БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Г.Оюунтуяа
19 минутын өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх энэ өдрүүдэд Дорноговь аймагт ажиллаж байна.

Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхийг Сайншанд хотын төв талбайд хүрэлцэн ирэхэд Дорноговь цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа.

Ерөнхийлөгч, тээвэр логистик, аж үйлдвэр, экспортын төв зангилаа, худалдаа, эдийн засгийн гол түшиц нутаг Дорноговь аймгийн иргэдтэй уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэв.

Тэрбээр бодлого, үйл ажиллагаа, гадаад харилцаа, нийгэм, эдийн засгийн байдал, “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Ерөнхийлөгчийн илгээлт-2100”, “Эрүүл монгол хүн” хөдөлгөөн, хөтөлбөрийн үр дүнгийн талаар товч танилцууллаа.

Эдийн засаг 6.8 хувиар өсөн, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн 7,000 ам.доллар давж, уул уурхайн бус экспорт, хөрөнгө оруулалт нэмэгдэн, гадаад валютын нөөц 8.9 тэрбум ам.доллар болж, 745 мянган тн үр тариа, ургац хураан авсанд Дорноговь аймгийн төр, захиргааны байгууллага, хувийн хэвшил, баялаг бүтээгчид, иргэдийн хувь нэмэр их байсныг тэмдэглэлээ.

Гадаад харилцаа өргөжин, 21 улсын төрийн тэргүүн айлчилж, улсын нэр хүнд олон улсын тавцанд өсөн бэхэжсэн жилүүд болж байгааг онцлов.

Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагаа, санаачлан хэрэгжүүлж буй үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүд орон нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд үр дүнгээ өгч байгааг аймгийн удирдлагууд хэллээ.

Ялангуяа Газрын тос боловсруулах үйлдвэр, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам, Замын-Үүд боомт дахь “Бүс нутгийн логистикийн төв” зэрэг бүтээн байгуулалт нь аймгийн тээвэр логистик, аж үйлдвэрийн хөгжлийг шинэ шатанд гаргаж, хөрөнгө оруулалт, ажлын байр, бизнесийн боломжийг нэмэгдүүлэх, улмаар урт хугацааны тогтвортой хөгжлийн чухал суурь болохыг тэмдэглэв.

Хар төмөрлөг, зэс боловсруулах, цементийн үйлдвэрийн төсөл хэрэгжиж байгаагийн зэрэгцээ Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км, Зүүнбаян-Ханги чиглэлийн 226,9 км төмөр зам, Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн хүнд даацын автозам ашиглалтад орсноор жилд 15 сая тн ачаа тээвэрлэжээ.

2025 оны байдлаар аймгийн Дотоодын нийт бүтээгдэхүүн 1.6 их наяд төгрөгт хүрсний 79 хувийг үйлчилгээ, 17 хувийг хөдөө аж ахуй, 13 хувийг үйлдвэрлэлийн салбар бүрдүүлдэг юм.

“Хүнсний хувьсгал”-ын хүрээнд аймгийн аж ахуйн нэгжүүд 2023-2026 онд 3 тэрбум орчим төгрөгийн хөнгөлөлттэй зээл авч, эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан, хүнсний үйлдвэрлэл эрхэлж байна.

Үүний дүнд мах, өндөгний хэрэгцээг 100, сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэгцээг 77, төмс, хүнсний ногооны хэрэгцээг 30 хувь дотоодоос хангадаг болжээ.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 1 сая 73 мянган мод тарьж, нийтийн эзэмшлийн зориулалттай 15 цэцэрлэгт хүрээлэн байгуулаад байна.

Аж ахуйн нэгжүүд Мод үржүүлгийн газар байгуулахын зэрэгцээ хамгаалалтын зурвас болон ойжуулалтын талбайг 160 га-аар нэмэгдүүлж, 381 мянган ширхэг мод, бут сөөг тарьж, ургуулжээ.

“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд аймгийн 30 гаруй оюутан дэлхийн 10 улсад 16 мэргэжлээр суралцаж байна.

