БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

С.АМАРСАЙХАН: ГАЗРЫГ ХАМГААЛАХ, НӨХӨН СЭРГЭЭХЭД ОРОН НУТГИЙН ИРГЭДИЙН ДУУ ХООЛОЙ, ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ ЧУХАЛ

Г.Оюунтуяа
57 минутын өмнө

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын Газар ба хүн төвт өдрийн арга хэмжээний “Уугуул иргэдийн өндөр түвшний тусгай арга хэмжээ”-нд Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан оролцлоо.

Хэлэлцүүлгээр талууд ариун дагшин газар нутаг, малчдын эрх, уламжлалт мэдлэг, оролцоо, манлайлал, газрын доройтол, цөлжилт, гангийн эсрэг асуудлыг авч үзэж, гарц шийдлийн талаар санал солилцов.

Хэлэлцсэн асуудлын хүрээнд бэлчээрийн нөхөн сэргээлт ба малчдын оролцоог хангуулах, хамтран ажиллах хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэв. Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан “Монголчууд эртнээс байгальтайгаа зохицон амьдарч, ус, бэлчээр, ан амьтан, тахилгат уул усаа, хамгаалж ирсэн уламжлалтай ард түмэн. Монголын уламжлалт улирлын нүүдэл, отор, бэлчээр сэлгэн ашиглах арга ухаан нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, тогтвортой менежментийн нэг юм.
Өнөөдөр уур амьсгалын өөрчлөлт, ган, зуд, цөлжилт, бэлчээрийн доройтол, уул уурхай, хотжилт зэрэг нь манай орны экосистем, малчдын амьжиргаанд сөргөөр нөлөөлөх болсон. Тиймээс Монгол Улсын Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яам малчин өрхийн хамтын менежмент, бэлчээрийн зохистой ашиглалт, малчдын эрх, нийгмийн хамгааллыг дэмжих чиглэлээр эрх зүйн шинэчлэл хийж, хэд хэдэн хуулийн төслийг батлуулсан. Доройтсон газрыг нөхөн сэргээх нь зөвхөн байгаль хамгаалах асуудал бус ажлын байр, орлого, орон нутгийн хөгжил, залуучууд нутагтаа үлдэх боломжийг бий болгох зэрэг онцгой ач холбогдолтой чухал хөрөнгө оруулалт юм. Энэ чиглэлд Монгол Улс хөрөнгө оруулалт татахын тулд тогтвортой бодлоготой, тодорхой хууль эрх зүйтэй, ил тод, нээлттэй, иргэдийн оролцоо, шударга ёсыг эрхэмлэсэн байх учиртай юм” хэмээв.

Цаашид тогтвортой газрын менежмент, биологийн олон янз байдлыг хамгаалах, гангийн тэсвэржилт болон UNCCD-ийн зорилтуудыг хэрэгжүүлэхийн тулд нутгийн уугуул иргэдтэй хамтран ажиллахаар талууд санал нэгдлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 300 оюутан гадаад улсыг зорилоо 36 минутын өмнө
С.АМАРСАЙХАН: ГАЗРЫГ ХАМГААЛАХ, НӨХӨН СЭРГЭЭХЭД ОРОН НУТГИЙН ИРГЭДИЙН ДУУ ХООЛОЙ, ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ ЧУХАЛ 57 минутын өмнө
"Наран Трейд" ХХК-ын С.Болдхэт, Д.Удвал нар 600 гаруй хүүхдийн хувийн хэргийг барьцаалжээ 1 цагийн өмнө
СЭРҮҮНИЙ УЛИРЛЫН ТҮҮХИЙ СҮҮНИЙ УРАМШУУЛЛЫГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ОЛГОХООР БОЛЛОО 4 цагийн өмнө
БОХХААБХ-ны дарга М.Мандхай НҮБ-ын ХХАА-н байгууллагын дэд ерөнхий захирал Бет Бечдолыг хүлээн авч уулзлаа 5 цагийн өмнө
9 дүгээр сард нойтон цас орж, цочир хүйтрэх магадлалтай 7 цагийн өмнө
Засгийн газар эрчим хүчний экспортын хэтийн төлөвийг хэлэлцэж байна 8 цагийн өмнө
Нийслэлийн 2 дугаар сургууль анхны "Google" жишиг сургууль болов 8 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Илгээлт 2100” хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүдийг "Чингис хаан" онгоцны буудлаас үднэ 9 цагийн өмнө
С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм Өчигдөр
Ц.ИДЭРБАТ: ХХААХҮ-ийн САЛБАРТ ЗӨВХӨН ХӨРӨНГӨ БУС, ТЕХНОЛОГИ, МЕНЕЖМЕНТ ТАТАХ УРТ ХУГАЦААНЫ ТҮНШЛЭЛИЙГ ЭРХЭМЛЭЖ БАЙНА Өчигдөр
COP17 Mongolia: “ХӨХ МОРЬ” САНААЧЛАГЫН ХҮРЭЭНД ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ОЛОН ТАЛТ АРГА ХЭМЖЭЭГ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА Өчигдөр
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн эхний шатанд шалгарсан 420 хүүхдийн нэрийг зарлалаа Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин-ийг хүлээн авч уулзлаа Өчигдөр
Онцгой байдлын 30 алба хаагчийг 45 хувийн хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцтай болголоо Өчигдөр
ГЕГ: ДАГАЛДАХ АЧААНД НУУСАН 1 КГ МЕТАМФЕТАМИНЫГ ГААЛИЙН ХЯНАЛТААР ИЛРҮҮЛЛЭЭ Өчигдөр
САЙД Э.БАТ-АМГАЛАН БНТУ-ЫН БАЙГАЛЬ ОРЧИН, ХОТЖИЛТ, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ДЭД САЙД, ХАТАГТАЙ ФАТМА ВАРАНК НАР ХОЁР ТАЛТ УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА Өчигдөр
CОР17 бага хурлын хүрээнд өнөөдөр дээд түвшний парламентын форум болно Өчигдөр
Ой, байгаль хамгааллын салбарт 200 сая евро, 100 сая ам.долларын санхүүжилт татах боломж бүрдэв Өчигдөр
Согтуурсан үедээ бусдын хоолойг зүсэж, хэргийн газраас зугтжээ Өчигдөр