Цэцэрлэгийн дунд бүлэг, ЕБС-ийн 1, 6, 10 дугаар ангид суралцдаг хүүхдүүдийг урьдчилсан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамруулж эхлэх нь ээ. Гэхдээ эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчдээс зөвшөөрлийн хуудсаар дамжуулан зөвшөөрөл авах юм байна. Хэрэв зөвшөөрвөл хүүхдийн эрүүл мэндтэй холбоотой богино хэмжээний асуумжийг үнэн зөвөөр бөглөсний дараа таны хүүхэд эрүүл мэндийн үзлэгт хамрагдах боломжтой болох юм.