БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

САЙД Ц.ИДЭРБАТ МАЛЫН УДМЫН САНГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ҮҮРЭГ ӨГЛӨӨ

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат Малын удмын сангийн үндэсний төвд ажиллаж, байгууллагын үйл ажиллагаа, малын генетик нөөцийг хамгаалах, сайжруулах, үржлийн ажил, биотехнологийн үйлдвэрлэлийн чиглэлээр хэрэгжүүлж буй ажил, цаашдын зорилтын талаар хэлэлцэв.
Малын удмын сангийн үндэсний төв нь БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1958 оны 31дүгээр тогтоолоор “Зохиомол хэлтүүлгийн станц” нэртэйгээр байгуулагдаж, үндэс суурь нь тавигдсан. Монгол Улсын малын генетик нөөцийг хамгаалах, сайжруулах, малын үржил, селекцийн ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлэх чиглэлээр ажиллаж байна. Тус төв 2023-2026 онд малын үржил, генетик нөөцийн чиглэлээр 238 мэргэжилтнийг сургалтад хамруулж, малын үржлийн үйлчилгээ, зохиомол хээлтүүлэг, генетик нөөцийн ашиглалтыг өргөжүүлэх, дотоодын үр үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чиглэлээр ажилласан байна.

Байгууллагын удирдлагын зүгээс байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгийн үнэлгээ хийх, лабораторийн итгэмжлэлийг нэмэгдүүлэх, мэргэжлийн боловсон хүчний чадавхыг бэхжүүлэх, үржлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж нөөц бүрдүүлэх, экспортлох, байгууллагын дөрвөн жилийн стратеги төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлэх шаардлагатайг онцоллоо.

Сайд Ц.Идэрбат Монгол Улсад баталгаажсан үүлдэр, омгийн мал сүргийн генофонд (генетик нөөц)-ыг хамгаалах, баталгаажсан 60 үүлдэр омгийн үрийг нь авч үлдэх чиглэлээр шуурхай ажиллах, байгууллагын сахилга, хариуцлагыг сайжруулах, өр төлбөр, авлагын асуудлыг шийдвэрлэх чиглэлээр холбогдох үүрэг өгч, байгууллагын автомашины асуудлыг шийдвэрлэлээ. Малын генетик нөөцийг хамгаалах, үржлийн чанарыг сайжруулах нь мал аж ахуйн бүтээмж, ашиг шимийг нэмэгдүүлэх, үндэсний малын чанарыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ӨРХИЙН ТҮВШИНД НҮҮРСНИЙ ХЭРЭГЛЭЭНЭЭС ҮЕ ШАТТАЙ ТАТГАЛЗАЖ, ЦЭВЭР ЭРЧИМ ХҮЧИНД ШИЛЖИХ ХАМТАРСАН УРИАЛГАД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА 1 цагийн өмнө
САЙД Ц.ИДЭРБАТ МАЛЫН УДМЫН САНГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ҮҮРЭГ ӨГЛӨӨ 1 цагийн өмнө
С.Баярмаа: Л.Төмөрчөдөр авлига, ашиг сонирхлоор 12,000 га газрыг олгосон байж болзошгүй 2 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана 2 цагийн өмнө
Хүүхдийн мөнгийг энэ сарын 19-нд олгоно 4 цагийн өмнө
Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 16 мэдэгдэл бичиж хүргүүлэв 5 цагийн өмнө
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГ ТҮҮХТ 105 ЖИЛИЙН ОЙГООРОО СҮХБААТАРЫН ОДОНГООР ШАГНУУЛЛАА 6 цагийн өмнө
НӨМРӨГИЙН ДЦГ-ЫН ХЭЭРИЙН СУДАЛГААГ ТӨЛӨВЛӨСӨН ХУГАЦААНААС ӨМНӨ ДУУСГАЛАА 7 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Цусаа бэлэглэх өдөр”-ийн 138 дахь өдрийн үйл ажиллагаа болно 7 цагийн өмнө
Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо 22 цагийн өмнө
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулав 23 цагийн өмнө
МАН-ЫН БҮЛЭГ: МОНГОЛБАНКНЫ МЭДЭЭЛЭЛ СОНСОЖ, АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАХААР БОЛЛОО Өчигдөр
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажил 35 хувьд хүрлээ Өчигдөр
Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулийн төслийг салбарын төлөөлөлтэй хэлэлцлээ Өчигдөр
АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН 104 УДААГИЙН ДУУДЛАГААР ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЛЭЭ Өчигдөр
“Чойжин ламын сүм” музейн гадна гэрэлтүүлгийг шинэчиллээ Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: “Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэн худалдаа гарч байна Өчигдөр
Амралтын өдрүүдэд цаг агаар тогтворгүй салхи шуургатай байна 2026/10/30
НӨМРӨГИЙН ДЦГ-ЫН ТҮЙМЭРТ ӨРТӨӨГҮЙ ХЭСЭГТ ТӨВЛӨРСӨН АМЬТАДАД БИОТЕХНИКИЙН АРГА ХЭМЖЭЭ АВНА 2026/10/30
​ Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв 2026/10/30