БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ НЬ БОЛОВСРОЛ ГЭДГИЙГ ЕРӨНХИЙ САЙД ОНЦЛОВ

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Дэлхийн болон Монголын багш нарын өдрийг тохиолдуулан зохион байгуулсан “Багш нарын төлөө хамтдаа” ахмад багш нарын зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал үг хэлэхдээ Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсролын салбар гэдгийг онцлов. Засгийн газар “Эрдэм боловсролтой монгол хүн” зорилт хэрэгжүүлж, 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласныг хэллээ. Боловсролын хөгжлийн гол тулгуур нь багш нар. Засгийн газар байгуулагдсан даруйдаа боловсролын салбарын цалингийн тогтолцооны зөрүүтэй байдлыг арилгаж, 2026 оны тавдугаар сарын 1-нээс багш болон боловсролын байгууллагын ажилтнуудын цалинг 50 хувиар нэмэгдүүлсэн. Ингэснээр 91 мянга гаруй багш, ажилтан цалингийн нэгдсэн сүлжээнд хамрагдаж, нэмэгдсэн цалингаасаа нийгмийн баталгаа, тэтгэврийн тооцооллоо хийлгэх нөхцөл бүрдсэн. УИХ-аар хэлэлцэж буй 2026 оны улсын төсвийн тодотголд багш, боловсролын салбарын 91 мянга гаруй ажилтны цалингийн нэмэгдлийн 674 тэрбум төгрөгийг бүрэн баталгаажуулахаар тусгаад буйг тэмдэглэлээ.

Мөн 2026 оны улсын төсвийн тодотголоор ирэх арваннэгдүгээр сарын 1-нээс 434 мянган ахмад настанд 100-300 мянган төгрөгийн суурь тэтгэвэр олгохоор төлөвлөсөн. Түүнчлэн 2027 оны улсын төсөвт багшийг тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн мөнгөн тэтгэмж болон орон нутагт тогтвор суурьшилтай ажилласан албан хаагчдад үзүүлэх дэмжлэгийн хөрөнгийг нэмэгдүүлэн тусгаад байгааг Ерөнхий сайд танилцууллаа. 

Ерөнхий сайдын мэдээлснээр ирэх онд төрийн үйлчилгээний бүх албан хаагчийн цалин дахин 10 хувиар нэмэгдэх бөгөөд боловсролын салбарын төсөв энэ оныхоос 55 хувиар өсөхөөр тооцжээ. Боловсролын салбарын хувьсах зардлын санхүүжилтийг 500 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, нийт төсөв нь 7.4 их наяд төгрөгт хүрэхээр байна. Засгийн газар багшийн хөдөлмөрийн үнэлэмж, мэргэжлийн хөгжил, нийгмийн баталгааг сайжруулахад чиглэсэн “Багшийн гурван тулгуурт бодлого” хэрэгжүүлж байна. Энэ оны эхний хагаст 64 мянга гаруй багш мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагджээ. Мөн багшийн мэргэжлээр суралцаж буй 2150 оюутанд 15.5 тэрбум төгрөгийн тэтгэлэг олгосон байна. 2027 онд боловсролын салбарт 1.3 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ.

Боловсролын салбар, багш нараа дэмжих нь хүний хөгжлийн хамгийн үр өгөөжтэй хөрөнгө оруулалт гэдгийг тэмдэглээд Оюутолгойн ногдол ашгийн үр өгөөжийг боловсролын салбарт түлхүү зориулна. Тухайлбал, зургаан бүс тус бүрд дэлхийн хаана ч гэрчилгээ нь хүлээн зөвшөөрөддөг Кембрижийн хөтөлбөртэй сургууль, төрөлжсөн ахлах сургууль, 500 ортой дотуур байр, эрүүл, ухаалаг, ногоон 100 сургууль, Гүүглийн 100 мянган компьютер хүүхдүүдэд олгохоор төлөвлөөд байна гэв.

“Монголчууд ном эрдмээрээ, мэдлэг боловсролоороо оюунаа зэвсэглэн дэлхийн тавцанд өрсөлдөнө. Энэ их үйл хэрэгт Монголын багш нар гол үүрэг гүйцэтгэнэ” гэдгийг Ерөнхий сайд хэлээд багшийнхөдөлмөрийг төр засаг үргэлж дэмжиж ажиллах болно гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ АЖЛЫН ХЭСГИЙГ ДЭД САЙД Б.МӨНХТАМИР АХАЛНА 3 минутын өмнө
Скүтер, мопед, цахилгаан дугуйн замын аюулгүй байдлыг хангах талаар нөлөөллийн ажлыг эрчимжүүлнэ 52 минутын өмнө
МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ НЬ БОЛОВСРОЛ ГЭДГИЙГ ЕРӨНХИЙ САЙД ОНЦЛОВ 1 цагийн өмнө
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна 1 цагийн өмнө
С.Баярбилэг: Баавгай дайрсан тохиолдолд хэн нэгэн хариуцлага хүлээнэ гэсэн зүйл хуульд байхгүй 5 цагийн өмнө
Олон улсын олимпиадад амжилт гаргасан сурагчдад шагнал гардууллаа 5 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Хот төлөвлөлтийн III форум” болно 6 цагийн өмнө
ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР БИОКОМБИНАТАД АЖИЛЛАЖ БАЙНА 21 цагийн өмнө
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ 23 цагийн өмнө
Э.БАТШУГАР: 281 МЯНГА ГАРУЙ ХҮҮХДИЙГ ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРУУЛЖ БАЙНА 23 цагийн өмнө
ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Өчигдөр
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана Өчигдөр
ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ Өчигдөр
“Дэлхийн хуримтлалын өдөр-2026” аяныг Монгол Улсын хэмжээнд эхлүүллээ. Өчигдөр
Ц.ИДЭРБАТ: ИРЭХ 11 ДҮГЭЭР САРД ШҮЛХИЙН ВАКЦИНЫГ ГАРГАХАД АНХААРЧ БАЙНА 2026/10/06
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг эгүүлэн татах асуудлаар Хуульч Ж.Эрхэмбаатар ҮХЦ-д хандахаар болжээ 2026/10/06
МОНГОЛ-ЯПОНЫ ХОТ БАЙГУУЛАЛТЫН ХӨГЖЛИЙН ФОРУМ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2026/10/06
“ОНЫ ШИЛДЭГ ХӨЛБӨМБӨГИЙН ЗҮТГЭЛТЭН” ШАГНАЛЫН 5 ДАХЬ УДААГИЙН ЭЗЭН ШАЛГАРЛАА 2026/10/06
Т.ДАВААДАЛАЙД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖЭЭ 2026/10/06
Төсөв бол хүний эрхийн төлөөх төрийн амлалтыг бодит үйлдэл болгох алхам гэдгийг анхаарах шаардлагатай гэв 2026/10/06