БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ТОМУУГИЙН УЛИРЛЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХ, ДАРХЛААЖУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ

Г.Оюунтуяа
14 минутын өмнө

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар эрүүл мэндийн байгууллагуудын удирдлагуудад цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан дараах таван чиглэлээр үүрэг, чиглэл өглөө.

1. Томуугийн улирлын бэлэн байдлыг хангах

2026–2027 оны томуугийн улирал эхэлж буйтай холбогдуулан эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдлыг дахин үнэлж, томуугийн эсрэг дархлаажуулалтыг эрчимжүүлэх, эм, эмнэлгийн хэрэгсэл, оношлуурын нөөц, орны хүрэлцээ, хүний нөөцийн зохицуулалтыг хангахыг үүрэг болголоо.

2. Умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх ажлыг эрчимжүүлэх

Хүний папиллома вирусийн (ХПВ) эсрэг дархлаажуулалт, умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлгийн хамрагдалтыг нэмэгдүүлж, илэрсэн өвчлөлийн эмчилгээ, хяналтыг сайжруулах, 90/70/90 хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэн долоо хоног бүр тайлагнаж ажиллахыг чиглэл болголоо.

3. Хүүхдийн эрт илрүүлгийг хугацаанд нь, чанартай зохион байгуулах

Нийслэлийн 332 сургууль, 607 цэцэрлэгт түшиглэн 130,548 хүүхдийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамруулах ажлыг 2026 оны 10 дугаар сарын 1-нээс 12 дугаар сарын 1-ний өдрийн хооронд чанартай зохион байгуулж, хэрэгжилтийг бүрэн хангахыг үүрэг болголоо.

4. Эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалж, эндэгдлийг бууруулах

Жирэмсний хяналт, өндөр эрсдэлтэй жирэмсэн эхийн илрүүлэлт, эх барих болон нярайн яаралтай тусламжийн бэлэн байдлыг сайжруулж, хүүхдийн эндэгдлийн тэргүүлэх шалтгаан бүрээр урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, оношлох, эмчлэх арга хэмжээг эрчимжүүлэхийг даалгалаа.

5. “Чөлөөлье” аяны хүрээнд эмч, эмнэлгийн мэргэжилтний ажлын ачааллыг бууруулах

Шинэчилсэн 36 маягтын хэрэгжилтийг нэгдсэн аргачлалаар хангаж, анхан шатны эрүүл мэндийн байгууллагад тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэхийн зэрэгцээ цахим эмийн жор бичилтийг бүрэн хэвшүүлэх, эмийн жорын хяналтыг сайжруулж, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх чиглэл өглөө.

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар байгууллагуудыг хийсэн ажлаа тайлагнахаас гадна бодит үр дүнг хэмжиж, бэлэн байдлаа ханган, илэрсэн зөрчил дутагдлыг шуурхай арилгаж ажиллахыг онцоллоо.

Мөн эрүүл мэндийн салбарын тусламж, үйлчилгээг тасралтгүй хүргэхэд гол ачааг үүрч буй эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүд, тэр дундаа өрхийн эрүүл мэндийн төвийн ажилтнуудад талархал илэрхийлж, ажиллах нөхцөл, илүү цагийн асуудалд анхаарч ажиллахаа мэдэгдлээ.

Өвчлөл нэмэгдсэний дараа арга хэмжээ авах бус, урьдчилан сэргийлж, иргэн бүрд шаардлагатай тусламж, үйлчилгээг цаг алдалгүй хүргэх нь бидний үндсэн зорилго юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ТОМУУГИЙН УЛИРЛЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХ, ДАРХЛААЖУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ 14 минутын өмнө
Монгол Улсад бүртгэлгүй 5 ширхэг галт зэвсгийг худалдан борлуулах гэж байсан хэргийг илрүүллээ 29 минутын өмнө
Имарт ногоон ирээдүйн төлөө мод тарих үйл ажиллагаа зохион байгууллаа 2 цагийн өмнө
АРХАНГАЙ АЙМАГТ ЦАГДААГИЙН ШИНЭ БАЙР АШИГЛАЛТАД ОРЛОО 3 цагийн өмнө
ХҮРЭН БААВГАЙТАЙ ХОЛБООТОЙ 62 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДСЭН БАЙНА 3 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав 3 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн барилгын ажил гүйцэтгэгчээс шалтгаалан зогссон тул шаардлагатай арга хэмжээг авна 3 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ 8 цагийн өмнө
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авч, мэндчилэв Өчигдөр
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА Өчигдөр
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа Өчигдөр
УИХ-ын дарга С.Бямбацогт гэр хорооллын өрхүүдэд зориулсан "Дулаанбаатар" аяны үр дүнтэй танилцлаа Өчигдөр
АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН 134 УДААГИЙН ДУУДЛАГААР 13 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛАВ Өчигдөр
Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: “Дэлхийн эмэгтэй парламенчдын чуулга уулзалт” Төрийн ордонд болно Өчигдөр
УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа 2026/10/08
ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ АЖЛЫН ХЭСГИЙГ ДЭД САЙД Б.МӨНХТАМИР АХАЛНА 2026/10/08
Скүтер, мопед, цахилгаан дугуйн замын аюулгүй байдлыг хангах талаар нөлөөллийн ажлыг эрчимжүүлнэ 2026/10/08
МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ НЬ БОЛОВСРОЛ ГЭДГИЙГ ЕРӨНХИЙ САЙД ОНЦЛОВ 2026/10/08
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна 2026/10/08