БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

С.Баярмаа: Л.Төмөрчөдөр авлига, ашиг сонирхлоор 12,000 га газрыг олгосон байж болзошгүй

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Төв аймгийн засаг дарга Л.Төмөрчөдөр авлига, ашиг сонирхлоор 12,000 га газрыг олгосон байж болзошгүй талаар Төв аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгч С.Баярмаа Авлигатай тэмцэх газарт хандлаа

Тэрээр гомдолдоо,

"Төв аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 18 дугаар тогтоолоор Баян сумын нутаг дэвсгэрээс 10,410 га, Баянжаргалан сумын нутаг дэвсгэрээс 1,842 га, нийт 12,252 га газрыг үйлдвэрийн технологийн паркийн зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан байна. Мөн байгаль, экологийн тэнцвэрийг хадгалах зориулалтаар тогтоосон газрын 3,332 га талбайн зориулалтыг өөрчилсөн нөхцөл байдал тогтоогдсон байна.

Улмаар 2026 оны 10 дугаар сарын 07-ны өдөр уг тогтоолын үндэслэх хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулж, өмнө нь тусгасан зарим хуулийн заалтыг хасаж, Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.16 дахь заалтыг нэмж тусгасан байна.

Тус хуралдаанд нийт Төв аймгийн иргэдийн төлөөлөгчдийн 41 төлөөлөгчөөс хуралдааны танхимд 33, цахимаар 2 төлөөлөгч оролцсон байх ба 6 төлөөлөгч хуралдаанд оролцоогүй ирц 85.3%-тай байсан байх ба хуралдаанд оролцогчдийн 63.8%- нь дэмжсэн боловч үнэн хэрэгтээ цахимаар оролцсон хүмүүсийн саналыг аваагүй, авч хэлэлцээгүй юм.

Уг тогтоол нь хууль зүйн хувьд үндэслэлгүй, Засгийн газрын чиг үүргийг аймгийн ИТХ хэрэгжүүлсэн, захиргааны ерөнхиий хуулийн шаардлага хангаагүй дараах үндэслэлүүд байна.

