БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Шилдгийн шилдэг тоглолт "Намрын Хит - 2024"


Шилдгийн шилдэг тоглолт

"Намрын Хит - 2024"

Нэрийг нь сонсох төдийд л өөрийн эрхгүй танил дотно мэдрэмж төрүүлдэг зүйлс гэж бий. "Намрын Хит", "Хаврын Хит" тоглолтууд яг л энэ тодорхойлтод яв цав нийцэх, үзэгч түмнээс өндөр үнэлгээ авч чадсан тоглолт хэдийнэ болжээ. Мөн найман жилийн хугацаанд тасралтгүй зохион байгуулж, зэрэглэл өндөр дуучдыг нэгэн дор цуглуулж чаддаг нь энэ тоглолтын чансааг илтгэнэ. 

Үзэгч та тоглолтынхоо тасалбарыг авчихаад, UBпаласын концертын танхимд орж ирээд суучихсан байхад л болно, бусдыг тоглолтыг зохион байгуулж буй хамт олны гарт даатга.  Тэр үдэш та энэ цагийг эзэлсэн агуу гайхамшигтай дуучдаас авахуулаад шинэ цагийн залуу дуучид, хөгжимчид, бүжигчид, авьяаслаг хөтлөгчид, гэрэл техник гээд урлагаас авч болох бүхий л таашаалыг хүртэж болох аж.  

Намар өөрөө утга уянгыг илтгэдэг дуу хууртай улирал. Намар ажил хөдөлмөр жигдэрсэн, завгүй шижигнэсэн улирал. Энэ л шахуу өдрүүдийн ачааллыг түр мартаж, дуртай дуучнаа алга ташин дахиулж, дуртай дуугаа даган дуулах боломжийг "Намрын хит 2024" нийтийн дуучдын нэгдсэн тоглолт танд олгож байна.

"Намрын Хит - 2024" тоглолтод Төрийн соёрхолтД.Сосорбарам, МУАЖ дуучин А.Долгор, МУАЖ дуучин С.Ганзориг, МУГЖ дуучин Ч.Бат-Эрдэнэ, МУГЖ дуучинЖ.Уранчимэг,   МУГЖ дуучин Б.Батболд,  МУГЖ дуучин У.Далантай, , МУГЖ ДуучинС.Эрдэнэцэцэг, МУГЖ дуучин Ч.Амаржаргал, СТА дуучинН.Мөнгөншагай, СТА дуучин Л.Нарантуяа,  хос дуучид А.Анхбаяр Б.Чанцалдулам, дуучин Д.Эрдэнэсувд, Бор Мэндээдуучин Б.Бат-Энэрэл, нар оролцох юм.

"Намрын хит-2024" нийтийн дуучдын нэгдсэнтоглолт 2024 оны10 дугаар сарын 20-ны өдөр 19:00 цагаас UB паласын концертын их танхимд болно. 

Тасалбарыг UB паласын билетийн кассаархудалдаалахаас гадна Ticket.mn, 94941909, 80591979 үнэгүй хүргэнэ.  Дэлгэрэнгүй мэдээллийг 9494-1909,80591979 дугаараас лавлах боломжтой.

 


0
angry
0
care
0
haha
3
liked
0
love
0
sad
1
wow

Шинэ мэдээ
Хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ 18 цагийн өмнө
Гурван жилийн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ 18 цагийн өмнө
Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ 20 цагийн өмнө
Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа нийтийн байруудад хяналт, шалгалт хийж байна 20 цагийн өмнө
ГАЛ ТҮЙМРИЙН ТАРХАЛТЫГ ЗОГСООЖ, БҮРЭН УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА 22 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Синдерелла” эмнэлэгт хараагаа алдаж хөгжлийн бэрхшээлтэй болсон хохирогчийн өмгөөлөгч Г.Минжмаа мэдээлэл хийнэ Өчигдөр
ТӨРИЙН ДАЛБААГ МАНДУУЛАХ ЁСЛОЛЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛСАН СУРГУУЛИЙН БАГШ, НИЙГМИЙН АЖИЛТНУУДЫГ УРАМШУУЛЛАА Өчигдөр
Үндэсний их баяр наадам, Цагаан cap амралтын өдрүүдтэй давхацсан тохиолдолд дараагийн долоо хоногийн ажлын өдрүүдэд шилжүүлэх саналыг гишүүдийн олонх дэмжлээ Өчигдөр
ӨВӨЛЖИЛТ ХҮНДЭРЧ ЭХЭЛСЭН АЙМГУУДАД УЛСЫН НӨӨЦӨӨС ӨВС ТЭЖЭЭЛ ХҮРГҮҮЛЖ, ИРЭХ САРД ГАЗАР ДЭЭР НЬ АЖИЛЛАНА Өчигдөр
Хүйтний эрч чангарна 2025/12/11
Х.Нямбаатар: Ажил хийж байгаа хүн бүрийг дуудаж загнадаг гишүүдтэй азгүй ч юмаа даа бид 2025/12/11
У.Хүрэлсүх: Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг шинэчлэн сайжруулах шаардлагатай 2025/12/11
ӨНӨӨДӨР: “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, иргэний орон зайн баталгаа болох нь” хэлэлцүүлэг болно 2025/12/11
2026 онд нийслэлийн 1-5 дугаар ангийн 189 мянган хүүхдийг сүү хөтөлбөрт хамруулна 2025/12/10
Улсын хоёрдугаар төв эмнэлэг ирэх оноос амьд донороос бөөр шилжүүлэн суулгана 2025/12/10
Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо 2025/12/10
Нийслэлийн есөн дүүргийн 14 байршилд зассан сүлд модны гэрлийг өнөөдөр 19:00 цагт зэрэг асаана 2025/12/10
Засгийн газар визийн шаардлагаас чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж байна 2025/12/10
The MongolZ баг ESL-ээс $295,313-ийн урамшуулал авна 2025/12/10
Хувь нийлүүлэгчдийн гэрээний талаар болон Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийн талаарх нотлох баримтуудыг шинжлэн судална 2025/12/10