БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

ХЯРУУ, ЦОЧИР ХҮЙТРЭЛТЭЭС УРГАЦАА ХАМГААЛЖ, ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛЭЭ ЭРТ ХАНГАХЫГ ЗӨВЛӨЖ БАЙНА

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Ирэх есдүгээр сард агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим байх боловч нутгийн баруун өмнөд хэсгээр дунджаас дулаан, төв болон зүүн аймгуудын зарим сумдын нутгаар дунджаас сэрүүн байх төлөвтэй байна. Хур тунадас нутгийн баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, харин төв болон зүүн аймгуудын нутгаар дунджаас ахиу орох төлөвтэй байна.

Есдүгээр сард өдөртөө харьцангуй дулаан өдрүүд үргэлжлэх боловч шөнөдөө дулаан алдалт эрчимжиж, агаарын температур огцом буурах, зарим үеүдэд уулархаг нутгаар нойтон цас орох, газар тариалангийн бүс нутгаар хяруу унах, хөрсөн дээр цочир хүйтрэх зэрэг үзэгдэл олон жилийн дундаж хугацаанаас харьцангуй эрт ажиглагдах магадлалтай байна.

Иймд малчид хадлан тэжээл бэлтгэх, малын хашаа хороо болон өвөлжилтийн бэлтгэлийг эртнээс хангах, тариаланчид ургац хураалтын ажлыг цаг агаарын нөхцөлтэй уялдуулан шуурхай зохион байгуулж, хяруу болон цочир хүйтрэлтээс ургацаа хамгаалах арга хэмжээ авах шаардлагатайг анхааруулж байна. Түүнчлэн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд тухайн үеийн богино хугацааны цаг агаарын нарийвчилсан урьдчилсан мэдээ, сэрэмжлүүлгийг тогтмол авч ашиглахыг зөвлөж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
АН: НИЙГМЭЭ ӨӨРЧЛӨХ 100 ШИЙДЛИЙГ АРДЧИЛСАН НАМ ИРГЭДТЭЙГЭЭ ХАМТАРЧ ГАРГАНА 27 минутын өмнө
ХЯРУУ, ЦОЧИР ХҮЙТРЭЛТЭЭС УРГАЦАА ХАМГААЛЖ, ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛЭЭ ЭРТ ХАНГАХЫГ ЗӨВЛӨЖ БАЙНА 1 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ 1 цагийн өмнө
ХОНИНЫ НООСООР ОРГАНИК БОРДОО ҮЙЛДВЭРЛЭГЧ “МОН ПЕЛЛЕТС” ХХК COP17-Д ШИЛДЭГ ТӨСЛӨӨ ТАНИЛЦУУЛЛАА 3 цагийн өмнө
Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа 4 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Аюулгүй байдал ба Шилжилт хөдөлгөөн COP17-гийн Монгол Улсын өргөөнд болно 5 цагийн өмнө
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 300 оюутан гадаад улсыг зорилоо 21 цагийн өмнө
С.АМАРСАЙХАН: ГАЗРЫГ ХАМГААЛАХ, НӨХӨН СЭРГЭЭХЭД ОРОН НУТГИЙН ИРГЭДИЙН ДУУ ХООЛОЙ, ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ ЧУХАЛ 21 цагийн өмнө
"Наран Трейд" ХХК-ын С.Болдхэт, Д.Удвал нар 600 гаруй хүүхдийн хувийн хэргийг барьцаалжээ 22 цагийн өмнө
СЭРҮҮНИЙ УЛИРЛЫН ТҮҮХИЙ СҮҮНИЙ УРАМШУУЛЛЫГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ОЛГОХООР БОЛЛОО Өчигдөр
БОХХААБХ-ны дарга М.Мандхай НҮБ-ын ХХАА-н байгууллагын дэд ерөнхий захирал Бет Бечдолыг хүлээн авч уулзлаа Өчигдөр
9 дүгээр сард нойтон цас орж, цочир хүйтрэх магадлалтай Өчигдөр
Засгийн газар эрчим хүчний экспортын хэтийн төлөвийг хэлэлцэж байна Өчигдөр
Нийслэлийн 2 дугаар сургууль анхны "Google" жишиг сургууль болов Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Илгээлт 2100” хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүдийг "Чингис хаан" онгоцны буудлаас үднэ Өчигдөр
С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм Өчигдөр
Ц.ИДЭРБАТ: ХХААХҮ-ийн САЛБАРТ ЗӨВХӨН ХӨРӨНГӨ БУС, ТЕХНОЛОГИ, МЕНЕЖМЕНТ ТАТАХ УРТ ХУГАЦААНЫ ТҮНШЛЭЛИЙГ ЭРХЭМЛЭЖ БАЙНА Өчигдөр
COP17 Mongolia: “ХӨХ МОРЬ” САНААЧЛАГЫН ХҮРЭЭНД ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ОЛОН ТАЛТ АРГА ХЭМЖЭЭГ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА Өчигдөр
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн эхний шатанд шалгарсан 420 хүүхдийн нэрийг зарлалаа 2026/08/25
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин-ийг хүлээн авч уулзлаа 2026/08/25