БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

“Үндэсний их баяр наадмын цогцолбор”-ыг дөрвөн улирал ашиглахаар төлөвлөжээ

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр өнгөрсөн долдугаар сард Үндэсний их баяр наадмын үеэр “Хүй долоон худаг”-т 30 мянган хүний суудалтай “Үндэсний их баяр наадмын цогцолбор” байгуулах төслийг танилцуулсан. Цогцолборыг 2027 онд ашиглалтад оруулж, төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдээлсэн юм.

Тус төслийн ажлын хэсэг анхдугаар хуралдаанаа хийж, зураг төсөл, хөрөнгө оруулалт, санхүүжилт, инженерийн дэд бүтцийн асуудлыг хэлэлцлээ.

Эхний ээлжид 30 мянган хүний багтаамжтай задгай цэнгэлдэх хүрээлэн барихаар урьдчилсан зураг төслийг боловсруулж, хөрсний судалгааг дуусгажээ. Одоо нарийвчилсан зураг төсөл, техник, эдийн засгийн үндэслэл болон инженерийн дэд бүтцийн шийдлийг боловсруулах юм.

Цогцолборыг зөвхөн Үндэсний их баяр наадмын үеэр ашиглахаас гадна жилийн дөрвөн улиралд спорт, урлаг, соёлын арга хэмжээ зохион байгуулах боломжтой байхаар төлөвлөж байна. Мөн тогтмол үйл ажиллагаа зохион байгуулж, орлого олох боломжийг тооцон, менежментийг хувийн хэвшил хариуцах хувилбарыг авч үзэж байгаа аж.

Ажлын хэсгийн гишүүд хөрөнгө оруулалт, санхүүжилтийн механизмыг тодорхой болгож, бүтээн байгуулалтыг богино хугацаанд хэрэгжүүлэх шаардлагатайг онцоллоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Үндэсний их баяр наадмын цогцолбор”-ыг дөрвөн улирал ашиглахаар төлөвлөжээ 1 цагийн өмнө
“АРВАЙХЭЭРИЙН ДУЛААНЫ СТАНЦ” ТӨСЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ ШИЙДВЭРЛЭЖ, АЖЛЫГ НЬ ЭРЧИМЖҮҮЛЭХЭЭР БОЛЛОО 2 цагийн өмнө
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийн гэр бүлийн хүчирхийллийн хэргийг хэрэгсэхгүй болгож 43 сая төгрөгөөр торгожээ 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ-ын байнгын хороод хуралдана 4 цагийн өмнө
Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ 19 цагийн өмнө
No Brand энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн 21 цагийн өмнө
Э.БАТШУГАР: ИХ СУРГУУЛИЙН ЭМНЭЛЭГ БОЛ СУРГАЛТ, СУДАЛГАА, ЭМНЭЛЗҮЙН ТУСЛАМЖИЙГ НЭГТГЭСЭН ОРЧИН 21 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо Өчигдөр
NO BRAND БОЛОН EMART CLUB – “УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ 2026” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
ОБЕГ: 8 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЛАА Өчигдөр
Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно Өчигдөр
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн автобусны үйлчилгээг зогсооно 2026/09/18
Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг баталлаа 2026/09/18
АРЬС СУДЛАЛЫН САЛБАРЫН 100 ЖИЛ, АРЬСНЫ ӨВЧИН СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН 80 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА 2026/09/18
Д.Баньд: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Олон улсын шөнийн гүйлтийн бүртгэл эхэллээ 2026/09/18
ҮЙЛ ЯВДАЛ: 40 дэх удаагийн Номын баяр Д.Сүхбаатарын талбайд эхэлнэ 2026/09/18