БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурна

Г.Оюунтуяа
58 минутын өмнө

 МАЛЧИД, ХАДЛАНЧИД, ТЭЭВЭРЧИД, ТАРИАЛАНЧДЫН АНХААРАЛД!

Цаг агаарын урьдчилсан мэдээгээр 10 дугаар сарын 15-нд баруун аймгуудын нутгаар, 16-нд төвийн аймгуудын нутгаар, 17-нд зүүн аймгуудын нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Ихэнх нутгаар эрс хүйтэрч, зам, даваа, гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдан, халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна.

Мөн 10 дугаар сарын 15-ны өдөр Ховдын хойд, Увсын зүүн хэсгээр их хэмжээний цас орох төлөвтэй байна.

Иймд иргэд, малчид, тээвэрчид та бүхэн:

* Цаг агаарын мэдээ, сэрэмжлүүлгийг тогтмол авч байх;
* Хөдөө, орон нутагт зорчихдоо замын нөхцөл, цаг агаарын байдлыг сайтар тооцох;
* Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, шатахуун, дулаан хувцас, хүнс, анхны тусламжийн хэрэгслээ бэлтгэх;
* Цасан шуурганы үеэр хол замд гарахгүй байх, малчид малаа ойр бэлчээж, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг ОНЦГОЙЛОН АНХААРУУЛЖ БАЙНА.

Бэлтгэлээ сайтар базааж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангана уу!


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурна 58 минутын өмнө
Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт 16 цагийн өмнө
Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төсөл өргөн барилаа 18 цагийн өмнө
Ихэнх нутгаар эрс хүйтрэхийг анхааруулж байна 23 цагийн өмнө
ТОМУУГИЙН УЛИРЛЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАЖ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ 23 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Өсвөрийн аврагч-2026” улсын уралдаан болно Өчигдөр
17 жил үргэлжилж буй “Янжинхорлоогийн” хэргийг шүүх хурал дахин хойшиллоо Өчигдөр
Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна Өчигдөр
ЦEГ: Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчиллаа Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ТОМУУГИЙН УЛИРЛЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХ, ДАРХЛААЖУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Өчигдөр
Монгол Улсад бүртгэлгүй 5 ширхэг галт зэвсгийг худалдан борлуулах гэж байсан хэргийг илрүүллээ Өчигдөр
Имарт ногоон ирээдүйн төлөө мод тарих үйл ажиллагаа зохион байгууллаа Өчигдөр
АРХАНГАЙ АЙМАГТ ЦАГДААГИЙН ШИНЭ БАЙР АШИГЛАЛТАД ОРЛОО Өчигдөр
ХҮРЭН БААВГАЙТАЙ ХОЛБООТОЙ 62 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДСЭН БАЙНА Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав Өчигдөр
Б.Пүрэвдагва: Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн барилгын ажил гүйцэтгэгчээс шалтгаалан зогссон тул шаардлагатай арга хэмжээг авна Өчигдөр
Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ 2026/10/13
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авч, мэндчилэв 2026/10/12
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА 2026/10/12
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа 2026/10/12