  • Үйлдвэрлэл, технологийн паркийн байршилтай холбоотой засгийн газрын бүрэн эрх:
  • Аймгийн ИТХ-ын эрх хэмжээ нь засгийн газрын баталсан жагсаалттай холбогдсон байна:
  • Засгийн газрын бүрэн эрхийг аймгийн ИТХ орлон хэрэгжүүлсэн эсэх:
  • Захиргааны ерөнхий хуулийн шаардлага:
  • Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7.1.6-д заасан үндэслэлээр Монгол Улсын Засгийн газар 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 204 дүгээр тогтоолоор “Үйлдвэрлэл, технологийн паркт эрхлэх үйлдвэрлэлийн салбар, үйл ажиллагааны чиглэл, бүтээгдэхүүний төрөл, паркийн байршлын жагсаалт”-ыг баталсан байна. Уг жагсаалтад 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 161 дүгээр тогтоолоор нэмэлт оруулж, Ховд аймгийн Буянт, Дарви сум; Говь-Алтай аймгийн Тайшир сум; Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумыг нэмсэн байна. Харин дээрх хүчин төгөлдөр жагсаалтад Төв аймгийн Баян сум тусгагдаагүй байна.
  • Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9.1.1-д аймаг, нийслэлийн ИТХ нь 7.1.6-д заасан жагсаалтын дагуу паркийн нутаг дэвсгэр, байршлыг тогтоохоор зохицуулсан. Өөрөөр хэлбэл аймгийн ИТХ-ын байршил тогтоох бүрэн эрх нь тусдаа, хязгааргүй бүрэн эрх бус бөгөөд хуульд заасан Засгийн газрын баталсан жагсаалттай уялдсан эрх хэмжээ байна. Үүнийг Газрын тухай хуулийн 20.1.5 мөн баталгаажуулж, аймаг, нийслэлийн ИТХ нь Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9.1.1-д заасны дагуу нутаг дэвсгэр, байршлыг тогтоохоор заасан. Уг заалтын өөрчлөлт нь үйлдвэрлэл, технологийн паркийн тухай хуулийн 9.1.1-тэй шууд холбогдсон байна. Иймд Засгийн газрын баталсан жагсаалтад ороогүй Төв аймгийн Баян сумын нутаг дэвсгэрт 3,332 га газрыг үйлдвэрлэл, технологийн паркийн зориулалтаар тогтоосон аймгийн ИТХ-ын шийдвэр нь хууль зүйн нийцлийн хувьд үндэслэлгүй байна.
  • Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7.1.6 болон 9.1.1-ийг хамтатган авч үзэхэд Засгийн газар — хуульд заасан жагсаалтыг батална;
  • Аймаг, нийслэлийн ИТХ — уг жагсаалтын дагуу паркийн нутаг дэвсгэр, байршлыг тогтооно. Гэтэл Засгийн газрын 204 дүгээр тогтоол болон түүнд 161 дүгээр тогтоолоор оруулсан нэмэлтээр Төв аймгийн Баян сумыг паркийн байршлын жагсаалтад оруулаагүй байхад аймгийн ИТХ-аас уг байршлыг үйлдвэрлэл, технологийн паркийн зориулалтаар шийдвэрлэсэн нөхцөл байдал бий болсон байна.  Иймд уг шийдвэрээр:
  • Засгийн газарт хуулиар олгогдсон паркийн байршлын жагсаалт батлах бүрэн эрхийн урьдчилсан нөхцөлийг аймгийн ИТХ өөрийн шийдвэрээр тогтоосон эсэх, өөрөөр хэлбэл Засгийн газрын бүрэн эрхийн хэрэгжилтийг орлон шийдвэрлэсэн эсэх асуудлыг хууль зүйн хувьд тогтоох шаардлагатай байна гэжээ.
  • Төв аймгийн ИТХ нь нийтийн эрх зүйн хүрээнд захирамжилсан шийдвэр гаргаж байгаа нутгийн өөрөө удирдах байгууллагын хувьд Захиргааны ерөнхий хуулийн 5.1.5-д заасан захиргааны байгууллагын хүрээнд хамаарна. Тус хуулийн 4.2.1-д захиргааны үйл ажиллагаанд “хуульд үндэслэх”, 4.2.5-д шийдвэр нь бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий байх зарчмыг тогтоосон. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 24.1, 24.2, 24.4-т захиргааны байгууллага бодит нөхцөл байдлыг тогтоож, шаардлагатай нотлох баримтыг цуглуулан үнэлж, тухайн шийдвэрт хамаарах нөхцөл байдлыг нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй.

Дээрх асуудлуудыг тал бүрээс нь судлан үзэхэд дараан нөхцөл байдлууд байна. Үүнд:

