БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

ЦEГ: Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчиллаа

Г.Оюунтуяа
16 минутын өмнө

Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ бүхий тээврийн хэрэгсэл, орон сууц зэрэг нуугдмал хөрөнгүүдийг илрүүллээ

Тодруулбал бүлэг этгээдүүд мөрийтэй тоглоомын “Armani” нэртэй сайт, “Pokerrr” аппликейшнд “Dollar Holdem”, “Путин ах”, “Mazab, Хүрээ, 42y22” нэртэй мөрийтэй тоглоомын клубүүд үүсгэн мөрийтэй тоглоом зохион байгуулж байсныг тогтоогоод байна.

Дээрх этгээдүүд нь сайт үүсгэн мөрийтэй тоглоом зохион байгуулж байсныг тогтоож, шалгалтын явцад цахим мөрийтэй тоглоом зохион байгуулахад ашиглаж байсан эд зүйлсийг хураан авч, үйл ажиллагаанд ашиглагдсан дансуудаар хийгдсэн хууль бус гүйлгээнүүдийг нь тогтоосон.

Мөн “Mazab, Хүрээ, 42y22” клуб сервэрийг хөдөө орон нутагт байрлуулан цахим мөрийтэй тоглоом зохион байгуулж байсныг илрүүллээ.

Цагдаагийн байгууллагаас цахим орчинд үйлдэгдэж байгаа мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийг илрүүлэх таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой үе шаттай арга хэмжээнүүдийг тасралтгүй явуулж байна.

Гэмт этгээдүүд хэд хэдэн аккаунтаар нэг тоглогчтой бооцоот тоглоом тоглож, иргэдийг залилан мэхэлж байгааг иргэн та сайтар ойлгож, цахим мөрийтэй тоглоомд мөнгө, эд хөрөнгө, цаг хугацаагаа алдаж байгааг ухамсарлан энэ төрлийн хууль бус үйлдлээс татгалзана уу.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ЦEГ: Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчиллаа 16 минутын өмнө
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ТОМУУГИЙН УЛИРЛЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХ, ДАРХЛААЖУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ 40 минутын өмнө
Монгол Улсад бүртгэлгүй 5 ширхэг галт зэвсгийг худалдан борлуулах гэж байсан хэргийг илрүүллээ 56 минутын өмнө
Имарт ногоон ирээдүйн төлөө мод тарих үйл ажиллагаа зохион байгууллаа 3 цагийн өмнө
АРХАНГАЙ АЙМАГТ ЦАГДААГИЙН ШИНЭ БАЙР АШИГЛАЛТАД ОРЛОО 3 цагийн өмнө
ХҮРЭН БААВГАЙТАЙ ХОЛБООТОЙ 62 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДСЭН БАЙНА 3 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав 3 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн барилгын ажил гүйцэтгэгчээс шалтгаалан зогссон тул шаардлагатай арга хэмжээг авна 4 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ 8 цагийн өмнө
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авч, мэндчилэв Өчигдөр
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА Өчигдөр
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа Өчигдөр
УИХ-ын дарга С.Бямбацогт гэр хорооллын өрхүүдэд зориулсан "Дулаанбаатар" аяны үр дүнтэй танилцлаа Өчигдөр
АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН 134 УДААГИЙН ДУУДЛАГААР 13 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛАВ Өчигдөр
Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: “Дэлхийн эмэгтэй парламенчдын чуулга уулзалт” Төрийн ордонд болно Өчигдөр
УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа 2026/10/08
ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ АЖЛЫН ХЭСГИЙГ ДЭД САЙД Б.МӨНХТАМИР АХАЛНА 2026/10/08
Скүтер, мопед, цахилгаан дугуйн замын аюулгүй байдлыг хангах талаар нөлөөллийн ажлыг эрчимжүүлнэ 2026/10/08
МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ НЬ БОЛОВСРОЛ ГЭДГИЙГ ЕРӨНХИЙ САЙД ОНЦЛОВ 2026/10/08