БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа

Г.Оюунтуяа
14 минутын өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлж буй “Алтан намар-Мод тарих улирал” нэгдсэн арга хэмжээ үргэлжилж байна. Энэ хүрээнд Монгол Улсын Гадаад харилцааны яам, Монгол Улсад суугаа гадаад улсын дипломат төлөөлөгчийн газрууд, олон улсын 14 байгууллага болон Монголын аялал жуулчлалын салбарын төлөөлөл зэрэг нийт 100 гаруй хүн Налайх дүүргийн “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд 2500 мод тарилаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр “Налайх дүүргийн “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газруудын Элчин сайд нар, олон улсын байгууллагууд болон аялал жуулчлалын салбарын төлөөлөл мод тарилаа. Энэ нь нэг талаас дипломат харилцааг бэхжүүлж, нөгөө талаас эх дэлхийгээ хамгаалах үйлсэд хамтдаа хувь нэмрээ оруулж буйн илэрхийлэл юм. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн зөвхөн мод тарих, ургуулах асуудал бус, ногоон хөгжлийн цогц асуудал юм. Монгол Улсад хэрэгжиж эхэлсэн тус үндэсний хөдөлгөөн бүс нутгийн хэмжээнд өргөжиж, цаашлаад COP17 бага хурлын үеэр томоохон хөдөлгөөнүүдтэй нэгдэж, дэлхийн хэмжээний хөдөлгөөн болсон. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлсэн 2021 оноос хойш улсын хэмжээнд 140 гаруй сая мод тарьж, ургуулаад байна. Мөн 450 орчим мод үржүүлгийн газар байгуулж, жилд 120 гаруй сая тарьц, суулгацын нөөцтэй болсон. Үүний 50 орчим хувийг жил бүр мод үржүүлэгт ашиглах боломжтой” гэв.

Европын холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ина Марчюлёните “Монгол Улс болон Европын Холбоо нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, ойн санг хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр “Ойн түншлэл”-ийн хүрээнд хамтран ажилладаг. Энэ хүрээнд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж, мод тарилаа. Модыг зөвхөн тарихаас гадна усалгаа, арчилгаа, хамгаалалтад нь онцгой анхаарах шаардлагатай. Мөн Налайх дүүргээр хязгаарлахгүйгээр Монгол Улсын 21 аймагт мод тарих ажлыг өргөжүүлэх нь чухал” гэлээ.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь ойг хамгаалах, нөхөн сэргээх, цөлжилт, газрын доройтлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад чиглэсэн ногоон хөгжлийн томоохон санаачилга тул төр, хувийн хэвшил, олон улсын байгууллага болон иргэдийн хамтын оролцоо чухал ач холбогдолтойг албаны хүмүүс онцолсон юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа 14 минутын өмнө
УИХ-ын дарга С.Бямбацогт гэр хорооллын өрхүүдэд зориулсан "Дулаанбаатар" аяны үр дүнтэй танилцлаа 1 цагийн өмнө
АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН 134 УДААГИЙН ДУУДЛАГААР 13 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛАВ 2 цагийн өмнө
Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа 4 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Дэлхийн эмэгтэй парламенчдын чуулга уулзалт” Төрийн ордонд болно 4 цагийн өмнө
УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа 2026/10/08
ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ АЖЛЫН ХЭСГИЙГ ДЭД САЙД Б.МӨНХТАМИР АХАЛНА 2026/10/08
Скүтер, мопед, цахилгаан дугуйн замын аюулгүй байдлыг хангах талаар нөлөөллийн ажлыг эрчимжүүлнэ 2026/10/08
МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ НЬ БОЛОВСРОЛ ГЭДГИЙГ ЕРӨНХИЙ САЙД ОНЦЛОВ 2026/10/08
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна 2026/10/08
С.Баярбилэг: Баавгай дайрсан тохиолдолд хэн нэгэн хариуцлага хүлээнэ гэсэн зүйл хуульд байхгүй 2026/10/08
Олон улсын олимпиадад амжилт гаргасан сурагчдад шагнал гардууллаа 2026/10/08
ҮЙЛ ЯВДАЛ: “Хот төлөвлөлтийн III форум” болно 2026/10/08
ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР БИОКОМБИНАТАД АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/07
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ 2026/10/07
Э.БАТШУГАР: 281 МЯНГА ГАРУЙ ХҮҮХДИЙГ ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРУУЛЖ БАЙНА 2026/10/07
ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ 2026/10/07
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана 2026/10/07
ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ 2026/10/07
“Дэлхийн хуримтлалын өдөр-2026” аяныг Монгол Улсын хэмжээнд эхлүүллээ. 2026/10/06