  • Цэцэнс Холдинг ХХК нь Бөөрөлжүүтийн уурхай, цахилгаан станцийг түшиглэн “Бөөрөлжүүт үйлдвэр технологийн парк”-ын төслийг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд үүнийхээ хүрээнд төслийн танилцуулга болон холбогдох баримт мэдээллийг Төв аймгийн Засаг дарга болон холбогдох албан тушаалтнуудад уламжилсан байна. Үүний дагуу Төв аймгийн Засаг даргын захирамжаар аймгийн Засаг даргын Орлогчоор ахлуулсан ажлын хэсэг байгуулагдсан байна. Уг ажлын хэсэг ямар удирдамжтайгаар асуудлыг судлаж дүгнэлт гаргасан эсэх, “Бөөрөлжүүт үйлдвэр технологийн парк”-ын төслийн цар хүрээ, хэмжээ хязгаар, байгаль экологийн үнэлгээ, техник эдийн засгийн үндэслэл, аймаг орон нутагт үзүүлэх үр нөлөө, Баян болон Баянжаргалан сумдын иргэдийн санал хүсэлтийг хэрхэн судлаж холбогдох санал дүгнэлт гаргасан эсэх нь тодорхойгүй байна. Мөн ажлын хэсэг дүгнэлтээ аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанд танилцуулаагүй гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд Цэцэнс Холдинг ХХК-аас Бөөрөлжүүтийн уурхай, цахилгаан станцийг түшиглэн “Бөөрөлжүүт үйлдвэр технологийн парк”-ын төслийг үе шаттайгаар хэрэгжүүлэх төслийн дэлгэрэнгүй танилцуулга болон холбогдох тооцоо судалгааг аймгийн ИТХ-ын Зөвлөлийн гишүүд болон ИТХ-ын төлөөлөгчдөд дэлгэрэнгүй танилцуулаагүй байна. Энэ нь аймгийн Засаг дарга болон хуулиар шийдвэр гаргах эрх олгогдсон аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн мэдэх эрх зөрчигдсөн гэж үзэх үндэслэл болно.
  • Аймгийн ИТХ-ын 2022.02.23-ны өдрийн 01 дугаартай батлагдсан “Хурлын дэг батлах тухай” тогтоолын 4.10 дахь хэсэгт “Хуралдааны хэлэлцэх асуудлын төлөвлөгөө, хэлэлцүүлэх асуудал, шийдвэрийн төслийг аймгийн ИТХ-ын Ажлын алба, төсөл өргөн мэдүүлэгчтэй хамтран боловсруулж, МУ-ын хууль тогтоомж, хуралдааны дэгийн шаардлагыг бүрэн хангуулж, төлөөлөгчдөд хүргүүлсэн байна” гэж заажээ мөн дэгийн 4.11 дэх хэсэгт “хуралдаанаар хэлэлцэх асуудлыг сайтар нягтлан хэлэлцэж шийдвэрлэх бололцоог төлөөлөгчдөд олгох үүднээс хэлэлцэх асуудлын тоо, хуралдаан үргэлжлэх, завсарлах хугацааг хуралдааны дотоод журмаар нарийвчлан тогтооно...” гэж тус тус заажээ. Үүнээс үзэхэд аймгийн ИТХ-ын Ажлын алба ИТХ-ын хуралдаанаар хэлэлцэж байгаа дээрх асуудалд хайхрамжгүй хандсан эсэх хурлын нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх шаардагыг хангалттай хангаж байгаа эсэхийг тогтоож хурлын хуралдаанд өргөн мэдүүлсэн байна.  Мөн ИТХ-ын Зөвлөлийн 2026 оны 10 дүгээр сарын 02-ны өдрийн хуралдаанд ИТХ-ын 2026 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 18 дугаартай тогтоолыг зөвтгөсөн, хүчингүй болгох асуудал нь хууль бус гэх агууллага бүхий Ажлын албаны байр суурь гэх зүйлийг танилцуулсан нь Ажлын албаны зүгээс Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2-т заасан “албаны эрх мэдлээ хэтрүүлэх” мөн хуулийн 39.1.4 дэх хэсэгт заасан “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах” деспозтив шинжтэй нөхцөл байдал үүссэн гэж үзэх үндэслэл байна.
  • Засгийн газрын 204 дүгээр тогтоол болон түүнд Засгийн газрын 161 дүгээр тогтоолоор оруулсан нэмэлтээр Төв аймгийн Баян сумыг паркийн байршлын жагсаалтад оруулаагүй байхад аймгийн ИТХ-аас уг байршлыг үйлдвэрлэл, технологийн паркийн зориулалтаар шийдвэрлэсэн нөхцөл байдал бий болсон эсэхийг шалган үзэхэд МУ-ын Засгийн газрын 2024 оны 204 дүгээр тогтоолын хавсралтаар Үйлдвэрлэл технологийн паркт эрхлэх үйлдвэрлэлийн салбар, үйл ажиллагааны чиглэл, бүтээгдэхүүний төрөл, паркын байршлын жагсаалтыг баталжээ. Уг жагсаалтын байршил хэсэгт Төв аймгийн Баян сумын нутаг дэвсгэрийг оруулаагүй байна. Энэ нь эрх зүйн процессийн журмын дагуу Засгийн газраас байршил тогтоогоогүй нутаг дэвсгэрт аймгийн ИТХ үйлдвэрлэл, технологийн паркийн зориулалтаар шийдвэрлэсэн нөхцөл байдал бий болсон гэж үзэх үндэслэл байна.

