БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

ТОМУУГИЙН УЛИРЛЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАЖ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ

Г.Оюунтуяа
13 цагийн өмнө

2026–2027 оны томуугийн улирал эхэлж, томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэх эрсдэлтэй байгаатай холбогдуулан эрүүл мэндийн байгууллагуудын удирдлагуудад бэлэн байдлыг хангах, дархлаажуулалтыг эрчимжүүлэх, иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр үүрэг, чиглэл өглөө.

Дархлаажуулалтын хамралтыг 90 хувьд хүргэнэ

Энэ онд улсын хэмжээнд 500 мянган хүн тун томуугийн вакцин татан авч, нийслэлд 293 мянган хүн тун хуваарилсан. Нийслэлийн дархлаажуулалтын хамралт 80 хувьд хүрсэн ч зорилтот түвшин болох 90 хувьд хүргэх шаардлагатай байна.

Иймд дархлаажуулалтыг эрчимжүүлж, ялангуяа 6 сараас 2 хүртэлх насны хүүхдийн хамралтыг 80 хувьд хүргэх, вакцинд хамрагдаагүй зорилтот бүлгийн иргэдэд чиглэсэн арга хэмжээг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо.

Эмнэлгийн бэлэн байдлыг бүрэн хангана

Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний үед ашиглах 4,000 ор дэлгэх бэлэн байдлыг хангаж, лабораторийн шинжилгээнд шаардлагатай дөрвөн сарын оношлуурын нөөцийг бүрдүүлээд байна.

Цаашид өвчлөл нэмэгдсэн үед орны хүрэлцээ, эм, эмнэлгийн хэрэгсэл, хүчилтөрөгчийн хангамж, эмч, эмнэлгийн мэргэжилтний нөөц, зохицуулалтыг урьдчилан төлөвлөж, эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдлыг бодитой хангах шаардлагатай. Мөн өвчлөлийн тандалт, мэдээллийг сайжруулж, ачаалал нэмэгдсэн үед шуурхай хариу арга хэмжээ авч ажиллахыг чиглэл болголоо.

Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг чанартай зохион байгуулна

Нийслэлийн хэмжээнд 332 сургууль, 607 цэцэрлэгт түшиглэн 130,548 хүүхдийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамруулах ажлыг 2026 оны 10 дугаар сарын 1-нээс 12 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл зохион байгуулж байна.

Үзлэгийг тогтоосон хугацаанд чанартай гүйцэтгэж, эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх, шаардлагатай хүүхдүүдийг дараагийн шатны тусламж, үйлчилгээнд цаг алдалгүй хамруулахыг үүрэг болголоо.

Умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ

Хүний папиллома вирусийн (ХПВ) эсрэг дархлаажуулалтыг эрчимжүүлэх, умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэгт хамрагдалтыг нэмэгдүүлэх, илэрсэн өвчлөлийн эмчилгээ, хяналтыг сайжруулахад анхаарна.

Нийслэлд хэрэгжүүлж буй 90:70:90 зорилтын хэрэгжилтийг сайжруулж, төлөвлөсөн арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэн, долоо хоног бүр явц, үр дүнг тайлагнаж ажиллахыг холбогдох байгууллагуудад даалгалаа.

Эх, хүүхдийн эрүүл мэнд: Жирэмсний хяналт, өндөр эрсдэлтэй эхийн илрүүлэлт, эх барих болон нярайн яаралтай тусламжийн бэлэн байдлыг сайжруулж, хүүхдийн эндэгдлийн тэргүүлэх шалтгаан бүрээр урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэх арга хэмжээг эрчимжүүлнэ.

“Чөлөөлье” аян: Эмч, эмнэлгийн мэргэжилтний ажлын ачааллыг бууруулах хүрээнд шинэчилсэн 36 маягтын хэрэгжилтийг жигдрүүлж, анхан шатны байгууллагуудад нэгдсэн аргачлал, дэмжлэг үзүүлнэ. Мөн цахим эмийн жор бичилтийг бүрэн хэвшүүлж, жорын хяналт, эмийн зохистой хэрэглээг сайжруулна.

Байгууллага бүр бэлэн байдлаа бодитоор үнэлж, илэрсэн зөрчил дутагдлыг шуурхай арилган, хийсэн ажлаа бус хүрсэн үр дүнгээрээ тайлагнаж ажиллах ёстой.

Эрүүл мэндийн яамнаас шаардлагатай арга зүйн дэмжлэг, зохицуулалтаар хангаж, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн ажиллах нөхцөл, илүү цагийн асуудалд холбогдох байгууллагуудтай хамтран анхаарч ажиллана.

Бидний зорилго бол өвчлөл, хүндрэлийг урьдчилан сэргийлж, иргэн бүрд чанартай тусламж, үйлчилгээг цаг алдалгүй хүргэх юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт 6 цагийн өмнө
Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төсөл өргөн барилаа 7 цагийн өмнө
Ихэнх нутгаар эрс хүйтрэхийг анхааруулж байна 13 цагийн өмнө
ТОМУУГИЙН УЛИРЛЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАЖ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ 13 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Өсвөрийн аврагч-2026” улсын уралдаан болно 14 цагийн өмнө
17 жил үргэлжилж буй “Янжинхорлоогийн” хэргийг шүүх хурал дахин хойшиллоо Өчигдөр
Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна Өчигдөр
ЦEГ: Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчиллаа Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ТОМУУГИЙН УЛИРЛЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХ, ДАРХЛААЖУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Өчигдөр
Монгол Улсад бүртгэлгүй 5 ширхэг галт зэвсгийг худалдан борлуулах гэж байсан хэргийг илрүүллээ Өчигдөр
Имарт ногоон ирээдүйн төлөө мод тарих үйл ажиллагаа зохион байгууллаа Өчигдөр
АРХАНГАЙ АЙМАГТ ЦАГДААГИЙН ШИНЭ БАЙР АШИГЛАЛТАД ОРЛОО Өчигдөр
ХҮРЭН БААВГАЙТАЙ ХОЛБООТОЙ 62 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДСЭН БАЙНА Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав Өчигдөр
Б.Пүрэвдагва: Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн барилгын ажил гүйцэтгэгчээс шалтгаалан зогссон тул шаардлагатай арга хэмжээг авна Өчигдөр
Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ Өчигдөр
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авч, мэндчилэв 2026/10/12
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА 2026/10/12
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа 2026/10/12
УИХ-ын дарга С.Бямбацогт гэр хорооллын өрхүүдэд зориулсан "Дулаанбаатар" аяны үр дүнтэй танилцлаа 2026/10/12