БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон холбогдох албаныхан өнөөдөр Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр дэх нийслэлийн ногоон бүс, ойн сан бүхий зуслангийн 26 аманд ажиллалаа.

Өнөөдрийн байдлаар иргэдийн чөлөөтэй нэвтрэх, амарч зугаалах ойн сан бүхий газарт нийт 11,706 нэгж талбарт газар олгосон байна. Гэвч газар ашиглалтын явцад зуслангийн бүсийн орц, гарц хаагдаж, иргэд зорчих боломжгүй болсон. Гал түймэр, үерийн эрсдэлийн үед аврах машин нэвтрэх гарц байхгүй. Зөвшөөрөлгүй барилгууд иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд эрсдэл учруулж болохоор байгаа юм.

Тиймээс ногоон бүсийн орц, гарцыг хаасан, зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан, эзэмшиж буй газраа бодитоор ашиглахгүй байгаа зэрэг зөрчилтэй 407 нэгж талбарын газар эзэмших эрхийг цуцлахаа нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва мэдэгдэв.

Тэрбээр “Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн зуслангийн бүсийн 26 аманд газар ашиглалтын нөхцөл байдлыг шалгаж байна. Улаанбаатар хотод зохион байгуулагдаж буй COP17 хурлаар ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, ариг гамтай ашиглах талаар хэлэлцэгдэж байна. Энэ үед бид хотынхоо ногоон байгууламж, ойн санг хайрлах хэрэгтэй. Улаанбаатар хотьн нэг иргэнд 5.9 ам метр ногоон байгууламж ногддог нь олон улсын дунджаас бага үзүүлэлт. Иймд хотын ойн сан, зуслангийн бүсэд зориулалтын бусаар олгосон газруудын зөрчлийг арилгана. Ойн сан бүхий газарт 11 мянга гаруй нэгж талбарт газар олгосон байна. Үүнээс иргэдийн зорчих орц, гарцыг хаасан, зөвшөөрөлгүй барилга, хашаа барьсан, мод сүйтгэж барилга барьсан зэрэг зөрчилтэй 407 нэгж талбарын зөвшөөрлийг цуцалж байна.

Улаанбаатар хотын ногоон бүс цөөн хүний эзэмшил бус, нийт иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, амьдралын чанарыг хамгаалдаг хотын амин чухал нөөц. Энэ нөөцөө хамгаалах ёстой. Иргэд ногоон бүсэд чөлөөтэй нэвтэрч, алхаж, аялж, зугаалах боломжтой байх ёстой. Энэ бол хэн нэгний хууль ёсны өмч, эзэмших эрхэд халдаж байгаа асуудал бус зөвшөөрөлгүй тэлсэн хашааг буулгаж, нийтийн зам, орц, гарцыг нээж, ойн сан болон усны эх үүсвэрийг хамгаалах, хууль бус газар ашиглалтыг цэгцлэх ажил гэдгийг ойлгоорой.

Чөлөөлсөн газрыг дахин хашаалж, зориулалтын бусаар ашиглуулахгүй. Харин тус байршлуудад явган зам, ногоон зурвас, галын хамгаалалтын зурвас бий болгож, байгаль орчны даацад нийцсэн, иргэдэд нээлттэй, аюулгүй, хүртээмжтэй амралт, аяллын орчин бүрдүүлэх боломжийг судална. Үүнийг оршин суугчид болон мэргэжлийн байгууллагуудтай хамтран төлөвлөж, хэрэгжүүлнэ” гэв.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ  ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа 1 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Аюулгүй байдал ба Шилжилт хөдөлгөөн COP17-гийн Монгол Улсын өргөөнд болно 2 цагийн өмнө
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 300 оюутан гадаад улсыг зорилоо 17 цагийн өмнө
С.АМАРСАЙХАН: ГАЗРЫГ ХАМГААЛАХ, НӨХӨН СЭРГЭЭХЭД ОРОН НУТГИЙН ИРГЭДИЙН ДУУ ХООЛОЙ, ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ ЧУХАЛ 18 цагийн өмнө
"Наран Трейд" ХХК-ын С.Болдхэт, Д.Удвал нар 600 гаруй хүүхдийн хувийн хэргийг барьцаалжээ 19 цагийн өмнө
СЭРҮҮНИЙ УЛИРЛЫН ТҮҮХИЙ СҮҮНИЙ УРАМШУУЛЛЫГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ОЛГОХООР БОЛЛОО 21 цагийн өмнө
БОХХААБХ-ны дарга М.Мандхай НҮБ-ын ХХАА-н байгууллагын дэд ерөнхий захирал Бет Бечдолыг хүлээн авч уулзлаа 22 цагийн өмнө
9 дүгээр сард нойтон цас орж, цочир хүйтрэх магадлалтай Өчигдөр
Засгийн газар эрчим хүчний экспортын хэтийн төлөвийг хэлэлцэж байна Өчигдөр
Нийслэлийн 2 дугаар сургууль анхны "Google" жишиг сургууль болов Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Илгээлт 2100” хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүдийг "Чингис хаан" онгоцны буудлаас үднэ Өчигдөр
С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм Өчигдөр
Ц.ИДЭРБАТ: ХХААХҮ-ийн САЛБАРТ ЗӨВХӨН ХӨРӨНГӨ БУС, ТЕХНОЛОГИ, МЕНЕЖМЕНТ ТАТАХ УРТ ХУГАЦААНЫ ТҮНШЛЭЛИЙГ ЭРХЭМЛЭЖ БАЙНА Өчигдөр
COP17 Mongolia: “ХӨХ МОРЬ” САНААЧЛАГЫН ХҮРЭЭНД ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ОЛОН ТАЛТ АРГА ХЭМЖЭЭГ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА Өчигдөр
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн эхний шатанд шалгарсан 420 хүүхдийн нэрийг зарлалаа Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин-ийг хүлээн авч уулзлаа Өчигдөр
Онцгой байдлын 30 алба хаагчийг 45 хувийн хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцтай болголоо Өчигдөр
ГЕГ: ДАГАЛДАХ АЧААНД НУУСАН 1 КГ МЕТАМФЕТАМИНЫГ ГААЛИЙН ХЯНАЛТААР ИЛРҮҮЛЛЭЭ Өчигдөр
САЙД Э.БАТ-АМГАЛАН БНТУ-ЫН БАЙГАЛЬ ОРЧИН, ХОТЖИЛТ, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ДЭД САЙД, ХАТАГТАЙ ФАТМА ВАРАНК НАР ХОЁР ТАЛТ УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2026/08/25
CОР17 бага хурлын хүрээнд өнөөдөр дээд түвшний парламентын форум болно 2026/08/25