Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, Баянхошуу тойрог орчимд өнөөдөр авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж, цэвэрлэгээ болон бетон хучилтын ажлыг гүйцэтгэж байна.
Авто замын хөдөлгөөнийг өнөө орой 23.00 цагт нээнэ. НЗДТГ болон Дэлхийн банк хамтран "Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр" төслийн хүрээнд Геологийн төв лабораториос Баянхошуу, Баруунсалааны салдаг уулзвар хүртэлх 5.6 километр авто замыг шинэчилж байна.