БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

АТГ: Иргэдийн мэдээллийг ашиглаж бүлэглэн мөнгө угаасан этгээдүүдэд холбогдох эрүүгийн хэргийг прокурорт хүргүүлэв

Г.Оюунтуяа
10 минутын өмнө

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс иргэдийн хувийн мэдээллийг ашиглаж бүлэглэн мөнгө угаасан этгээдүүдэд холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлэв.

Д.М, Б.Г, Г.Т, Ц.Ч, Г.Б нар нь бүлэглэн гэмт хэрэг байнга үйлдэж ашиг олох зорилгоор тогтвортой зохион байгуулалттай гэмт бүлэгт элсэж, үргэлжилсэн үйлдлээр Чингэлтэй дүүргийн IV хорооны нутаг дэвсгэрт орон гэргүй, тэнэмэл, архины хамааралтай, оршин суух тодорхой хаяггүй, нэр бүхий иргэдийн хувийн мэдээллийг хууль бусаар олж авч, улсын бүртгэлийн мэдээллийг зөвшөөрөлгүйгээр ашиглан, цахим интернэт банк буюу кибер орчинд хууль бусаар халдаж холбогдох мэдээллийг өөрчилсөн, засварласан байна. Тэд үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор өөрийн хамаарал бүхий хүмүүсийн нэр дээр хөдлөх хөрөнгө худалдан авч, эдийн засгийн эргэлтэд оруулж, түүний улмаас бий болсон үр шим, ашгийг урт хугацаанд хүртэж зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулж мөнгө угаасан, түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны явцад улсын бүртгэлийн болон цагдаагийн байгууллагын нэр бүхий албан тушаалтнууд дээрх этгээдүүдэд иргэдийн хувийн мэдээлэл, лавлагааг гарган өгч, хийх ёсгүй үйлдлийг хийсний хариуд үргэлжилсэн үйлдлээр хахууль авсан гэх эрүүгийн хэргийг мөрдөн шалгаж, прокурорын байгууллагад шилжүүллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
АТГ: Иргэдийн мэдээллийг ашиглаж бүлэглэн мөнгө угаасан этгээдүүдэд холбогдох эрүүгийн хэргийг прокурорт хүргүүлэв 10 минутын өмнө
Н.Цэлмүүн: Хөрөнгө оруулалтад саад учруулдаг Засаг дарга бидний санхүүжүүлсэн хөтөлбөрийн нээлтэд оролцох нь хэр зохистой вэ? 1 цагийн өмнө
ОБЕГ: 7 иргэний амь насыг авран хамгааллаа 1 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН БАГ ТАМИРЧИД УЛСЫН РЕКОРДЫГ ШИНЭЧЛЭН ТОГТООЖ, МӨНГӨН МЕДАЛИЙН ЭЗЭД БОЛЛОО 2 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ дахь намын бүлгүүд хуралдана 3 цагийн өмнө
Гэр, байшин шатаж 51 настай эрэгтэй угаартжээ 2026/11/06
Б.МӨНХТАМИР: ОХУ-ААС ШАТАХУУНЫ НИЙЛҮҮЛЭЛТ ТАСРААГҮЙ Ч МОНГОЛ УЛСЫН АВТОБЕНЗИНИЙ ХЭРЭГЛЭЭ ӨСӨН НЭМЭГДСЭЭР БАЙНА 2026/11/06
“Мимо агро парк”-ийн тэжээлийн үйлдвэр 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна 2026/11/06
Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв 2026/11/06
ЦЕГ: 55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ 2026/11/06
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно 2026/11/06
Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзав 2026/11/05
​“Эрдэнэс Тавантолгой”-н орлого Х сард 2 тэрбум долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеэс 68,1 хувиар өслөө 2026/11/05
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ 2026/11/05
ХУД авто замын засвар, шинэчлэлийн ажлыг хийж ашиглалтад орууллаа 2026/11/05
Эрэн сурвалжлагдаж байсан 100 хүнийг олж тогтоожээ 2026/11/05
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав 2026/11/05
Э.БАТШУГАР: ОРЧНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХАМГААЛЖ, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨӨС ҮҮДЭЛТЭЙ ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД ХАМТРАН АЖИЛЛАНА 2026/11/05
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 2026/11/05
ҮЙЛ ЯВДАЛ: “Жангар туулийн өвийг өвлөхүй” тууль хайлах ёслол болно 2026/11/05