БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийн гэр бүлийн хүчирхийллийн хэргийг хэрэгсэхгүй болгож 43 сая төгрөгөөр торгожээ

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

ШҮҮГДЭГЧ, ТҮҮНИЙ ӨМГӨӨЛӨГЧ НАРААС ГЭМТ ХЭРГИЙН УЛМААС УЧИРСАН ХОХИРЛЫГ НӨХӨН ТӨЛӨХ ТАЛААР ГАРГАСАН ХҮСЭЛТИЙГ ҮНДЭСЛЭН ШҮҮХ ХУРАЛДААНЫГ ЗАВСАРЛУУЛЛАА

Шүүхийн нэр: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх
Шийдвэрийн дугаар: 2026 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн дугаар 5763, шүүгчийн захирамж
Процессын тойм: № 07
Огноо: 2026.09.21-ний өдөр
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно”

Шүүгдэгч Э-д холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг 2026 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 09 цаг 00 минутад товлон, тус өдөр хэлэлцээд ажлын цаг дууссан үндэслэлээр шүүх хуралдааныг 2026 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 09 цаг 00 минут хүртэл завсарлуулж, энэ өдөр шүүх хурлыг үргэлжлүүлэн хэлэлцэж, шүүгдэгч Э-г Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргээс “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Н-г байнга буюу 2005, 2007, 2008, 2009, 2010, 2011, 2012, 2013, 2016, 2019, 2020 онуудад зодсон” гэх үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,
шүүгдэгч Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, хүүхдийн эсрэг үйлдсэн,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхгүй этгээд бусдыг мөрдөн мөшгисөн гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэлээ.
Гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжээчийн дүгнэлтээр “...хохирогч Н-ын сэтгэцэд тухайн гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн дөрөвдүгээр, насанд хүрээгүй хохирогч Н-ийн сэтгэцэд тухайн гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэл тус тус тогтоогджээ.
Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023.07.03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор батлагдсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д дөрөвдүгээр зэрэглэлийн нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 23 дахин нэмэгдүүлснээс 45,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл, гуравдугаар зэрэглэлийн нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлснээс 22,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээгээр гэж заасан.
Шүүхээс хохирогч Н-д хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 792,000 төгрөгийг 35 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 27,720,000 төгрөгөөр,
насанд хүрээгүй хохирогч Н-д хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 792,000 төгрөгийг 20 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 15,840,000 төгрөгөөр сэтгэцэд учирсан хор уршгийн төлбөрийг тогтоож, шүүгдэгчээс гаргуулбал зохих хохирлыг 43,560,000 төгрөгөөр тогтоож хохирогч нарт олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас хохирлыг нөхөн төлөх ажлын 5 хоногийн завсарлага авах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн санал, хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг завсарлуулж болно” гэж,
5 дахь хэсэгт “Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэлээр шүүх хуралдаан завсарлах тохиолдолд завсарлах хугацаа ажлын 5 өдрөөс хэтэрч болохгүй” гэж тус тус заасныг үндэслэн тус шүүх хуралдааныг 2026 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 11 цаг 00 минут хүртэл завсарлуулсан болно.

Тоймыг бэлтгэсэн: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Баатар


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Шинэ мэдээ
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийн гэр бүлийн хүчирхийллийн хэргийг хэрэгсэхгүй болгож 43 сая төгрөгөөр торгожээ 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ-ын байнгын хороод хуралдана 1 цагийн өмнө
Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ 16 цагийн өмнө
No Brand энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн 18 цагийн өмнө
Э.БАТШУГАР: ИХ СУРГУУЛИЙН ЭМНЭЛЭГ БОЛ СУРГАЛТ, СУДАЛГАА, ЭМНЭЛЗҮЙН ТУСЛАМЖИЙГ НЭГТГЭСЭН ОРЧИН 18 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо 21 цагийн өмнө
NO BRAND БОЛОН EMART CLUB – “УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ 2026” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО 22 цагийн өмнө
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 23 цагийн өмнө
ОБЕГ: 8 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЛАА 23 цагийн өмнө
Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно Өчигдөр
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн автобусны үйлчилгээг зогсооно 2026/09/18
Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг баталлаа 2026/09/18
АРЬС СУДЛАЛЫН САЛБАРЫН 100 ЖИЛ, АРЬСНЫ ӨВЧИН СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН 80 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА 2026/09/18
Д.Баньд: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Олон улсын шөнийн гүйлтийн бүртгэл эхэллээ 2026/09/18
ҮЙЛ ЯВДАЛ: 40 дэх удаагийн Номын баяр Д.Сүхбаатарын талбайд эхэлнэ 2026/09/18
"ЗҮРХ СУДАСНЫ ҮНДЭСНИЙ ТӨВ"-ИЙН ШИНЭ БАРИЛГЫН ШАВЫГ ТАВИЛАА 2026/09/17
ТӨВ БАНК: Бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа 2026/09/17