БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ГАМШГААС ХАМГААЛАХ БЭЛЭН БАЙДЛЫН АСУУДЛААР ХУРАЛДЛАА

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Улсын онцгой комиссын II хуралдаан  (2026.09.29) болж, эрчим хүч, хөдөө аж ахуй, хот нийтийн аж ахуйн салбарын 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл болон гамшгаас хамгаалах бэлэн байдлын асуудлыг хэлэлцлээ.

Шадар сайд Н.Номтойбаяр Монгол Улсын Ерөнхий сайдын 10 дугаар албан даалгаврын хүрээнд 21 аймагт ажилласны дагуу орон нутагт тулгамдсан 205 асуудлыг эрэмбэлж, өнөөдрийн байдлаар шийдвэрлэлтийн явц 60 орчим хувьтай байна.

Мөн улсын хэмжээнд мал тооллогыг технологийн дэвшлээр бодитоор явуулж, мал аж ахуйн салбарын эдийн засгийн бодит тооцоо гарган эргэлтэд оруулах, нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлэх хэрэгцээ шаардлагатай байгааг дурдлаа.

Түүнчлэн, цаг уурын урьдчилсан төлөв мэдээллээр хүйтний улирлын ихэнх сард агаарын дундаж температур олон жилийн дунджаас харьцангуй дулаан ч хур тунадас олон жилийн дунджаас ахиу орох төлөвтэй байгааг мэдээлэв.

Мөн шүлхий өвчний улмаас зориудаар Баян-Өлгий аймагт 2764 толгой мал устгасан бөгөөд нийт үнэлгээ 4.7 тэрбум төгрөг, Ховд аймагт 1391 толгой мал устгасан бөгөөд нийт үнэлгээ 1.9 тэрбум төгрөг, нийт 6 орчим тэрбум төгрөгийн нөхөн олговор олгосон байна.

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Н.Номтойбаяр холбогдох байгууллагуудад дараах чиглэлээр үүрэг даалгавар өглөө.
Үүнд:
• Мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих сантай холбоотой нэгдсэн мэдээлэл гаргах,
• Мал тооллогын нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх,
• Орон нутгийн дулааны станцуудын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх гарц, шийдэл, санхүүжилтийн эх үүсвэрийг судлах,
• 2027 онд Шинэ хоршоо хөдөлгөөнийг өөрчлөн, шинэчлэн явуулахад шаардлагатай зээлийн мэдээлэл, санхүүжилтийн судалгаа нэгдсэн үнэлгээ мэдээллийг гаргаж танилцуулах,
• Цас, мөс тогтох, гэнэтийн дулаарал, хүйтрэлтэй холбоотой эрсдэлийн үед бэлэн байдлыг хангах,
• Гамшиг, цаг агаарын аюулт үзэгдлийн үед хариу арга хэмжээ авах, иргэдийн аюулгүй байдлыг хангах бэлэн байдлыг сайжруулах,
• Ус, цаг уур, орчны шинжилгээний байгууллагад шаардлагатай тоног төхөөрөмжийн судалгааг гаргах, санхүүжилтийн эх үүсвэрийг судлах,
• Улсын хэмжээнд иргэд, хүүхэд, олон нийтэд учирч болзошгүй стандартын бус нөхцөл, эрсдэлийг бууруулах, нэн шуурхай шийдвэрлэх нэгдсэн аян зохион байгуулахтай холбоотой бэлтгэлийг хангах,
• Эрчим хүч, дулааны найдвартай үйл ажиллагааг хангах чиглэлээр тус тус үүрэг даалгавар өглөө.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ТОМУУГИЙН ЭСРЭГ ВАКЦИНЖУУЛАЛТЫН ХАМРАЛТ УЛСЫН ХЭМЖЭЭНД 60 ХУВЬД ХҮРЛЭЭ 4 минутын өмнө
Дүүжин замын тээврийн тохиргоо, туршилтын ажлууд үргэлжилж байна 1 цагийн өмнө
ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ГАМШГААС ХАМГААЛАХ БЭЛЭН БАЙДЛЫН АСУУДЛААР ХУРАЛДЛАА 1 цагийн өмнө
А.Ариунзаяа: Гоц халдварт өвчнөөр өөд болсон хүнийг чандарлана гэж хатуу хуульчлах ёстой 2 цагийн өмнө
Эдийн засгийн байнгын хорооны дарга, гишүүд Монголбанкны үйл ажиллагаатай танилцлаа 2 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Олон улсын орчуулагчдын өдөр тохиож байна 3 цагийн өмнө
Б.Баатарын таслан сэргийлэх арга хэмжээг эсэргүүцсэн шүүх хурал энэ Пүрэв гаригт болно 18 цагийн өмнө
Шүүх С.Молор-Эрдэнэд хязгаарлалт тогтоон таслан сэргийлэх арга хэмжээ авчээ 19 цагийн өмнө
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ 19 цагийн өмнө
ДОЛОО ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН МЭДЭЭ 20 цагийн өмнө
УИХ-ын цахим платформ шинэчлэгдлээ 21 цагийн өмнө
АНУ-ын Сангийн яамны Техникийн туслалцааны албаны төлөөлөгчид Монгол Улсад ажиллалаа 23 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ дахь байнгын хороодын хуралдаан болно Өчигдөр
“1072 ХУВЬЦАА” нээлттэй өдөрлөгийг ДАРХАН-УУЛ аймагт зохион байгуулж байна Өчигдөр
ЮНЕСКО-ИЙН ШИМ МАНДЛЫН НӨӨЦ ГАЗРЫН БАТЛАМЖ ГАРДУУЛАХ ЁСЛОЛ БОЛЛОО Өчигдөр
УИХ-ын гишүүн Д.Энхтуяа ахмад настнуудад Асрах үйлчилгээний тухай хуулийн төслөө танилцууллаа Өчигдөр
ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ УИХ-ЫН ЕРӨНХИЙ ХЯНАЛТЫН СОНСГОЛД МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ Өчигдөр
No Brand "Модны 2"-т шинэ салбараа нээнэ 2026/09/28
АЛБА ХААГЧИД 5 ИРГЭНИЙГ АВРАН ХАМГААЛЖ, 27 ИРГЭНИЙГ УТААЖИЛТЫН БҮСЭЭС ГАРГАЛАА 2026/09/28
10 сарын эхээр нутгийн хойд хэсгээр нойтон цас орж, хүйтэрнэ 2026/09/28