БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

ХОНИНЫ НООСООР ОРГАНИК БОРДОО ҮЙЛДВЭРЛЭГЧ “МОН ПЕЛЛЕТС” ХХК COP17-Д ШИЛДЭГ ТӨСЛӨӨ ТАНИЛЦУУЛЛАА

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

“Мон пеллетс” ХХК инновацын технологиор 100 хувь хонины түүхий, угаагаагүй, боловсруулаагүй ноосоор дээд зэргийн органик бордоо үйлдвэрлэж байна. Тус компани уг бүтээгдэхүүнээ Европын холбоо, ХБНГУ-ын Засгийн газар хамтран санхүүжүүлсэн “ECO-INNOVATION” төслийн хүрээнд хийсэн судалгааг үндэслэн, ХБНГУ-ын Хумболдтын Их сургуулийн эрдэмтэдтэй хамтран 2019 оноос үйлдвэрлэлд нэвтрүүлж, улмаар зах зээлд нийлүүлж эхэлжээ. Одоогоор АНУ, Унгар, Герман улсуудад бордоогоо экспортолж байгаа аж.

Швейцарь улсад төв нь байрладаг, ХБНГУ, Австри улсад салбартай, ФИБЛ буюу Биологийн газар тариалангийн судалгааны институт 2020 оны 03 дугаар сард “Органик газар тариаланд зориулсан бордоо” гэдэг ангилалд Монгол Улсаас анхны удаа “Монпеллетс” бордоог бүртгэж, зарласан байна. Хонины ноосон бордоог нөхөн сэргээгдэх түүхий эд болох хаягдал ноосоор хийдэг бөгөөд азотын агууламж 10 хувь буюу ижил технологи бүхий органик бордоонуудтай харьцуулахад хамгийн өндөр хувьтай байдгаараа онцлог. Мөн хөрсний ус, чийгийг сайн барьдаг, байгальд 100 хувь шингэдэг зэрэг олон давуу талтай юм байна.

Харин COP17-д “Мон пеллетс” ХХК хонь хяргах төв байгуулах төслөө танилцуулжээ. Уг төсөл нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын санаачилгаар Монголын бизнесийн зөвлөл, Байгалийн өв сан хамтран хэрэгжүүлж буй “Green lab” санаачилгын шилдэг 15 төслийн нэгээр шалгарсан аж.
Орон нутагт хонь хяргах төвүүд байгуулснаар 20-30 километр радиуст нутаглаж буй малчид хонио богино хугацаанд хяргуулж ноослуулах бөгөөд, ноосоо шууд ангилж ялган үйлдвэрлэгчдэд нийлүүлэх боломжтой болох юм. Ангилан ялгаагүй ноолуур нэг килограмм нь 800 төгрөг бол ангилж ялгасан ноолуур килограмм нь 2700 төгрөг хүрдэг байна. Түүнчлэн тухайн хонины угаалга, туулга, вакцинд хамрагдсан эсэхийг бүртгэж, гарал үүслийн гэрчилгээг олгоно. Энэ нь малын гаралтай түүхий эдийн мөшгөх тогтолцоог бодитоор бий болгохоороо чухал ач холбогдолтой гэдгийг “Мон пеллетс” ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал Ш.Дэлгэрмаа онцоллоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ХОНИНЫ НООСООР ОРГАНИК БОРДОО ҮЙЛДВЭРЛЭГЧ “МОН ПЕЛЛЕТС” ХХК COP17-Д ШИЛДЭГ ТӨСЛӨӨ ТАНИЛЦУУЛЛАА 1 цагийн өмнө
Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа 2 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Аюулгүй байдал ба Шилжилт хөдөлгөөн COP17-гийн Монгол Улсын өргөөнд болно 3 цагийн өмнө
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 300 оюутан гадаад улсыг зорилоо 19 цагийн өмнө
С.АМАРСАЙХАН: ГАЗРЫГ ХАМГААЛАХ, НӨХӨН СЭРГЭЭХЭД ОРОН НУТГИЙН ИРГЭДИЙН ДУУ ХООЛОЙ, ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ ЧУХАЛ 19 цагийн өмнө
"Наран Трейд" ХХК-ын С.Болдхэт, Д.Удвал нар 600 гаруй хүүхдийн хувийн хэргийг барьцаалжээ 20 цагийн өмнө
СЭРҮҮНИЙ УЛИРЛЫН ТҮҮХИЙ СҮҮНИЙ УРАМШУУЛЛЫГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ОЛГОХООР БОЛЛОО 22 цагийн өмнө
БОХХААБХ-ны дарга М.Мандхай НҮБ-ын ХХАА-н байгууллагын дэд ерөнхий захирал Бет Бечдолыг хүлээн авч уулзлаа Өчигдөр
9 дүгээр сард нойтон цас орж, цочир хүйтрэх магадлалтай Өчигдөр
Засгийн газар эрчим хүчний экспортын хэтийн төлөвийг хэлэлцэж байна Өчигдөр
Нийслэлийн 2 дугаар сургууль анхны "Google" жишиг сургууль болов Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Илгээлт 2100” хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүдийг "Чингис хаан" онгоцны буудлаас үднэ Өчигдөр
С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм Өчигдөр
Ц.ИДЭРБАТ: ХХААХҮ-ийн САЛБАРТ ЗӨВХӨН ХӨРӨНГӨ БУС, ТЕХНОЛОГИ, МЕНЕЖМЕНТ ТАТАХ УРТ ХУГАЦААНЫ ТҮНШЛЭЛИЙГ ЭРХЭМЛЭЖ БАЙНА Өчигдөр
COP17 Mongolia: “ХӨХ МОРЬ” САНААЧЛАГЫН ХҮРЭЭНД ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ОЛОН ТАЛТ АРГА ХЭМЖЭЭГ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА Өчигдөр
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн эхний шатанд шалгарсан 420 хүүхдийн нэрийг зарлалаа Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин-ийг хүлээн авч уулзлаа 2026/08/25
Онцгой байдлын 30 алба хаагчийг 45 хувийн хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцтай болголоо 2026/08/25
ГЕГ: ДАГАЛДАХ АЧААНД НУУСАН 1 КГ МЕТАМФЕТАМИНЫГ ГААЛИЙН ХЯНАЛТААР ИЛРҮҮЛЛЭЭ 2026/08/25
САЙД Э.БАТ-АМГАЛАН БНТУ-ЫН БАЙГАЛЬ ОРЧИН, ХОТЖИЛТ, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ДЭД САЙД, ХАТАГТАЙ ФАТМА ВАРАНК НАР ХОЁР ТАЛТ УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2026/08/25