Томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, вакцинжуулалтыг эрчимжүүлэх зорилгоор Нийслэлийн 150 өрхийн эрүүл мэндийн төвүүд болон дөрвөн тосгоны эрүүл мэндийн төв аравдугаар сарын 24, 25 буюу ирэх Бямба, Ням гаригт 11:00–16:00 цагийн хооронд ажиллахаар болжээ.
Сүүлийн гурван жилийн дунджаас харахад арваннэгдүгээр сарын 19-24-ний долоо хоногт томуугийн дэгдэлт оргил үедээ хүрч энэ давлагаа ойролцоогоор Цагаан сар хүртэл үргэлжилдэг аж.