БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Ц.ИДЭРБАТ: ХХААХҮ-ийн САЛБАРТ ЗӨВХӨН ХӨРӨНГӨ БУС, ТЕХНОЛОГИ, МЕНЕЖМЕНТ ТАТАХ УРТ ХУГАЦААНЫ ТҮНШЛЭЛИЙГ ЭРХЭМЛЭЖ БАЙНА

Г.Оюунтуяа
41 минутын өмнө

"AGRI INVEST" Монгол Улсын ногоон хөдөө аж ахуйн үндэсний экосистем хэлэлцүүлэгт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын сайд Ц.Идэрбат оролцож, салбарын хөрөнгө оруулалтын шинэ боломжууд болон цаашид баримтлах бодлого, замын зураглалын талаар үг хэллээ.

Сайд Ц.Идэрбат хэлсэн үгэндээ, өнөөдрийн зэрэгцээ арга хэмжээ нь зөвхөн хөрөнгө оруулалтын боломжийг танилцуулахаас гадна төр, хувийн хэвшил, хөгжлийн байгууллагуудын хамтын ажиллагааны шинэ үеийг эхлүүлэх хамтын зорилгын эхлэл болохыг онцлов.

Тэрбээр салбарын эдийн засагт эзлэх жингийн талаар "2025 оны жилийн эцсийн байдлаар тус салбар нь Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 34 хувь, экспортын орлогын 5 хувийг бүрдүүлж, нийт ажиллах хүчний 49 хувийг ажлын байраар хангаж байна. Энэ нь манай салбар ажлын байр бий болгох, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, экспортыг төрөлжүүлэх өндөр боломжтойг харуулж байна" хэмээн онцолсон юм.

Мөн түүхий эдийн боловсруулалт, нэмүү өртөг шингээх шатанд тулгарч буй сорилтын тухайд "Монгол Улсын аж үйлдвэрлэлийн статистик мэдээнээс үзэхэд уул уурхайн олборлолт 70 гаруй хувийг эзэлж, хүнсний болон хөнгөн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн 12.5 хувийг л эзэлж байна. Энэ боломжийг бодит эдийн засгийн үр өгөөж болгон хувиргахын тулд боловсруулах үйлдвэрлэл, агуулах, ложистик, хүйтэн хэлхээ, лаборатори, инноваци, дэвшилтэт технологи, сэргээгдэх эрчим хүч, усны хэмнэлттэй үйлдвэрлэлийн чиглэлд томоохон хөрөнгө оруулалт шаардлагатай байна. Иймээс бид зөвхөн хөрөнгө бус, мэдлэг, технологи, менежмент, олон улсын зах зээлд нэвтрэх туршлагыг хамтад нь авчрах урт хугацааны түншлэлийг эрхэмлэж байна" хэмээн мэдэгдлээ.

Засгийн газрын зүгээс эрх зүйн болон бодлогын орчныг сайжруулах хүрээнд Улсын Их Хурлын 2026 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар Хөдөө аж ахуйн тухай хуулийг эцэслэн батлуулсныг тэмдэглэв. Уг хуулиар сум бүрт “Түүхий эд, бүтээгдэхүүний бэлтгэн нийлүүлэлтийн төв”-ийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр байгуулж, үйл ажиллагааг нь хувийн хэвшлээр гэрээгээр гүйцэтгүүлэхээр хуульчилж өгсөн юм.

Сайд Ц.Идэрбат ярианыхаа төгсгөлд "Цаашид салбарын үйлдвэрлэл, худалдаа, экспортыг дэмжих чиглэлд зөвхөн зээл, дэмжлэгт тулгуурлах бус, шинэ тутам хөгжиж буй “карбоны зах зээл” зэрэг боломжийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн дэлхийн зах зээл дээрх хямд эх үүсвэртэй санхүүжилтийг татах нь чухал. Монгол Улс бол зөвхөн өнөөдрийн боломж биш, ирээдүйн өсөлтийн зах зээл юм. Засгийн газар болон манай яам хөрөнгө оруулагч бүрийг урт хугацааны түнш гэж үзэж, бодлогын тогтвортой, ил тод орчныг бүрдүүлэхэд тууштай ажиллах болно" гэдгийг хариуцлагатайгаар илэрхийллээ.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Ц.ИДЭРБАТ: ХХААХҮ-ийн САЛБАРТ ЗӨВХӨН ХӨРӨНГӨ БУС, ТЕХНОЛОГИ, МЕНЕЖМЕНТ ТАТАХ УРТ ХУГАЦААНЫ ТҮНШЛЭЛИЙГ ЭРХЭМЛЭЖ БАЙНА 41 минутын өмнө
COP17 Mongolia: “ХӨХ МОРЬ” САНААЧЛАГЫН ХҮРЭЭНД ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ОЛОН ТАЛТ АРГА ХЭМЖЭЭГ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА 44 минутын өмнө
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн эхний шатанд шалгарсан 420 хүүхдийн нэрийг зарлалаа 1 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин-ийг хүлээн авч уулзлаа 3 цагийн өмнө
Онцгой байдлын 30 алба хаагчийг 45 хувийн хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцтай болголоо 3 цагийн өмнө
ГЕГ: ДАГАЛДАХ АЧААНД НУУСАН 1 КГ МЕТАМФЕТАМИНЫГ ГААЛИЙН ХЯНАЛТААР ИЛРҮҮЛЛЭЭ 4 цагийн өмнө
САЙД Э.БАТ-АМГАЛАН БНТУ-ЫН БАЙГАЛЬ ОРЧИН, ХОТЖИЛТ, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ДЭД САЙД, ХАТАГТАЙ ФАТМА ВАРАНК НАР ХОЁР ТАЛТ УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 4 цагийн өмнө
CОР17 бага хурлын хүрээнд өнөөдөр дээд түвшний парламентын форум болно 4 цагийн өмнө
Ой, байгаль хамгааллын салбарт 200 сая евро, 100 сая ам.долларын санхүүжилт татах боломж бүрдэв 5 цагийн өмнө
Согтуурсан үедээ бусдын хоолойг зүсэж, хэргийн газраас зугтжээ 5 цагийн өмнө
ЦАГ АГААР: Улаанбаатарт 23 градус дулаан байна 6 цагийн өмнө
​Цөлжилттэй тэмцэх тухай COP17-ын дээд түвшний уулзалт өнөөдрөөс эхэллээ Өчигдөр
Аюулт үзэгдэл, ослын 68 дуудлага бүртгэгджээ Өчигдөр
У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана Өчигдөр
Хуурамч улсын бүртгэлийн дугаар хэрэглэж, замын хөдөлгөөнд оролцсон 24 зөрчил бүртгэгджээ Өчигдөр
Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км авто замын бүтээн байгуулалт 80 хувийн гүйцэтгэлд хүрчээ Өчигдөр
Эзэн Богд Чингис хааны сүр хүч, суу билгийн авшигтай Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо 2026/08/21
Б.Пүрэвдагва: Цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт олон хотын тулгамдсан асуудал болсон 2026/08/21
“БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО 2026/08/21
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа 2026/08/21