БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Э.БАТШУГАР: МЭДРЭЛИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ОЛОН УЛСЫН ТҮВШИНД ХҮРГЭХ НЬ САЛБАРЫН ТЭРГҮҮЛЭХ ЗОРИЛТ

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Монгол Улсад мэдрэлийн мэс заслын алба үүсэж хөгжсөний 60 жилийн ойд зориулсан “Өв уламжлалаас өнөө ба ирээдүй” эрдэм шинжилгээний хурал өнөөдөр Төрийн ордны Их Монгол танхимд боллоо.

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар хурлын үеэр хэлсэн үгэндээ мэдрэлийн мэс заслын салбарын ололт амжилтыг бататгаж, цаашдын хөгжлийг шинэ шатанд хүргэхийн чухлыг онцоллоо.

Тэрээр“Монгол Улсын мэдрэлийн мэс заслын тусламж, үйлчилгээний чадавх сайжирч байгаа хэдий ч гадаад улсад эмчлүүлэх шаардлагатай хэвээр байгаа зарим нарийн төвөгтэй мэс заслын тусламжийг эх орондоо олон улсын түвшинд чанартай, аюулгүй үзүүлэх боломжийг бүрдүүлэх шаардлага бидний өмнө байна.”

Мөн тархины гэмтэл, харвалт, хавдрын шалтгаант нас баралт, хөгжлийн бэрхшээлийг бууруулах, төрөлжсөн тусламж, үйлчилгээг орон нутагт хүртээмжтэй хүргэх, өндөр ур чадвартай хүний нөөцийг тогтвортой бэлтгэх нь салбарын нэн тэргүүний зорилт болохыг тэмдэглэв.

“Өндөр ур чадвартай хүний нөөцийг тогтвортой бэлтгэх, дэвшилтэт технологи, инновацыг нэвтрүүлэх, төрөлжсөн тусламж, үйлчилгээг орон нутагт хүртээмжтэй хүргэх нь салбарын хөгжлийн тэргүүлэх чиглэл юм.”

Мэдрэлийн мэс заслын тусламж, үйлчилгээг хөгжүүлэхэд төр, эрүүл мэндийн байгууллага, мэргэжлийн холбоод, их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудын нягт хамтын ажиллагаа чухал гэдгийг сайд онцоллоо.

Монгол Улсад мэдрэлийн мэс заслын алба үүсэж хөгжсөний 60 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан тус эрдэм шинжилгээний хуралд салбарын эрдэмтэн судлаачид, ахмад болон залуу эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд оролцож, мэдрэлийн мэс заслын өнөөгийн ололт амжилт, дэвшилтэт технологи, цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар хэлэлцэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Э.БАТШУГАР: МЭДРЭЛИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ОЛОН УЛСЫН ТҮВШИНД ХҮРГЭХ НЬ САЛБАРЫН ТЭРГҮҮЛЭХ ЗОРИЛТ 1 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 9 сарын статистик мэдээллийг танилцуулна 3 цагийн өмнө
ДОРНОД АЙМГИЙН ХАЛХГОЛ СУМАНД ГАРСАН ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 4 цагийн өмнө
Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна 4 цагийн өмнө
ИХЭНХ НУТГААР ХҮЙТЭРЧ, ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА 17 цагийн өмнө
Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ 19 цагийн өмнө
Гадаад улсын 3 иргэн Монгол Улсын иргэний биед халдаж, гэмтэл учруулжээ 20 цагийн өмнө
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт ҮБХИС-ийн түүхт 105 жилийн ойн хүндэтгэлийн жагсаалд оролцлоо 21 цагийн өмнө
Э.БАТШУГАР: ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГИЙН ХАМРАГДАЛТ УЛСЫН ХЭМЖЭЭНД 40.4 ХУВЬД ХҮРЛЭЭ 22 цагийн өмнө
Э.БАТШУГАР : ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ХӨГЖЛИЙН ГОЛ ЦӨМ НЬ ХҮНИЙ НӨӨЦ Өчигдөр
Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой Өчигдөр
Зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурна Өчигдөр
Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт Өчигдөр
Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төсөл өргөн барилаа Өчигдөр
Ихэнх нутгаар эрс хүйтрэхийг анхааруулж байна 2026/10/14
ТОМУУГИЙН УЛИРЛЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАЖ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ 2026/10/14
ҮЙЛ ЯВДАЛ: “Өсвөрийн аврагч-2026” улсын уралдаан болно 2026/10/14
17 жил үргэлжилж буй “Янжинхорлоогийн” хэргийг шүүх хурал дахин хойшиллоо 2026/10/13
Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна 2026/10/13
ЦEГ: Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчиллаа 2026/10/13