БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай” 86 дугаар тогтоолын хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэргэд Теле камерын хяналтын нэгдсэн төвийг, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын дэргэд теле камерын хяналтын дэд төвүүдийг 2024-2025 онд байгуулсан. Түүнчлэн Улаанбаатар хотын 176 уулзвар, гарц, замд 2600 гаруй камерыг шинээр суурилуулсан юм. Эдгээр ажлын үр дүнд замын хөдөлгөөний дүрмийг мөрдөж, хөдөлгөөнд соёлтой оролцох иргэдийн тоо нэмэгдэж, зөрчлийн тоо багасаж, гэмт хэрэг, зөрчил, осол аваараас урьдчилан сэргийлэх, авто замын хөдөлгөөний эрчмийг хянах боломж бүрдсэн.

Ухаалаг камерууд суурилуулж, камерын хяналтын төвүүд байгуулснаар өгөгдөлд суурилсан дүгнэлт хийж, хөдөлгөөн зохицуулах гэрлэн дохионы асалтын хугацаа болон горимыг зорчилт хөдөлгөөнд нийцүүлэн тохируулдаг болсон. Тодруулбал, бүх зохицуулдаг уулзвар, гарцын гэрэл дохионуудыг зөв тохируулж, гэрэл дохио удирдах тоог 50 хувиар бууруулсан. Ингэснээр нэг албан хаагчид ноогдох ачааллыг бууруулж, замын хөдөлгөөнийг оновчтой зохион байгуулснаар оргил ачааллын үргэлжлэх хугацаа багассан.

Улаанбаатар хотод бүртгэгдэж буй зөрчлийн хэргийн 80 гаруй хувийг гэрэл дохио зөрчих, хурд хэтрүүлэх, цагаан зураас давах, эгнээ байр буруу эзлэх, явган хүний гарц дээр зогсох зэрэг замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн зөрчил эзэлдэг. Эдгээр зөрчлийг бүрэн илрүүлж, улмаар бууруулахын тулд шинэ системээр зөрчил илрүүлж, зөрчлийн талаарх сануулах мессежийг хүргүүлж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан хөдөлгөөнд оролцогчдын соёл дээшилж, шинэ системээр илрүүлсэн зөрчлийн тоо 16,300-аар буурсан бөгөөд уулзварын нэвтрүүлэх чадварыг 13 хувиар нэмэгдүүлээд байна.

Систем нэвтрүүлэхээс өмнө 50 уулзварын гэрэл дохиог өдөрт дунджаар 4500-4800 удаа удирддаг байсан. Өнөөдөр 93 уулзварын гэрэл дохиог өдөрт дунджаар 4500-4800 удаа удирдан ажиллаж байна. Мөн 2025 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл тээврийн хэрэгслийн хуурамч улсын дугаар ашигласан 587, улсын дугааргүй болон улсын дугаараа буруу байршуулсан 13,358 тээврийн хэрэгслийг илрүүлж, зөрчлийг арилгуулсан.

Зам тээврийн осол, саадыг цаг хугацаа алдалгүй мэддэг болсноор хөдөлгөөнд саад учруулсан нөхцөл байдалд шуурхай арга хэмжээ авч, зорчих хэсгийг чөлөөлөх хугацааг хоёр дахин багасгасан. 2025 онд 27,879 тээврийн хэрэгсэл, 1217 цахилгаан дугуй, скүтерийг зорчих хэсгээс чөлөөлж ажилласан байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай 1 цагийн өмнө
Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна 1 цагийн өмнө
Нийслэлийн хэмжээнд 375 цэгээр нөөцийн мах худалдаалж байна 3 цагийн өмнө
П.Даваасүрэн: Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна 5 цагийн өмнө
Засгийн газар Улсын аварга малчин, улсын аварга тариаланч шалгаруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна 5 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Засгийн газрын ээлжит хуралдаан болно 5 цагийн өмнө
3 тэрбум 784 сая төгрөгийн үнэлгээтэй 15 төрлийн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг илрүүлжээ 21 цагийн өмнө
Л.Хосбаяр: Нийслэлийн Архивын газар архивын зориулалтын байргүй учир хүндрэлтэй нөхцөлд үйл ажиллагаа явуулж ирсэн 21 цагийн өмнө
Хагас коксон шахмал түлшний үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлнэ 22 цагийн өмнө
ДЭЛХИЙН МОРЬТОНГУУД МОНГОЛД ЦУГЛАЖ “10.000 МОРЬТОН” ПАРАДЫГ ХИЙНЭ 23 цагийн өмнө
ХӨСҮТ: Энэтхэг улсад нипах вирусийн халдвар дэгдэж, олон хүн өвчилж байгаа тухай шар мэдээлэл байна 23 цагийн өмнө
Волейболын дээд лигийн финалын цуврал тоглолт өнөөдрөөс эхэллээ Өчигдөр
CHA EUN WOO: Цэргийн алба хааж байгаа минь татвараас зайлсхийсэн зүйл биш Өчигдөр
Ж.ЧИНБҮРЭН: ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ ЗАРЦУУЛСАН МӨНГӨ БОЛГОН ХҮНИЙ АМЬ АВАРДАГ БАЙХ ЁСТОЙ Өчигдөр
ӨНГӨРСӨН ОНД 73 УДААГИЙН ЦАГ АГААРЫН ГАРАЛТАЙ АЮУЛТ БОЛОН ГАМШИГТ ҮЗЭГДЭЛ ТОХИОЛДСОН БАЙНА Өчигдөр
А.БАЯР: ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖ ХЭРЭГТЭЙ ӨВЧТӨН ДЭЭР ТҮРГЭНИЙ ЭМЧ 20 МИНУТЫН ДОТОР ОЧДОГ БОЛОХ ЗОХИЦУУЛАЛТ ХИЙЕ Өчигдөр
ЦЕГ: Хуурамч архи, согтууруулах ундаа худалдан авч амь нас, эрүүл мэнддээ эрсдэл учруулахаас сэргийлнэ үү Өчигдөр
“Сүүн дархлаа” хөтөлбөрийг өргөжүүлэн нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгч эхэллээ Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Монголын ахмадын холбооноос тэтгэвэрийн нэмэгдэлтэй холбогдуулж мэдээлэл хийнэ Өчигдөр
Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна Өчигдөр