Өнөөдөр /2026.11.09/ УИХ-ын гишүүн, БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир, УИХ-ын гишүүн С.Амарсайхан нар Багануур дүүрэгт ажиллаж, сургууль, цэцэрлэгүүдийн сургалтын орчин, материаллаг баазыг сайжруулахад шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өглөө.
Энэ хүрээнд ухаалаг телевизор, зөөврийн компьютер, сургууль, цэцэрлэгийн гал тогооны тоног төхөөрөмж, сурагчийн ширээ,сандал зэрэг нийт 300 гаруй сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг шийдвэрлэн өгсөн юм.
Боловсролын салбарын хөгжил бол хүүхэд бүрийн ирээдүйд оруулж буй хөрөнгө оруулалт билээ. Иймд тойргоос сонгогдсон гишүүний хувьд Багануур, Налайх, Багахангай дүүргийн боловсрол, эрүүл мэндийн салбарын төсөв, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, байгууллагуудын тоног төхөөрөмж, материаллаг баазыг үе шаттайгаар шинэчлэхэд анхааран ажиллаж байна.
Мөн энэ үеэр сургууль, цэцэрлэгийн багш, ажилтнуудын төлөөлөлтэй уулзаж, салбарт тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх шаардлагатай саналуудыг нь сонслоо.
Багш, ажилтнууд;
Багш, ажилтнуудын нийгмийн баталгааг сайжруулах, орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх, ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн нөхцөлийг хөнгөлөх, түрээслээд өмчлөх хөтөлбөрийг өргөжүүлэх;
Сургуулиудын Нөхөн хангалтын зардлыг тогтмол, тасралтгүй олгох тогтолцоог бүрдүүлэх;
Сургалтын орчин, сургууль, цэцэрлэгийн материаллаг баазыг цаашид сайжруулах зэрэгт анхаарч ажиллах саналыг хэллээ