БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

БОХХААБХ-ны дарга М.Мандхай НҮБ-ын ХХАА-н байгууллагын дэд ерөнхий захирал Бет Бечдолыг хүлээн авч уулзлаа

Admin
1 цагийн өмнө

Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай өнөөдөр /2026.08.26 /НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын дэд ерөнхий захирал  Бет Бечдол тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Байнгын хорооны дарга уулзалтын эхэнд Монгол Улсад анх удаа ирж буй НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын дэд ерөнхий захирал болон төлөөлөгчтэй уулзаж байгаадаа талархал илэрхийллээ. Тэрбээр Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарын бодлогыг амилуулж ажил хэрэг болгох, орчин цагийн шинэлэг, инновацлаг хөгжлийг бий болгоход тус байгуулага нь урт хугацаанд техникийн туслалцаа, дэмжлэг үзүүлж ирсэн стратегийн чухал түнш гэдгийг онцлон тэмдэглэсэн.


Монгол Улсын Их Хурлын ээлжит чуулганаар байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн салбарт хэрэгжих томоохон хуулиуд батлагдсаныг М.Мандхай дарга дэлгэрэнгүй танилцуулаад ялангуяа Хөдөө аж ахуй болон Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг батлуулахад тус байгууллагаас техникийн дэмжлэг, туслалцааг харамгүй үзүүлсэнд Байнгын хорооны гишүүдийн өмнөөс талархлаа илэрхийллээ.

Түүнчлэн хүнс, хөдөө аж ахуйн салбарт бодлогын шинэчлэлийг хийх эдгээр хуулиудыг үр дүнтэй хэрэгжүүлэх сорилт тулгараад буйг онцлон тэмдэглэв. Батлагдсан хуулиудыг амилуулах, үр нөлөөтэй хэрэгжүүлэхэд тус байгууллагаас техникийн туслалцаа, дэмжлэгийг үргэлжүүлэн үзүүлэхийг хүсэхийн зэрэгцээ хүнс, хөдөө аж ахуйн салбарт хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Байнгын хорооны зүгээс онцгойлон анхаарч, дэмжлэг үзүүлэн ажиллахад бэлэн байна гэв.


Хатагтай Бет Бечдол Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч Талуудын 17 дугаар бага хуралд оролцохоор хүрэлцсэн ирсэн биднийг цаг зав гарган хүлээн авч уулзсанд Байнгын хорооны даргад талархлаа илэрхийлэхийн ялдамд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын ерөнхий захирлын мэндчилгээг уламжлав.   


Мөн тэрбээр дэлхийн аль ч улсын хөдөө аж ахуйн салбар нь мал аж ахуй дээр түшиглэдэг гээд Монгол Улсын хувьд хүнсний аюулгүй байдлыг хангах, бэлчээрийн доройтол, тогтвортой мал аж ахуйн талаар бодлогын болон үйлдвэрлэлийн түвшинд анхаарах, ялангуяа малчдын тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, малын эрүүл мэндийг сайжруулах асуудалд цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлж, үр дүнтэй ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн.


Уулзалтаар талууд Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчны салбарын бодлогын тэргүүлэх чиглэлүүдийн талаар санал солилцож, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага болон Улсын Их Хурлын хооронд бодлого, хууль эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх, хүнсний аюулгүй байдал, тогтвортой бөгөөд уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй хөдөө аж ахуй, хүнсний тогтолцоог хөгжүүлэх чиглэлээрх стратегийн хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар хөндөн ярилцав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
БОХХААБХ-ны дарга М.Мандхай НҮБ-ын ХХАА-н байгууллагын дэд ерөнхий захирал Бет Бечдолыг хүлээн авч уулзлаа 1 цагийн өмнө
9 дүгээр сард нойтон цас орж, цочир хүйтрэх магадлалтай 2 цагийн өмнө
Засгийн газар эрчим хүчний экспортын хэтийн төлөвийг хэлэлцэж байна 3 цагийн өмнө
Нийслэлийн 2 дугаар сургууль анхны "Google" жишиг сургууль болов 4 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Илгээлт 2100” хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүдийг "Чингис хаан" онгоцны буудлаас үднэ 4 цагийн өмнө
С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм 20 цагийн өмнө
Ц.ИДЭРБАТ: ХХААХҮ-ийн САЛБАРТ ЗӨВХӨН ХӨРӨНГӨ БУС, ТЕХНОЛОГИ, МЕНЕЖМЕНТ ТАТАХ УРТ ХУГАЦААНЫ ТҮНШЛЭЛИЙГ ЭРХЭМЛЭЖ БАЙНА 22 цагийн өмнө
COP17 Mongolia: “ХӨХ МОРЬ” САНААЧЛАГЫН ХҮРЭЭНД ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ОЛОН ТАЛТ АРГА ХЭМЖЭЭГ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА 22 цагийн өмнө
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн эхний шатанд шалгарсан 420 хүүхдийн нэрийг зарлалаа 23 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин-ийг хүлээн авч уулзлаа Өчигдөр
Онцгой байдлын 30 алба хаагчийг 45 хувийн хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцтай болголоо Өчигдөр
ГЕГ: ДАГАЛДАХ АЧААНД НУУСАН 1 КГ МЕТАМФЕТАМИНЫГ ГААЛИЙН ХЯНАЛТААР ИЛРҮҮЛЛЭЭ Өчигдөр
САЙД Э.БАТ-АМГАЛАН БНТУ-ЫН БАЙГАЛЬ ОРЧИН, ХОТЖИЛТ, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ДЭД САЙД, ХАТАГТАЙ ФАТМА ВАРАНК НАР ХОЁР ТАЛТ УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА Өчигдөр
CОР17 бага хурлын хүрээнд өнөөдөр дээд түвшний парламентын форум болно Өчигдөр
Ой, байгаль хамгааллын салбарт 200 сая евро, 100 сая ам.долларын санхүүжилт татах боломж бүрдэв Өчигдөр
Согтуурсан үедээ бусдын хоолойг зүсэж, хэргийн газраас зугтжээ Өчигдөр
ЦАГ АГААР: Улаанбаатарт 23 градус дулаан байна Өчигдөр
​Цөлжилттэй тэмцэх тухай COP17-ын дээд түвшний уулзалт өнөөдрөөс эхэллээ Өчигдөр
Аюулт үзэгдэл, ослын 68 дуудлага бүртгэгджээ Өчигдөр
У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана Өчигдөр