XX зуун тусгаар тогтнолын зуун байсан бол XXI зуун эдийн засгийн аюулгүй байдлаа хангасан, үйлдвэрлэгч, экспортлогч орон болсон зуун байх ёстой гэж үздэгээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцлов. Энэ хүрээнд “Олборлолтоос боловсруулалтад, халамжаас хөдөлмөрт, импортоос экспортод” гэсэн суурь шинэчлэл үргэлжилж хэллээ.

Цаашид эрчим хүч, нефтийн бүтээгдэхүүн, хүнс, цемент, ган, бордооны хэрэгцээг дотоодоосоо хангаж, улмаар экспортлогч орон болоход хүн бүрийн оролцоо, хувь нэмэр нэн чухал байгааг тэмдэглэв.

Тэрбээр аймгийн бүх байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд амжилт хүсэн, бүх шатанд сахилга, хариуцлагатай, ёс зүйтэй байж, ололт, амжилтаа бататган, эвийг эрхэмлэж, зөвийг тэтгэн, улс Монголоо хөгжүүлэхийн төлөө хичээн зүтгэхийг уриаллаа.

Ерөнхийлөгч мөн өдөр төрийн албан хаагчид болон Уламжлалт анагаах ухааны нэгдсэн эмнэлгийн эмч, ажилтнуудтай уулзаж, иргэдийн төлөөлөлтэй хамт мод тарив. 

Тэрбээр, Үндсэн хууль, бусад хуулийг чанд баримталж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан, төр, ард түмэндээ чин үнэнчээр зүтгэх эрхэм зорилгын төлөө эрдэм чадлаа зориулж байгаа нийт ажилтан, албан хаагчдад талархал илэрхийлж, амжилт хүсэн ерөөлөө. 

Цаашид ёс зүйг эрхэмлэн, өндөр ёс суртахуунтай, шударга, хариуцлагатай байж, иргэддээ түргэн шуурхай, ил тод үйлчилж байхыг захив. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
АРХАНГАЙ АЙМАГТ ЦАГДААГИЙН ШИНЭ БАЙР АШИГЛАЛТАД ОРЛОО 16 минутын өмнө
ХҮРЭН БААВГАЙТАЙ ХОЛБООТОЙ 62 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДСЭН БАЙНА 18 минутын өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав 19 минутын өмнө
Б.Пүрэвдагва: Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн барилгын ажил гүйцэтгэгчээс шалтгаалан зогссон тул шаардлагатай арга хэмжээг авна 27 минутын өмнө
Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ 4 цагийн өмнө
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авч, мэндчилэв 23 цагийн өмнө
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА 23 цагийн өмнө
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа Өчигдөр
УИХ-ын дарга С.Бямбацогт гэр хорооллын өрхүүдэд зориулсан "Дулаанбаатар" аяны үр дүнтэй танилцлаа Өчигдөр
АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН 134 УДААГИЙН ДУУДЛАГААР 13 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛАВ Өчигдөр
Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: “Дэлхийн эмэгтэй парламенчдын чуулга уулзалт” Төрийн ордонд болно Өчигдөр
УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа 2026/10/08
ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ АЖЛЫН ХЭСГИЙГ ДЭД САЙД Б.МӨНХТАМИР АХАЛНА 2026/10/08
Скүтер, мопед, цахилгаан дугуйн замын аюулгүй байдлыг хангах талаар нөлөөллийн ажлыг эрчимжүүлнэ 2026/10/08
МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ НЬ БОЛОВСРОЛ ГЭДГИЙГ ЕРӨНХИЙ САЙД ОНЦЛОВ 2026/10/08
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна 2026/10/08
С.Баярбилэг: Баавгай дайрсан тохиолдолд хэн нэгэн хариуцлага хүлээнэ гэсэн зүйл хуульд байхгүй 2026/10/08
Олон улсын олимпиадад амжилт гаргасан сурагчдад шагнал гардууллаа 2026/10/08
ҮЙЛ ЯВДАЛ: “Хот төлөвлөлтийн III форум” болно 2026/10/08