БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

COP17 Mongolia: “ХӨХ МОРЬ” САНААЧЛАГЫН ХҮРЭЭНД ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ОЛОН ТАЛТ АРГА ХЭМЖЭЭГ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

Г.Оюунтуяа
44 минутын өмнө

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын “Усны өдөр” сэдэвчилсэн арга хэмжээний хүрээнд болсон Ган тэсвэрлэх чадварын асуудлаарх сайд нарын хоёрдугаар хурлыг Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр нээж үг хэллээ.

“Усны өдрийн хүрээнд” цэнхэр бүсийн Засгийн газрын үзэсгэлэнгийн талбайд Монгол Улсын Шадар сайд, Онцгой байдлын ерөнхий газар,Стандарт, хэмжил зүйн газар, Усны газар хамтран хэлэлцүүлэг, үзэсгэлэнг зохион байгуулж байна.

Дэлхий даяар 2000 оноос хойш гангийн давтамж 30 хувиар нэмэгдэж, хүний амьдрал, амьжиргаа, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөө нэмэгдэж байна.

Харин Монгол Улсын нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртөж, ган, зуд, үер зэрэг уур амьсгалын гаралтай гамшгийн эрсдэл нэмэгдэж байгаа нь эрт сэрэмжлүүлэх тогтолцоо, урьдчилан сэргийлэх чадавх, эрсдэлийн санхүүжилтийг бэхжүүлэх, ландшафтын усны хадгалалтыг сайжруулах шаардлага тулгарсан.

Иймд Монгол Улсын Засгийн газраас гадаргын усыг хуримтлуулах “Хөх морь” санаачлагыг дэвшүүлэн ажиллаж байна.

Тус хөтөлбөр нь шар усны үер, зуны хур тунадасны илүүдэл усыг хуримтлуулах усан сан, хиймэл нуур, даланг байгуулж, гол мөрөн, булаг шанд, цөөрмийг сэргээх, говийн бүсийн ундны усыг хамгаалж, цэвэршүүлсэн ус ашиглаж, гүний усны менежментийг сайжруулах юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Ц.ИДЭРБАТ: ХХААХҮ-ийн САЛБАРТ ЗӨВХӨН ХӨРӨНГӨ БУС, ТЕХНОЛОГИ, МЕНЕЖМЕНТ ТАТАХ УРТ ХУГАЦААНЫ ТҮНШЛЭЛИЙГ ЭРХЭМЛЭЖ БАЙНА 41 минутын өмнө
COP17 Mongolia: “ХӨХ МОРЬ” САНААЧЛАГЫН ХҮРЭЭНД ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ОЛОН ТАЛТ АРГА ХЭМЖЭЭГ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА 44 минутын өмнө
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн эхний шатанд шалгарсан 420 хүүхдийн нэрийг зарлалаа 1 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин-ийг хүлээн авч уулзлаа 3 цагийн өмнө
Онцгой байдлын 30 алба хаагчийг 45 хувийн хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцтай болголоо 3 цагийн өмнө
ГЕГ: ДАГАЛДАХ АЧААНД НУУСАН 1 КГ МЕТАМФЕТАМИНЫГ ГААЛИЙН ХЯНАЛТААР ИЛРҮҮЛЛЭЭ 4 цагийн өмнө
САЙД Э.БАТ-АМГАЛАН БНТУ-ЫН БАЙГАЛЬ ОРЧИН, ХОТЖИЛТ, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ДЭД САЙД, ХАТАГТАЙ ФАТМА ВАРАНК НАР ХОЁР ТАЛТ УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 4 цагийн өмнө
CОР17 бага хурлын хүрээнд өнөөдөр дээд түвшний парламентын форум болно 4 цагийн өмнө
Ой, байгаль хамгааллын салбарт 200 сая евро, 100 сая ам.долларын санхүүжилт татах боломж бүрдэв 5 цагийн өмнө
Согтуурсан үедээ бусдын хоолойг зүсэж, хэргийн газраас зугтжээ 5 цагийн өмнө
ЦАГ АГААР: Улаанбаатарт 23 градус дулаан байна 6 цагийн өмнө
​Цөлжилттэй тэмцэх тухай COP17-ын дээд түвшний уулзалт өнөөдрөөс эхэллээ Өчигдөр
Аюулт үзэгдэл, ослын 68 дуудлага бүртгэгджээ Өчигдөр
У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана Өчигдөр
Хуурамч улсын бүртгэлийн дугаар хэрэглэж, замын хөдөлгөөнд оролцсон 24 зөрчил бүртгэгджээ Өчигдөр
Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км авто замын бүтээн байгуулалт 80 хувийн гүйцэтгэлд хүрчээ Өчигдөр
Эзэн Богд Чингис хааны сүр хүч, суу билгийн авшигтай Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо 2026/08/21
Б.Пүрэвдагва: Цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт олон хотын тулгамдсан асуудал болсон 2026/08/21
“БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО 2026/08/21
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа 2026/08/21