БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

С.Бямбацогт: Төсвийн тодотголыг ард иргэддээ өгөөжтэй хэрэгжүүлэхэд онцгой анхаарахыг Засгийн газарт сануулъя

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.10.16)-ийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2026 онд төсвийн тодотголыг баталсантай холбогдуулан Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт үг хэллээ. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Гадаад, дотоод бас олон хүчин зүйлийн нөлөөгөөр энэ онд бас манай улсын инфляц сүүлийн саруудад огцом өсөж, есдүгээр сарын байдлаар 12.0 хувьд хүрлээ. Энэ эгзэгтэй цаг үед Засгийн газраас өөрсдөө бүсээ чангалж, төсвийнхөө урсгал зардлаас 1.4 их наяд төгрөгийг танаж, харин үүнийг иргэдийнхээ орлого, амьжиргааг хамгаалах, эрчим хүчний бэлтгэлийг хангах, үнийн өсөлтөөс сэргийлэх арга хэмжээнд зарцуулах боломж олгох зохицуулалтыг өргөн барьсныг Улсын Их Хурал өнөөдөр баталлаа. Мөн цаг хугацаандаа багтаан бид баталж чадсаныг хэлье.

Онцлох зохицуулалтаас хэлэх юм, өнгөрөгч хаврын чуулганаар бидний баталсан тэтгэврийн багц хуулиудын хэрэгжилтийг 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс эхлүүлэхээр байсан бол энэ оны 11 дүгээр сарын 01-нээс болгон нааш нь татаж, ахмадууддаа суурь тэтгэвэр олгож эхэлнэ. Нийтдээ 435 мянган ахмадын тэтгэвэр 11 дүгээр сарын 01-нээс эхлээд 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэх төсвийн тодотголыг баталлаа.

Мөн салбар хоорондын цалингийн зөрүүг арилгаж, 11 дүгээр сарын 01-нээс цалингийн өсөлтийг 50 хувьд хүргэж жигдрүүлэх, нэмэгдүүлэх боллоо.

Эрүүл мэндийн салбарын ажилтан, албан хаагчдын цалинг 20.0 хувь, соёл, спорт, цаг уур зэрэг төрийн үйлчилгээний бусад салбарын ажилчдын цалинг 50.0 хувиар нэмэгдүүлэхээр боллоо.

Дараагийн чухал асуудал бол эрчим хүчний асуудал. Ирэх өвөл хөлдөх үү, зутрах уу, даарах уу, эрчим хүчний дутагдалд орох уу гэдэг асуудал бидэнд тулгарсан. Үүнээс урьдчилан сэргийлж эрчим хүчний найдвартай ажиллагаа, бэлэн байдлыг хангаж өвөл гал алдахгүй, байх, хамгийн гол нь иргэдийн цахилгаан, дулааны үнийг нэмэхгүй байж, эдгээрийг шийдэхэд зориулж 186 тэрбум төгрөг баталсан төсвийн тодотголыг бид хийлээ.

Энэ жил үнийн өсөлтөд хамгийн их нөлөөлж буй бүтээгдэхүүн бол мах, гурил, төмс, хүнсний ногоо байлаа. Эдгээр бүтээгдэхүүний одоо үнийн өсөлтөөс сэргийлэх, стратегийн нөөц бүрдүүлэх, үнийг тогтвортой байлгахад 140 тэрбум төгрөг хуваарилж, төсвийн тодотголд суулгалаа.

Мөн автобензин, дизелийн түлшний Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн татвар, Онцгой албан татварыг тэглэлээ. Үүнийг үргэлжлүүлж, үнийг тогтоон барих хамгийн боломжтой арга хэмжээг авлаа.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгааллын тэтгэвэр 11 дүгээр сарын 01-нээс одоо 26.0 хувиар нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл, сард 600 мянган төгрөг болно. Асаргааны тэтгэмжийг 12.0 хувиар нэмэгдүүлж 370 мянган төгрөг болгож байна. Эдгээр нэмэгдэлд давхардсан тоогоор 170 гаруй мянган иргэн хамрагдана. Үүнийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан санаачилж, Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун идэвхтэй оролцож батлууллаа. Эдгээр гишүүд маань хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ төлөөлж, Улсын Их Хуралд тэдний дуу хоолойг маш тод илэрхийлж, идэвхтэй ажиллаж байгааг энд онцолж хэлье.

Иргэдийнхээ нуруун дээрх ачааг багахан ч болов хөнгөлөх, орлого, амьжиргааг хамгаалах шийдвэрийг та бид хамтдаа цаг алдалгүй гаргалаа. Төсвийн тодотголыг батлахад идэвхийлэн оролцсон ажлын хэсгийн ахлагч, Төсвийн байнгын дарга Н.Наранбаатар болон ажлын хэсгийн гишүүд, Улсын Их Хурлын нийт гишүүд, Тамгын газрын ажилтнууддаа баярлалаа.

Улс орны эдийн засаг, нийгмийн өмнө, ард иргэдийн өмнө тулгамдсан асуудлуудыг шийдэхэд Улсын Их Хурлаас баталсан төсвийн тодотгол тодорхой үр дүнгээ өгнө гэдэгт найдаж байна.

Монгол Улсын 2026 оны төсвийг үр дүнтэй, ард иргэддээ өгөөжтэйгөөр хэрэгжүүлэхэд Засгийн газар онцгой анхаарч ажиллах ёстой гэдгийг сануулж хэлье.

Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газар


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
С.Бямбацогт: Төсвийн тодотголыг ард иргэддээ өгөөжтэй хэрэгжүүлэхэд онцгой анхаарахыг Засгийн газарт сануулъя 1 цагийн өмнө
Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг баталлаа 1 цагийн өмнө
Э.БАТШУГАР: МЭДРЭЛИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ОЛОН УЛСЫН ТҮВШИНД ХҮРГЭХ НЬ САЛБАРЫН ТЭРГҮҮЛЭХ ЗОРИЛТ 6 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 9 сарын статистик мэдээллийг танилцуулна 9 цагийн өмнө
ДОРНОД АЙМГИЙН ХАЛХГОЛ СУМАНД ГАРСАН ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 9 цагийн өмнө
Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна 9 цагийн өмнө
ИХЭНХ НУТГААР ХҮЙТЭРЧ, ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА 22 цагийн өмнө
Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ Өчигдөр
Гадаад улсын 3 иргэн Монгол Улсын иргэний биед халдаж, гэмтэл учруулжээ Өчигдөр
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт ҮБХИС-ийн түүхт 105 жилийн ойн хүндэтгэлийн жагсаалд оролцлоо Өчигдөр
Э.БАТШУГАР: ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГИЙН ХАМРАГДАЛТ УЛСЫН ХЭМЖЭЭНД 40.4 ХУВЬД ХҮРЛЭЭ Өчигдөр
Э.БАТШУГАР : ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ХӨГЖЛИЙН ГОЛ ЦӨМ НЬ ХҮНИЙ НӨӨЦ Өчигдөр
Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой Өчигдөр
Зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурна Өчигдөр
Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт 2026/10/14
Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төсөл өргөн барилаа 2026/10/14
Ихэнх нутгаар эрс хүйтрэхийг анхааруулж байна 2026/10/14
ТОМУУГИЙН УЛИРЛЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАЖ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ 2026/10/14
ҮЙЛ ЯВДАЛ: “Өсвөрийн аврагч-2026” улсын уралдаан болно 2026/10/14
17 жил үргэлжилж буй “Янжинхорлоогийн” хэргийг шүүх хурал дахин хойшиллоо 2026/10/13