БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

“АРВАЙХЭЭРИЙН ДУЛААНЫ СТАНЦ” ТӨСЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ ШИЙДВЭРЛЭЖ, АЖЛЫГ НЬ ЭРЧИМЖҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Өвөрхангай аймагт ажиллалаа. Энэ үеэр Арвайхээр хотын дулааны станц барих төслийн санхүүжилтийг 2027 оны төсвийн хүрээнд шийдвэрлэж,  төр, хувийн хэвшлийн түншлэлээр ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо. Тус төсөл 45 хувийн гүйцэтгэлтэй, сүүлийн нэг жил бүтээн байгуулалтын ажил нь бүрэн зогсоод байжээ. 

Засгийн газар Оюутолгой төслөөс авах ногдол ашгаас есөн аймгийн дулааны станцын ажлыг бүрэн дуусгахад зарцуулахаар төлөвлөсөн. Мөн нийслэлд дулааны VI станцын санхүүжилтийн 30 хувийг төсвөөс буюу Оюутолгойн ногдол ашгаас, 70 хувийг хувийн хэвшлийн санхүүжилтээр шийдвэрлэнэ. Ерөнхий сайд, 2027 оны улсын төсөв батлагдсанаар эрчим хүчний асуудлаа манай улс бүхэлд нь шийдвэрлэнэ. Архангай аймгийн Дулааны станцын ажил эхлээгүй тул төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ гэлээ. 

Засгийн газар таван аймагт сэргээгдэх эрчим хүчний нээлттэй аукцион анх удаа зарлаж, хувийн хэвшлийнхэн ирэх өвлийн оргил ачааллаас өмнө буюу энэ оны арван хоёрдугаар сард батарей хуримтлуур, нарны станцуудаа ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Үүний нэг болох Өвөрхангай аймгийн Хархорин дахь 50МВт нарны станцын төслийн гүйцэтгэл 45 хувьтай үргэлжилж буйг орон нутгийн удирдлагууд хэллээ.  

Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн 2026 оны улсын төсвийн тодотгол, 2027 оны төсвийн хүрээнд хөгжлийн томоохон төслүүдийг урагшлуулж, бодит үр дүн гаргах, эрчим хүчний асуудлаа шийдвэрлэхэд чиглэж байгааг Ерөнхий сайд онцоллоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“АРВАЙХЭЭРИЙН ДУЛААНЫ СТАНЦ” ТӨСЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ ШИЙДВЭРЛЭЖ, АЖЛЫГ НЬ ЭРЧИМЖҮҮЛЭХЭЭР БОЛЛОО 1 цагийн өмнө
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийн гэр бүлийн хүчирхийллийн хэргийг хэрэгсэхгүй болгож 43 сая төгрөгөөр торгожээ 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ-ын байнгын хороод хуралдана 3 цагийн өмнө
Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ 18 цагийн өмнө
No Brand энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн 19 цагийн өмнө
Э.БАТШУГАР: ИХ СУРГУУЛИЙН ЭМНЭЛЭГ БОЛ СУРГАЛТ, СУДАЛГАА, ЭМНЭЛЗҮЙН ТУСЛАМЖИЙГ НЭГТГЭСЭН ОРЧИН 19 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо 22 цагийн өмнө
NO BRAND БОЛОН EMART CLUB – “УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ 2026” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО 23 цагийн өмнө
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
ОБЕГ: 8 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЛАА Өчигдөр
Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно Өчигдөр
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн автобусны үйлчилгээг зогсооно 2026/09/18
Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг баталлаа 2026/09/18
АРЬС СУДЛАЛЫН САЛБАРЫН 100 ЖИЛ, АРЬСНЫ ӨВЧИН СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН 80 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА 2026/09/18
Д.Баньд: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Олон улсын шөнийн гүйлтийн бүртгэл эхэллээ 2026/09/18
ҮЙЛ ЯВДАЛ: 40 дэх удаагийн Номын баяр Д.Сүхбаатарын талбайд эхэлнэ 2026/09/18
"ЗҮРХ СУДАСНЫ ҮНДЭСНИЙ ТӨВ"-ИЙН ШИНЭ БАРИЛГЫН ШАВЫГ ТАВИЛАА 2026/09/17