БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа

Г.Оюунтуяа
56 минутын өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.

Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа.

Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж, боловсрол, эрүүл мэнд, спорт, соёл, урлаг, аж үйлдвэрийн томоохон төв болон хөгжиж буй Орхон аймгийн иргэдтэй уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэв.

Тэрбээр, бодлого, үйл ажиллагаа, гадаад харилцаа, улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Ерөнхийлөгчийн илгээлт-2100”, “Эрүүл монгол хүн” хөдөлгөөн, хөтөлбөрийн үр дүнгийн талаар товч танилцууллаа.

Эдийн засаг 6.8 хувиар өсөн, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн 7,000 ам.доллар давж, худалдаа, хөрөнгө оруулалт нэмэгдэн, гадаад валютын нөөц 7 тэрбум ам.доллар болж, 745 мянган тн үр тариа, ургац хураан авсанд Орхон аймгийн төр, захиргаа, хувийн хэвшил, иргэдийн хувь нэмэр өндөр байсныг тэмдэглэв.

Гадаад харилцаа өргөжин, 21 улсын төрийн тэргүүн айлчилж, улсын нэр хүнд олон улсын тавцанд өсөн бэхэжсэн жилүүд болж байгааг онцоллоо.

“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд самнасан ноолуурын экспорт 5 дахин өсөж 330 сая ам.долларт хүрсэн. “Хүнсний хувьсгал” хөдөлгөөний хүрээнд 53 хүнсний үйлдвэр шинээр ашиглалтад орж, 1,000 гаруй нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг шинээр үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлж байна. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн амжилттай хэрэгжиж, 116 сая мод тарьж, ургуулаад байгааг дурдлаа.

Эрчим хүч, нефтийн бүтээгдэхүүн, хүнс, цемент, ган, бордооны хэрэгцээг дотоодоосоо хангаж, улмаар экспортлогч орон болох нь чухал байгааг тэмдэглэв.

“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд 21 улсад 1,355 оюутан суралцаж байгаагийн 10 орчим нь Орхон аймгийнх юм.

Эдгээр хүүхэд Америк, Хятад, Герман, Австрали, Польш, Чех зэрэг улсад мэдээллийн технологи, компьютерийн шинжлэх ухаан, механик инженер, биотехнологи чиглэлээр суралцдаг.

Тэтгэлэгт хөтөлбөрийн эзэд дэлхийн боловсрол эзэмшиж, орон нутаг, эх орныхоо хөгжил дэвшил, ирээдүйн сайн сайхны төлөө хүчин зүтгэх үндэсний сэхээтэн, манлайлагч болно гэдэгт эргэлзэхгүй байгаагаа Ерөнхийлөгч илэрхийллээ.

Цаашид бүх шатанд сахилга, хариуцлагыг чангатган, ёс зүйтэй байж, төр, засаг, түмэн олноороо ололт, амжилтаа бататган, эвийг эрхэмлэж, зөвийг тэтгэн, эх орноо хөгжүүлэхийн төлөө үндэстнээрээ хичээн зүтгэхийг уриалав.

Орхон аймаг 2002 оноос хойш улсын төсөвт орлого төвлөрүүлж, өрсөлдөх чадвар, засаглалын үр ашгаараа 21 аймгаа тэргүүлдэг. Улсын Дотоодын нийт бүтээгдэхүүний 6.5, хангайн бүсийн 48.6 хувийг  бүрдүүлж, 2002 оноос хойш 14 дэх удаагаа нийгэм, эдийн засгийн үзүүлэлтээр улсдаа манлайлжээ.

Эрдэнэт хот байгуулагдсаны түүхт 50 жилийн ойн хүрээнд улс, орон нутаг болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын санхүүжилтээр 345 тэрбум төгрөгийн өртөг бүхий 234 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж байна.

Тухайлбал 13.6 км авто зам, газар доорх инженерийн шугам сүлжээг үе шаттай шинэчилж, хотоо бүхэлд нь гэрэлтүүлэн, орон нутгийн төсвийн хөрөнгөөр Даваат, Булагт, Оюутын дэд станцыг ашиглалтад оруулсан тухай аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр танилцууллаа.

Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Ногоон Эрдэнэт” хөтөлбөр хэрэгжүүлж, 6 орчим сая мод тарьж ургуулаад байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа 56 минутын өмнө
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БАЙРШИЛД БАЙРШУУЛЛАА 3 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Чуулган хуралдана 5 цагийн өмнө
Өнөө шөнө баруун болон төвийн аймгуудын нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурна 21 цагийн өмнө
​ ЭМД-ын сангаас гарсан 119 сая төгрөгийг буцаан төлүүлжээ 21 цагийн өмнө
Монголбанкны Хяналтын зөвлөл хуралдлаа 22 цагийн өмнө
Архидан согтуурсан үедээ нэгнээ зодож амь насыг нь хохироон, хэргийн газраас зугтжээ Өчигдөр
Нэг тэрбумын үнэт эдлэлийг татваргүй нэвтрүүлсэн гаалийн байцаагчид 3 жилийн хорих ял оноожээ Өчигдөр
Шадар сайд Н.Номтойбаяр Казахстаны Астана хотод ажиллаж байна Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Ахмадын өдөр тохиож байна Өчигдөр
Э.Болормаа: МАНай ах нар бол хамгийн зэрлэг капиталист нөхдүүд гэдгийг ойроос харж, мэдэрч байна Өчигдөр
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төслийг УИХ-д өргөн барилаа Өчигдөр
Ибаримт хуурамчаар үүсгэж, 316 сая төгрөгийн урамшуулал авчээ Өчигдөр
Эцэг эх нь зөвшөөрвөл хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Өчигдөр
Баянхошууны тойрог орчмын замыг хаана 2026/09/30
ТОМУУГИЙН ЭСРЭГ ВАКЦИНЖУУЛАЛТЫН ХАМРАЛТ УЛСЫН ХЭМЖЭЭНД 60 ХУВЬД ХҮРЛЭЭ 2026/09/30
Дүүжин замын тээврийн тохиргоо, туршилтын ажлууд үргэлжилж байна 2026/09/30
ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ГАМШГААС ХАМГААЛАХ БЭЛЭН БАЙДЛЫН АСУУДЛААР ХУРАЛДЛАА 2026/09/30
А.Ариунзаяа: Гоц халдварт өвчнөөр өөд болсон хүнийг чандарлана гэж хатуу хуульчлах ёстой 2026/09/30
Эдийн засгийн байнгын хорооны дарга, гишүүд Монголбанкны үйл ажиллагаатай танилцлаа 2026/09/30