БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Э.БАТШУГАР : ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ХӨГЖЛИЙН ГОЛ ЦӨМ НЬ ХҮНИЙ НӨӨЦ

Г.Оюунтуяа
45 минутын өмнө

“Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн хөгжил, олон улсын чиг хандлага” олон улсын сургалт өнөөдөр буюу 2026 оны аравдугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотноо эхэллээ.

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэл, хүний нөөцийн хөгжил, тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулахад хүний нөөцийн мэдлэг, ур чадвар, ёс зүй, хариуцлага чухал болохыг онцоллоо.

Тэрээр Эрүүл мэндийн хөгжлийн төв байгуулагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан тус төвийн үе үеийн удирдлага, хамт олонд баяр хүргэж, өнгөрсөн хугацаанд эрүүл мэндийн тогтолцоонд олон чухал шинэчлэл хийгдсэн хэдий ч хүний нөөцийн хүртээмж, жигд хуваарилалт, тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын чиглэлээр шийдвэрлэх асуудлууд байгааг тэмдэглэв.

Мөн шинэ технологи, орчин үеийн тоног төхөөрөмж, цахим систем, санхүүжилтийн шинэ загваруудыг нэвтрүүлэхийн зэрэгцээ тэдгээрийг үр дүнтэй ашиглах мэдлэг, ур чадвар, ёс зүйтэй, хариуцлагатай хүний нөөцийг бэлтгэж, тасралтгүй хөгжүүлэх шаардлагатайг онцоллоо.

Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг хөгжүүлэх бодлогын хүрээнд тасралтгүй суралцах орчныг бэхжүүлэх, мэргэжилтнүүдийг бодит хэрэгцээ шаардлагад нийцүүлэн зөв хуваарилах, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх нь нэн тэргүүний зорилт болохыг сайд хэлсэн юм. Эдгээр зорилтыг хэрэгжүүлэхэд чанарын удирдлага, засаглал, нотолгоонд суурилсан шийдвэр гаргалт болон цахим шилжилтийг уялдаа холбоотой хөгжүүлэх шаардлагатайг тэмдэглэв.

Энэ удаагийн сургалт нь хүний нөөцийн бодлогыг цахим шилжилт, их өгөгдөл, хиймэл оюун ухаантай уялдуулан авч үзэж байгаагаараа онцлог юм. Сургалтын хүрээнд эрүүл мэндийн салбарын бодлого, тусламж, үйлчилгээ, цахим эрүүл мэндийн шилжилт, үйлчлүүлэгчийн аюулгүй байдал, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр олон улсын туршлага, сайн туршлагыг хэлэлэж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Э.БАТШУГАР : ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ХӨГЖЛИЙН ГОЛ ЦӨМ НЬ ХҮНИЙ НӨӨЦ 45 минутын өмнө
Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой 2 цагийн өмнө
Зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурна 3 цагийн өмнө
Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт 19 цагийн өмнө
Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төсөл өргөн барилаа 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар эрс хүйтрэхийг анхааруулж байна Өчигдөр
ТОМУУГИЙН УЛИРЛЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАЖ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: “Өсвөрийн аврагч-2026” улсын уралдаан болно Өчигдөр
17 жил үргэлжилж буй “Янжинхорлоогийн” хэргийг шүүх хурал дахин хойшиллоо Өчигдөр
Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна Өчигдөр
ЦEГ: Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчиллаа Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ТОМУУГИЙН УЛИРЛЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХ, ДАРХЛААЖУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Өчигдөр
Монгол Улсад бүртгэлгүй 5 ширхэг галт зэвсгийг худалдан борлуулах гэж байсан хэргийг илрүүллээ Өчигдөр
Имарт ногоон ирээдүйн төлөө мод тарих үйл ажиллагаа зохион байгууллаа Өчигдөр
АРХАНГАЙ АЙМАГТ ЦАГДААГИЙН ШИНЭ БАЙР АШИГЛАЛТАД ОРЛОО Өчигдөр
ХҮРЭН БААВГАЙТАЙ ХОЛБООТОЙ 62 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДСЭН БАЙНА Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав Өчигдөр
Б.Пүрэвдагва: Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн барилгын ажил гүйцэтгэгчээс шалтгаалан зогссон тул шаардлагатай арга хэмжээг авна Өчигдөр
Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ 2026/10/13
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авч, мэндчилэв 2026/10/12