БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

САЙД Э.БАТ-АМГАЛАН БНТУ-ЫН БАЙГАЛЬ ОРЧИН, ХОТЖИЛТ, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ДЭД САЙД, ХАТАГТАЙ ФАТМА ВАРАНК НАР ХОЁР ТАЛТ УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Г.Оюунтуяа
53 минутын өмнө

Монгол Улсад НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17 дугаар Бага хурал үргэлжилж байна. Энэ хүрээнд Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан өчигдөр /2026.08.24/ Бүгд найрамдах Турк улсын Байгаль орчин, хотжилт, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайд, хатагтай Фатма Варанктай хоёр талт уулзалтыг зохион байгууллаа.

Уулзалтын эхэнд Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан хатагтай Фатма Варанкт Монгол Улсад зохион байгуулж байгаа НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд оролцож байгаад талархал илэрхийлж, хоёр улсын хамтын ажиллагааг цөлжилт, газрын доройтолтой тэмцэхээс гадна уур амьсгалд тэсвэртэй хот байгуулалт, ногоон барилга, эрчим хүчний хэмнэлттэй орон сууц, усны тогтвортой менежмент зэрэг чиглэлд өргөжүүлэхийн чухлыг онцоллоо.

Түүнчлэн Монгол Улс түүхэн нийслэл Хархорум хотын суурин дээр орчин үеийн, соёл, аялал жуулчлал, инновацын төв болсон шинэ хотыг байгуулахаар зорьж байна. Энэ хүрээнд Турк улсын түүхэн хотуудыг орчин үеийн дэд бүтэцтэй хослуулан хөгжүүлсэн туршлагыг судлах, хот төлөвлөлт, газар ашиглалт, ногоон байгууламжийн чиглэлд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Мөн Монгол Улсын хэрэглээний 70 гаруй хувийг газрын гүний ус бүрдүүлдэг. Энэ нь урт хугацаанд эрсдэл дагуулдаг тул Туркийн нийслэл Анкара хотын адилаар хур тунадас, гадаргын усыг 11 далангаар цуглуулж, цэвэршүүлэн ашигладаг туршлагыг нэвтрүүлэх боломжийг хэлэлцлээ. Хоёр тал 2024 онд “Орон сууцжуулалтын салбарт хамтран ажиллах тухай санамж бичиг”-т гарын үсэг зурсан байдаг. Энэ хүрээнд бага, дунд орлоготой иргэдэд зориулсан нийтийн орон сууцны төсөл хэрэгжүүлэх, Туркийн “Нэг ч хүнийг орон гэргүй орхихгүй” гэх бодлого, санхүүжилтийн загварыг судлах талаар санал солилцлоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Онцгой байдлын 30 алба хаагчийг 45 хувийн хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцтай болголоо 6 минутын өмнө
ГЕГ: ДАГАЛДАХ АЧААНД НУУСАН 1 КГ МЕТАМФЕТАМИНЫГ ГААЛИЙН ХЯНАЛТААР ИЛРҮҮЛЛЭЭ 23 минутын өмнө
САЙД Э.БАТ-АМГАЛАН БНТУ-ЫН БАЙГАЛЬ ОРЧИН, ХОТЖИЛТ, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ДЭД САЙД, ХАТАГТАЙ ФАТМА ВАРАНК НАР ХОЁР ТАЛТ УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 53 минутын өмнө
CОР17 бага хурлын хүрээнд өнөөдөр дээд түвшний парламентын форум болно 1 цагийн өмнө
Ой, байгаль хамгааллын салбарт 200 сая евро, 100 сая ам.долларын санхүүжилт татах боломж бүрдэв 1 цагийн өмнө
Согтуурсан үедээ бусдын хоолойг зүсэж, хэргийн газраас зугтжээ 2 цагийн өмнө
ЦАГ АГААР: Улаанбаатарт 23 градус дулаан байна 3 цагийн өмнө
​Цөлжилттэй тэмцэх тухай COP17-ын дээд түвшний уулзалт өнөөдрөөс эхэллээ 20 цагийн өмнө
Аюулт үзэгдэл, ослын 68 дуудлага бүртгэгджээ 21 цагийн өмнө
У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана 21 цагийн өмнө
Хуурамч улсын бүртгэлийн дугаар хэрэглэж, замын хөдөлгөөнд оролцсон 24 зөрчил бүртгэгджээ 22 цагийн өмнө
Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км авто замын бүтээн байгуулалт 80 хувийн гүйцэтгэлд хүрчээ Өчигдөр
Эзэн Богд Чингис хааны сүр хүч, суу билгийн авшигтай Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо 2026/08/21
Б.Пүрэвдагва: Цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт олон хотын тулгамдсан асуудал болсон 2026/08/21
“БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО 2026/08/21
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа 2026/08/21
"COP17" талуудын бага хурлын үр дүнд 1.29 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт босгохоор боллоо 2026/08/21
Б.Пүрэвдагва: Хотын дарга нарын чуулга уулзалтаар хамтын зорилтыг бодит ажил, хөрөнгө оруулалттай уялдуулна 2026/08/21
COP17: ТӨРИЙН АЛБАНЫ 130 ГАРУЙ ЭМЭГТЭЙЧҮҮД НОГООН ХӨГЖЛИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ 2026/08/21
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа 2026/08/21