Төв аймгийн ИТХ-аас Газрын тухай хууль болон Үйлдвэрлэл технологийн паркын эрх зүйн байдлын тухай хуулийг үндэслэн газрыг тусгай хэрэгцээнд авч солбицолыг баталж байгаа шийдвэр нь Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны акт болон захиргааны хэм хэмжээний актуудын хэлбэр шинжийг агуулж байна. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно” гэж заасан. Үүнээс үзэхэд аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг дээрх хуулийн шаардлагад нийцүүлэн Төв аймгийн Баян, Баянжаргалан сумын тухайн бүс нутгийн иргэд, мал бүхий иргэдийн эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаа эсэх, хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломжийг олгож сонсох талаар хуульд заасан ажиллагаа явуулж ажлын хэсгийн дүгнэлтдээ тусгасан эсэх нь тодорхойгүй байдаг.

Дээрх тогтоолуудаар их хэмжээний газрын зориулалтыг өөрчилж, орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан бөгөөд анхны шийдвэрийн хууль зүйн үндэслэлд дараа нь өөрчлөлт оруулсан нь уг шийдвэрийг гаргах болсон бодит шаардлага, үндэслэл, холбогдох судалгаа, дүгнэлт, шийдвэр гаргах ажиллагаа хуульд нийцсэн эсэхийг нягтлан шалгах шаардлагатай нөхцөл байдал үүсгэж байна.

Тухайлбал тухайн газрыг үйлдвэрийн технологийн паркийн зориулалтаар ашиглах шаардлага, газрын байршил, хил зааг, зориулалтыг тогтоосон үндэслэл, шийдвэр гаргахаас өмнө болон дараа холбогдох албан тушаалтнуудын гаргасан үйлдэл, уг шийдвэрийн үр дүнд тодорхой иргэн, аж ахуйн нэгжид эдийн засгийн болон бусад давуу байдал бий болсон эсэх, албан тушаалтнууд хувийн болон бусдын ашиг сонирхлын үүднээс бүрэн эрхээ хэрэгжүүлсэн эсэхийг шалгаж тогтоох нь зүйтэй гэж үзэж байна.

  1. “Бөөрөлжүүт АҮП”-н төсөл хэрэгжүүлэгч “Цэцэнс Майнинг энд Энержи” ХХК-аас 6.5 тэрбум төгрөгийн Нийгмийн Хариуцлагын гэрээн нэр дор шийдвэр гарахаас өмнө авсан байж болзошгүй үйлдийн тухай
  • 12252 га газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах шийдвэр 2026 оны 10 сарын 07 нд гарсан. Гэтэл 2026 оны 6 сард төв аймгийн Зуунмод сумын “Төв-Чандмань ДЭХГ”-н харъяа 5-р уурын зуухны засвар, шинэчлэл хийнэ хэмээн 4,5 тэрбум төгрөг тухай компаниас гаргуулж, тендер болон гүйцэтгэгчээр тус ААНэгж ажиллаж байгаа нь төсвийн тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.
  • 2026-2027 оны зуунмод сумын хэмжээнд хэрэглэгдэх 50,000 нүүрсийг тус компани “Төв-Чандмань ДЭХГ”-д өгсөн гэж компаний захирал Мөнхтөр нь ИТХ-д хэлсэн байдаг.
  • Төв аймгийн Баялаг бүтээгчид гэсэн номыгн ерөнхий эвээн тэтгэгчээр “Цэцэнс Майнинг энд Энержи” ХХК ажиллаж  300ш хэвлүүлсэн нь ямар ч үр дүнгүй, үрэлгэн зардал гаргасан. Уг номын ерөнхий автороор аймгийн ЗДОрлогч Б.Батбаатар болон ИТХ-н Нарийн бичиг Амарбаясгалан нар ажлласан нь албан тушуулаа урвуулан ашиглаж, ашиг сонирхолтой байгаа гэж үзэж байна.  
  • Баян, Баянжаргалан сумын удирдлагуудтай Хамтран ажиллах гэрээг 2026 оны 11 сарын 02 нд аймгийн ЗД болон Цэцэнс Майнинг энд Энержи” ХХК-ны захиралтай тус тус хийсэн болно.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинж байгаа эсэхийг тогтоохын тулд дээрх шийдвэрүүдийг гаргасан, бэлтгэсэн, үндэслэлийг боловсруулсан болон хэрэгжүүлэхэд оролцсон албан тушаалтнуудын үйлдэл, шийдвэрийн бодит үндэслэл, үр дагаврыг холбогдох баримтад тулгуурлан шалгах шаардлагатай байна.

