БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Монгол Улсад бүртгэлгүй 5 ширхэг галт зэвсгийг худалдан борлуулах гэж байсан хэргийг илрүүллээ

Г.Оюунтуяа
15 минутын өмнө

Нэр бүхий этгээдүүд Монгол Улсад бүртгэлгүй, үйлдвэрийн загвар, хийцийг хууль бусаар өөрчилсөн 5 ширхэг галт зэвсгийг бусдад худалдан борлуулах зорилгоор хадгалж байсан гэмт хэргийг Эрүүгийн цагдаагийн албанаас илрүүллээ.

Үйлдвэрийн нарийвчлал, стандарт хэмжээг өөрчилсөн галт зэвсэг нь иргэдийн амь нас, эрүүл мэндэд ноцтой эрсдэл учруулж болзошгүй тул цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, хууль бус галт зэвсгийн эргэлтийг хязгаарлах чиглэлээр хяналт, шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна.

⚖️Эрүүгийн хуулийн 20.5 дугаар зүйл 1 дэх хэсэгт “Галт зэвсэг, түүний бүрдэл хэсгийг хууль бусаар бэлтгэсэн, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис, дэлбэлэгч төхөөрөмжийг хууль бусаар бэлтгэсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг.

Иргэн та галт зэвсэг, сум, тэсэрч дэлбэрэх бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэргийн талаар цагдаагийн байгууллагын 102 болон 5126-2425 тусгай дугаарт мэдээлнэ үү.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ТОМУУГИЙН УЛИРЛЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХ, ДАРХЛААЖУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ 0 минутын өмнө
Монгол Улсад бүртгэлгүй 5 ширхэг галт зэвсгийг худалдан борлуулах гэж байсан хэргийг илрүүллээ 15 минутын өмнө
Имарт ногоон ирээдүйн төлөө мод тарих үйл ажиллагаа зохион байгууллаа 2 цагийн өмнө
АРХАНГАЙ АЙМАГТ ЦАГДААГИЙН ШИНЭ БАЙР АШИГЛАЛТАД ОРЛОО 3 цагийн өмнө
ХҮРЭН БААВГАЙТАЙ ХОЛБООТОЙ 62 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДСЭН БАЙНА 3 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав 3 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн барилгын ажил гүйцэтгэгчээс шалтгаалан зогссон тул шаардлагатай арга хэмжээг авна 3 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ 7 цагийн өмнө
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авч, мэндчилэв Өчигдөр
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА Өчигдөр
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа Өчигдөр
УИХ-ын дарга С.Бямбацогт гэр хорооллын өрхүүдэд зориулсан "Дулаанбаатар" аяны үр дүнтэй танилцлаа Өчигдөр
АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН 134 УДААГИЙН ДУУДЛАГААР 13 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛАВ Өчигдөр
Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: “Дэлхийн эмэгтэй парламенчдын чуулга уулзалт” Төрийн ордонд болно Өчигдөр
УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа 2026/10/08
ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ АЖЛЫН ХЭСГИЙГ ДЭД САЙД Б.МӨНХТАМИР АХАЛНА 2026/10/08
Скүтер, мопед, цахилгаан дугуйн замын аюулгүй байдлыг хангах талаар нөлөөллийн ажлыг эрчимжүүлнэ 2026/10/08
МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ НЬ БОЛОВСРОЛ ГЭДГИЙГ ЕРӨНХИЙ САЙД ОНЦЛОВ 2026/10/08
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна 2026/10/08