БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

ГАЗРЫН ДОРОЙТЛЫГ БУУРУУЛАХАД ХУВИЙН ХЭВШЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ НЭМЭГДҮҮЛНЭ


НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд “Business in Action: Private Sector Innovation to Combat Land Degradation” сэдэвт хэлэлцүүлэг боллоо.

Арга хэмжээг Монголын Бизнесийн зөвлөл болон НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын нарийн бичгийн дарга нарын газар хамтран зохион байгуулж, газрын доройтлыг бууруулахад хувийн хэвшлийн инноваци, хөрөнгө оруулалт, технологийн оролцоог нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэв.


Хэлэлцүүлгийн үеэр Монголын Засгийн газрын зүгээс газрын нөхөн сэргээлтийн төслүүдийг туршилтын шатнаас өргөжүүлэн, томоохон хэмжээнд хэрэгжүүлэхэд тодорхой, тогтвортой хөрөнгө оруулалтын орчин хамгийн чухал нөхцөл болохыг онцоллоо.

Дэлхийн нийт газрын 40 гаруй хувь доройтолд өртсөн бөгөөд газрын нөхөн сэргээлтийн санхүүжилтийн жилийн хэрэгцээ болон боломжийн хооронд ойролцоогоор 278 тэрбум ам.долларын зөрүү байгааг хэлэлцүүлэгт дурьдав. НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын тооцооллоор доройтсон газрыг сэргээхэд оруулсан нэг ам.долларын хөрөнгө оруулалт нь 7-30 ам.долларын эдийн засгийн өгөөж бий болгох боломжтой аж.

Тиймээс зөвхөн төрийн санхүүжилтээр асуудлыг шийдвэрлэх боломжгүй бөгөөд хувийн хөрөнгө, технологи, инновацийг татах шаардлагатай гэж үзжээ. Үүний тулд хөрөнгө оруулагчдад тодорхой төслийн жагсаалт, бодитой экологийн үр дүн, урт хугацаанд үнэ цэн бүтээх боломжийг харуулсан “санхүүжих боломжтой” төслийн багцыг бий болгох шаардлага үүсээд байна.

Монгол Улс төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнөө газрын нөхөн сэргээлтийн чиглэлээрх хамтын ажиллагааны томоохон жишээ болгон танилцуулжээ. Тус хөдөлгөөн нь төр, бизнес, орон нутаг болон бусад талуудыг нэг зорилгын дор нэгтгэж, хувийн хэвшлийн хөрөнгө, технологи, туршлагыг татах боломжийг бүрдүүлээд байна.

Мөн уул уурхайн салбарыг газрын нөхөн сэргээлтийн үйл явцад илүү үр дүнтэй оролцуулах шаардлагатайг онцолж, төр, уул уурхайн компаниуд, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг хэлэлцлээ.

Монголын Засгийн газрын байр суурийн дагуу цаашид цөөн тооны төсөл хэрэгжүүлэхээс илүү ландшафтын хэмжээнд хэрэгжих томоохон хөтөлбөр, санхүүжих боломжтой төслийн багц бий болгож, төр, орон нутаг, бизнес, хөгжлийн байгууллага, санхүүгийн институциудыг нэгтгэх нь чухал юм



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
#ФОКУС_ФАКТ 17 жил үргэлжилж буй “Янжинхорлоогийн” хэргийг шүүх хурал дахин хойшиллоо 8 минутын өмнө
Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна 15 минутын өмнө
ЦEГ: Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчиллаа 35 минутын өмнө
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ТОМУУГИЙН УЛИРЛЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХ, ДАРХЛААЖУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ 59 минутын өмнө
Монгол Улсад бүртгэлгүй 5 ширхэг галт зэвсгийг худалдан борлуулах гэж байсан хэргийг илрүүллээ 1 цагийн өмнө
Имарт ногоон ирээдүйн төлөө мод тарих үйл ажиллагаа зохион байгууллаа 3 цагийн өмнө
АРХАНГАЙ АЙМАГТ ЦАГДААГИЙН ШИНЭ БАЙР АШИГЛАЛТАД ОРЛОО 4 цагийн өмнө
ХҮРЭН БААВГАЙТАЙ ХОЛБООТОЙ 62 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДСЭН БАЙНА 4 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав 4 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн барилгын ажил гүйцэтгэгчээс шалтгаалан зогссон тул шаардлагатай арга хэмжээг авна 4 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ 8 цагийн өмнө
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авч, мэндчилэв Өчигдөр
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА Өчигдөр
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа Өчигдөр
УИХ-ын дарга С.Бямбацогт гэр хорооллын өрхүүдэд зориулсан "Дулаанбаатар" аяны үр дүнтэй танилцлаа Өчигдөр
АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН 134 УДААГИЙН ДУУДЛАГААР 13 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛАВ Өчигдөр
Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: “Дэлхийн эмэгтэй парламенчдын чуулга уулзалт” Төрийн ордонд болно Өчигдөр
УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа 2026/10/08
ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ АЖЛЫН ХЭСГИЙГ ДЭД САЙД Б.МӨНХТАМИР АХАЛНА 2026/10/08