БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

ТОМУУГИЙН ЭСРЭГ ВАКЦИНЖУУЛАЛТЫН ХАМРАЛТ УЛСЫН ХЭМЖЭЭНД 60 ХУВЬД ХҮРЛЭЭ

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

2026 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд зорилтот бүлгийн 301,578 хүн улирлын томуугийн эсрэг вакцинд хамрагдаад байна. Ингэснээр томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 60.0 хувьд хүрлээ.


Улаанбаатар хотын хэмжээнд вакцинжуулалтын хамралт 65.0 хувь, орон нутагт 53.7 хувьтай байна.

Нийслэлийн дүүргүүдээс:

* Сонгинохайрхан дүүрэг – 74.7 хувь
* Хан-Уул дүүрэг – 72.5 хувь
* Баянгол дүүрэг – 71.9 хувь

хамралтаараа тэргүүлж байна.

Харин аймгуудаас:

* Дорнод аймаг – 65.0 хувь
* Ховд аймаг – 63.6 хувь
* Увс аймаг – 63.1 хувь

хамгийн өндөр хамралттай байна.

Бага насны хүүхдийн вакцинжуулалтын хамралтыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байгаа бөгөөд насны бүлгээр авч үзвэл:

* 6 сар–1 нас – 58.6 хувь
* 1–2 нас – 36.0 хувь
* 3–6 нас – 81.5 хувь байна.

Томуугийн вирусийн идэвхжил нэмэгдэхээс өмнө хүүхэд болон гэр бүлийн гишүүдээ улирлын томуугийн эсрэг вакцинд хамруулах нь халдвараас сэргийлэх, өвчлөлийн хүндрэлээс хамгаалахад чухал ач холбогдолтой.

Дархлаажуулалтын хамралтыг нэмэгдүүлэх чиглэлээр идэвх санаачилгатай ажиллаж буй аймаг, дүүргийн эрүүл мэндийн байгууллага, эмч, сувилагч, эцэг эх, асран хамгаалагчид болон иргэддээ талархал илэрхийлье.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ТОМУУГИЙН ЭСРЭГ ВАКЦИНЖУУЛАЛТЫН ХАМРАЛТ УЛСЫН ХЭМЖЭЭНД 60 ХУВЬД ХҮРЛЭЭ 1 цагийн өмнө
Дүүжин замын тээврийн тохиргоо, туршилтын ажлууд үргэлжилж байна 2 цагийн өмнө
ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ГАМШГААС ХАМГААЛАХ БЭЛЭН БАЙДЛЫН АСУУДЛААР ХУРАЛДЛАА 2 цагийн өмнө
А.Ариунзаяа: Гоц халдварт өвчнөөр өөд болсон хүнийг чандарлана гэж хатуу хуульчлах ёстой 3 цагийн өмнө
Эдийн засгийн байнгын хорооны дарга, гишүүд Монголбанкны үйл ажиллагаатай танилцлаа 3 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Олон улсын орчуулагчдын өдөр тохиож байна 4 цагийн өмнө
Б.Баатарын таслан сэргийлэх арга хэмжээг эсэргүүцсэн шүүх хурал энэ Пүрэв гаригт болно 19 цагийн өмнө
Шүүх С.Молор-Эрдэнэд хязгаарлалт тогтоон таслан сэргийлэх арга хэмжээ авчээ 20 цагийн өмнө
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ 21 цагийн өмнө
ДОЛОО ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН МЭДЭЭ 21 цагийн өмнө
УИХ-ын цахим платформ шинэчлэгдлээ 22 цагийн өмнө
АНУ-ын Сангийн яамны Техникийн туслалцааны албаны төлөөлөгчид Монгол Улсад ажиллалаа Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ дахь байнгын хороодын хуралдаан болно Өчигдөр
“1072 ХУВЬЦАА” нээлттэй өдөрлөгийг ДАРХАН-УУЛ аймагт зохион байгуулж байна Өчигдөр
ЮНЕСКО-ИЙН ШИМ МАНДЛЫН НӨӨЦ ГАЗРЫН БАТЛАМЖ ГАРДУУЛАХ ЁСЛОЛ БОЛЛОО Өчигдөр
УИХ-ын гишүүн Д.Энхтуяа ахмад настнуудад Асрах үйлчилгээний тухай хуулийн төслөө танилцууллаа Өчигдөр
ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ УИХ-ЫН ЕРӨНХИЙ ХЯНАЛТЫН СОНСГОЛД МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ 2026/09/28
No Brand "Модны 2"-т шинэ салбараа нээнэ 2026/09/28
АЛБА ХААГЧИД 5 ИРГЭНИЙГ АВРАН ХАМГААЛЖ, 27 ИРГЭНИЙГ УТААЖИЛТЫН БҮСЭЭС ГАРГАЛАА 2026/09/28
10 сарын эхээр нутгийн хойд хэсгээр нойтон цас орж, хүйтэрнэ 2026/09/28