдал үүссэн үү гэдэгт Улсын Их Хурлын эмч гишүүн Ж.Чинбүрэнгээс тодруулж, тайлбар авлаа.

 Ж.Чинбүрэн:  -Өнгөрсөн парламентын хаврын чуулганаар Эмийн асуудлаар сонсгол хийсэн. Сонсголыг ЭМИЙН ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, БОЛОМЖИЙН ҮНЭ ӨРТГӨӨР ИРГЭДЭД ХҮРГЭХ ТОМ ТОГТОЛЦООГ ХИЙХЭД ямар асуудал тулгараад байна, юуг бид шийдвэрлэх шаардлагатай вэ гэдгийг тодруулах зорилгоор зохион байгуулсан. Тиймээс ч Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өнгөрсөн парламентаар батлахдаа эмийн худалдаа эрхлэгчдийн хариуцлагыг өндөржүүлсэн, нөгөө талаар иргэдээ хамгаалсан зохицуулалт оруулсан. Тэр нь жороор олгох ёстой эмийг жоргүй олгосон бол торгох тухай л заалт. 

  • Өөрөөр хэлбэл, өмнө нь эмчийн бичсэн жорын дагуу худалдах эмийг эмийн сан жоргүй олгосон ч торгох шийтгэл хэрэгждэггүй байсан бол 10 дугаар сарын 01-нээс хэрэгжиж эхэлж, амь орж байна. Үүнийг л бүх эмийг жороор олгодог болсон гэж төөрөгдөл үүсгээд байгаа юм.
  •  Энэ хуулийн ажлын хэсэгт ажилласан хүний хувьд хариуцлагатайгаар хэлэхэд одоо иргэдийг бухимдуулаад байгаа эмийг тусгай жороор олгох, энгийн жороор олгох, эсвэл жоргүй олгох гэдэг зохицуулалтыг хуучин яаж хэрэгжиж байсан яг тэр хэвээр нь үлдээсэн. Нэг ч үг, үсгийн өөрчлөлт оруулаагүй.

Түүнчлэн, эмч хүний хувьд хэлэхэд, манайд ямар ч эмийг иргэн авья гээд ороход эмийн санч май гээд өгчихдөг, ерөнхийдөө хүнс шиг хэрэглэдэг байдал газар авсан. Ганцхан жишээ хэлэхэд, өвчин намдаадаг эм болох “Ибупрофен”-ыг жороор олгож байгаад иргэд бухимдаж байх шиг байна. Энэ эм нь дотроо олон янз. Орц найрлагын ялгаа болон ямар тунгаар, ямар хугацаанд уух, том хүн уух уу, хүүхдэд уулгах уу гэдгээс шалтгаалж эмчийн бичгээр уувал өвчнөө эмчлэнэ, харин дур мэдэн ямар ч хамаагүй тунгаар, хэдэн ч хоног хамаагүй уувал ходоодны шархтай болно гэдгийг ойлго. Эмийн энэ замбараагүй хэрэглээ эргээд маш олон сөрөг асуудлыг үүсгэдэг. Тиймээс эмчид үзүүлээд эмчийн бичиж өгсөн хоног хугацаа, тун, нэршлээр хэрэглэж хэвшвэл иргэн та өөрийгөө л хамгаалж байна гэсэн үг. 

Дахин хэлэхэд, энэ эмийг жороор олгоно, энэ эмийг жоргүй олгоно гэдэг жагсаалтыг хуульчилж баталдаггүй. Тиймээс ташаа мэдээлэлд автахгүй байхыг хүсье.   

 


2
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Сугалаагүй цэцэрлэг” бодлогын дүнд хүүхдийн хамран сургалт 96 хувьд хүрчээ 3 минутын өмнө
Ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдана 6 минутын өмнө
C.Бямбацогт: Ард түмнийхээ амьжиргаа орлогыг хамгаалсан, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн төсвийг баталлаа 19 цагийн өмнө
ИМАРТ ГОРХИ-ТЭРЭЛЖИЙН БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗАРТ 4.4 ГА ТАЛБАЙГ НОГООН БАЙГУУЛАМЖ БОЛГОН ТОХИЖУУЛЛАА 19 цагийн өмнө
ИХ ЦАСНЫ АЮУЛТАЙ ҮЗЭГДЭЛ Сэлэнгийн өмнөд, Төв, Хэнтийн хойд хэсгээр ҮРГЭЛЖИЛНЭ 19 цагийн өмнө
Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна 19 цагийн өмнө
Отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө 23 цагийн өмнө
Япон улсын Итабаши хоттой ногоон байгууламж, соёл, боловсролын чиглэлд хамтран ажиллана Өчигдөр
Л.Оюун-Эрдэнэ: Мөнгө мөртэй, эрх мэдэл хязгаартай шүү, Б.Энхбаяр аа Өчигдөр
Өнөөдөр Улаанбаатар хотод их хэмжээний цас орно Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: -"Соёлын бүтээлч сар-2026" аяныг "Монгол бахархал" уриан дор зохион байгуулна Өчигдөр
Э.БАТШУГАР: АНХАН ШАТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ИРГЭНД ИЛҮҮ ОЙРТОЖ БАЙНА Өчигдөр
Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа Өчигдөр
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээг эхлүүллээ Өчигдөр
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна Өчигдөр
ИХ ХЭМЖЭЭНИЙ ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРАХ ТУЛ БОЛЗОШГҮЙ ЭРСДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА Өчигдөр
Баруун аймгуудын нутгаар нойтон цас орно 2026/11/12
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно 2026/11/12
​Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо 2026/11/11
ХЭНТИЙ АЙМАГТ ГАРСАН ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 2026/11/11