БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Орон сууцны гэрээний хохирогчдын асуудлыг шийдэх Ажлын хэсэг хуралдлаа


Монгол Улсын Ерөнхий сайдын 2026 оны 154 дүгээр захирамжаар байгуулагдсан орон сууцны захиалгын гэрээний улмаас хохирсон иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шалгаж, үүсээд байгаа нөхцөл байдлыг шийдвэрлэх үүрэг бүхий Ажлын хэсгийн ээлжит хуралдааныг 2026 оны аравдугаар сарын 02-ны өдөр Хууль зүй, дотоод хэргийн яаманд зохион байгууллаа.

Хуралдаанаар Ажлын хэсгийн явц, үр дүн, барьж дуусаагүй нийтийн зориулалттай орон сууцны барилгын талаарх мэдээллийг нээлттэй, ил тод болгох чиглэлээр авах арга хэмжээний талаар, орон сууц худалдан авагчийг хамгаалах нэгдсэн цахим системийг туршин, нэвтрүүлэх шийдлийн талаар хэлэлцлээ.

 Хуралдааны төгсгөлд Хууль зүй, дотоод хэргийн сайд, Ажлын хэсгийн ахлагч Г.Тэмүүлэн орон сууцны залилантай холбоотой гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааг эрчимжүүлэх, холбогдох байгууллагуудын уялдааг сайжруулах, иргэд залиланд өртөхөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааны бодит биелэлтийг ахиулах чиглэлээр холбогдох байгууллагуудад үүрэг өглөө.

 Түүнчлэн барьж дуусаагүй нийтийн зориулалттай орон сууцны барилгын талаарх мэдээллийг нээлттэй, ил тод болгох чиглэлээр авах арга хэмжээний талаар Засгийн газрын тогтоолын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхээр тогтлоо.

 Мөн Нийслэлийн дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд инженерийн шугам сүлжээний хөрөнгө оруулалт нь шийдвэрлэгдээгүй байгаа орон сууцны барилга угсралтын ажлыг үргэлжлүүлэх, хөрөнгийг шийдвэрлэх боломж, нөхцөлийг судалж, танилцуулах үүрэг бүхий Ажлын дэд хэсгийг байгуулах Нийслэлийн Засаг даргын саналыг дэмжиж, Ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар байгуулах саналаа хүргүүлэхээр тус тус шийдвэрлэлээ.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Насанд хүрээгүй хүүхдүүд нэгнээ хутгалж гэмтээжээ 14 цагийн өмнө
Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл 90 хувьд хүрлээ 14 цагийн өмнө
ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР ҮРЖЛИЙН МАЛ ХУДАЛДАН БОРЛУУЛСАН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТАГНУУЛ, ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА ШАЛГАНА 17 цагийн өмнө
ШТС-УУДЫН ЭЭЛЖ ХҮЛЭЭЛЦЭХ ЦАГИЙГ 11:00 ЦАГ БОЛГОН ӨӨРЧИЛЛӨӨ 17 цагийн өмнө
Л.Бямбасүрэн: Би 62 настай. 13 жил хоригдоод амьд гарч ирлээ гэхэд надад амьдралыг мэдрэх он жилүүд үлдэх үү? 18 цагийн өмнө
Зорилтот бүлгийн 310,957 хүн улирлын томуугийн эсрэг вакцинд хамрагдаад байна 18 цагийн өмнө
Монгол Улсын нийт газар нутгийн 41 хувь нь Тусгай хамгаалалтын үндэсний сүлжээнд​ хамрагдана 18 цагийн өмнө
Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Баян-Өлгий аймагт албан томилолтоор ажиллаж эхэллээ 20 цагийн өмнө
NO BRAND ДАРААГИЙН САЛБАРАА МОДНЫ-2, ТҮНДЭМҮНД НЭЭЛЭЭ 20 цагийн өмнө
НИЙТ ДУУДЛАГЫН 83 ХУВЬ НЬ ОБЬЕКТЫН ГАЛ ТҮЙМЭР БАЙНА 22 цагийн өмнө
“Эрдэнэт хивс” ХХК дотоодын зах зээлийн 88 хувийг хангаж байна 23 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ Өчигдөр
ТТАХНЭ-ийн сувилагч унтуулгын бодисоо өөртөө шахаж "мансуурсан уу" 2026/10/02
Орон сууцны гэрээний хохирогчдын асуудлыг шийдэх Ажлын хэсэг хуралдлаа 2026/10/02
Шүүх “Херо” Б.Баатарыг хорихоос татгалзаж, өмнөх хилийн хоригийг хэвээр үлдээлээ 2026/10/02
Н.Тавинбэх нарт холбогдох хэргийн шүүх хурлыг энэ сарын 16-нд товлолоо 2026/10/02
Э.БАТШУГАР: АХМАД НАСТНЫ ЭРҮҮЛ, ИДЭВХТЭЙ НАСЖИЛТЫГ ДЭМЖИНЭ 2026/10/02
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа 2026/10/02
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БАЙРШИЛД БАЙРШУУЛЛАА 2026/10/02
ҮЙЛ ЯВДАЛ: Чуулган хуралдана 2026/10/02