Иймд дээрх нөхцөл байдлыг Авлигатай тэмцэх газрын бүрэн эрхийн хүрээнд шалгаж, хууль зөрчсөн болон авлига, албан тушаалын гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгаа эсэхийг тогтоож, тогтоол гаргахтай холбоотой хуралдааны тэмдэглэл, санал хураалтын дүн, газрын байршил, зөвшөөрөл болон холбогдох бусад баримтыг гаргуулан шалгаж өгнө үү." гэжээ.



0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ӨРХИЙН ТҮВШИНД НҮҮРСНИЙ ХЭРЭГЛЭЭНЭЭС ҮЕ ШАТТАЙ ТАТГАЛЗАЖ, ЦЭВЭР ЭРЧИМ ХҮЧИНД ШИЛЖИХ ХАМТАРСАН УРИАЛГАД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА 32 минутын өмнө
САЙД Ц.ИДЭРБАТ МАЛЫН УДМЫН САНГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ҮҮРЭГ ӨГЛӨӨ 41 минутын өмнө
С.Баярмаа: Л.Төмөрчөдөр авлига, ашиг сонирхлоор 12,000 га газрыг олгосон байж болзошгүй 1 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана 1 цагийн өмнө
Хүүхдийн мөнгийг энэ сарын 19-нд олгоно 4 цагийн өмнө
Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 16 мэдэгдэл бичиж хүргүүлэв 4 цагийн өмнө
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГ ТҮҮХТ 105 ЖИЛИЙН ОЙГООРОО СҮХБААТАРЫН ОДОНГООР ШАГНУУЛЛАА 5 цагийн өмнө
НӨМРӨГИЙН ДЦГ-ЫН ХЭЭРИЙН СУДАЛГААГ ТӨЛӨВЛӨСӨН ХУГАЦААНААС ӨМНӨ ДУУСГАЛАА 6 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Цусаа бэлэглэх өдөр”-ийн 138 дахь өдрийн үйл ажиллагаа болно 6 цагийн өмнө
Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо 21 цагийн өмнө
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулав 23 цагийн өмнө
МАН-ЫН БҮЛЭГ: МОНГОЛБАНКНЫ МЭДЭЭЛЭЛ СОНСОЖ, АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАХААР БОЛЛОО Өчигдөр
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажил 35 хувьд хүрлээ Өчигдөр
Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулийн төслийг салбарын төлөөлөлтэй хэлэлцлээ Өчигдөр
АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН 104 УДААГИЙН ДУУДЛАГААР ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЛЭЭ Өчигдөр
“Чойжин ламын сүм” музейн гадна гэрэлтүүлгийг шинэчиллээ Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: “Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэн худалдаа гарч байна Өчигдөр
Амралтын өдрүүдэд цаг агаар тогтворгүй салхи шуургатай байна 2026/10/30
НӨМРӨГИЙН ДЦГ-ЫН ТҮЙМЭРТ ӨРТӨӨГҮЙ ХЭСЭГТ ТӨВЛӨРСӨН АМЬТАДАД БИОТЕХНИКИЙН АРГА ХЭМЖЭЭ АВНА 2026/10/30
​ Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв 2026/10/30