Сургууль, цэцэрлэгт суурилсан хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг улсын хэмжээнд зохион байгуулж байна.
Эрт илрүүлэгт 3, 6, 11, 15 насны 281,895 хүүхэд хамрагдана.
Одоогоор 21,000 гаруй хүүхэд үзлэгт хамрагдаад байна.
Хүүхдийн нас, хөгжлийн онцлогт тохируулан өсөлт, хөгжил, хараа, зүрх, нуруу, тавхай, сэтгэл зүй болон бусад эрүүл мэндийн эрсдэлийг үнэлж байна.
Эрт илрүүлгийн зорилго нь өвчнийг хүндрэхээс нь өмнө эрсдэлийг нь тодорхойлж, шаардлагатай хүүхдийг дараагийн шатны тусламж, үйлчилгээнд цаг алдалгүй холбох юм.
Эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ асуумжийг үнэн зөв бөглөж, үзлэгт нь идэвхтэй хамруулан, эмчийн зөвлөгөө, зөвлөмжийг хэрэгжүүлэхийг уриалж байна