БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

УРГАЦЫН УРЬДЧИЛСАН БАЛАНС ТОДОРХОЙЛОХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат өнгөрсөн долоо хоногт яамны удирдах ажилтны шуурхай хуралдаанаар ургацын урьдчилсан балансыг шуурхай гаргах, таримлын төрөл тус бүрээр ургацын тооцоо, төлөвийг нарийвчлан боловсруулах, ургац хураалтын арга, технологийн төлөвлөгөөг гаргах, улсын нөөцийн улаанбуудай бэлтгэх, ургацын комиссыг шуурхай байгуулж, үйл ажиллагааг эхлүүлэх, ургац хураалтын үед шаардлагатай шатахууны нөөцийг бүрдүүлэх, ургац хураалтын ажилд оюутан залуусыг татан оролцуулах ажлыг зохион байгуулахыг холбогдох байгууллагуудын дарга удирдлагуудад даалгасан.

Ургацын урьдчилсан балансыг наймдугаар сарын 20-д гаргах ёстой. Салбарын сайдын тушаал, удирдамжийн дагуу энэ ажлыг аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газрууд зохион байгуулж байна.

Төв аймгийн ХХААГ-аас байгуулагдсан ажлын хэсэг аймгийн хэмжээнд ургацын урьдчилсан баланс тодорхойлох, ургац хураалтын нөхцөл байдалтай танилцах, тариалангийн талбайн ургацын төлөв байдлыг үнэлэх ажлыг зохион байгуулж байна. Холбогдох мэргэжилтнүүд газар дээр нь ажиллаж, ургацын нөхцөл байдал, урьдчилсан гарцыг тодорхойлон ажиллажээ.

Булган аймгийн ХХААГ-ын ажлын хэсэг үр тариа, хүнсний ногооны тариалан эрхэлдэг сумдад ажиллаж ургацын урьдчилсан балансыг тодорхойлохын зэрэгцээ тариалан эрхлэгчдэд зөвлөгөө өгч байна. Тухайлбал, Хишиг-Өндөр сумын “Баярт Тал Агро” ХХК болон “Дөрвөн Хөвгүүн” ХХК-иудын тариалангийн талбайд ургацын баланс тогтоож, зөвлөгөө өгч, санал хүсэлтийг сонсож, ургац хураалтын бэлтгэл ажилтай танилцжээ.

Сэлэнгэ аймгийн хэмжээнд газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагуудын үр тариа, тосны ургамал, төмс, хүнсний ногооны тариалалтын явц, ургамлын эрүүл ахуйн нөхцөл байдалтай танилцах, мэргэжил арга зүйн зөвлөгөө, зөвлөмжөөр хангах зорилгоор Ургамал хамгааллын газрын мэргэжилтнүүд Сэлэнгэ аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын ургамал хамгааллын хяналтын улсын байцаагч, агрономич нартай хамтран ажиллаж байна.

Ажлын хэсэг Түшиг, Цагааннуур, Зүүнбүрэн, Шаамар, Алтанбулаг, Хүдэр, Ерөө сумдад ажиллан газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдийн тариалангийн талбай, ургамлын төлөв байдалтай газар дээр нь танилцаж, ургамал хамгааллын арга хэмжээг хэрэгжүүлэх чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөгөө, зөвлөмж өгч, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар холбогдох чиглэл, зөвлөмжөөр ханган ажиллажээ.
Энэхүү арга хэмжээ нь ургамлын өвчин, хортон шавж, хог ургамлын тархалтыг бууруулах, ургамал хамгааллын арга хэмжээг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хэрэгжүүлэх, үйлдвэрлэлийн үр ашиг, ургацын чанар, аюулгүй байдлыг нэмэгдүүлэхэд чиглэж байна.

Улсын хэмжээнд 2026 онд нийт 530.4 мянган га талбайд тариалалт хийгээд байна. Үүнээс 361.8 мянган га-д үр тариа, 12.5 мянган га-д төмс, 11.8 мянган га-д хүнсний ногоо, 54.9 мянган га-д малын тэжээл, 89.2 мянган га-д тосны ургамал тариалжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
УРГАЦЫН УРЬДЧИЛСАН БАЛАНС ТОДОРХОЙЛОХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 1 цагийн өмнө
Э.БАТШУГАР: COP-17-ЫН ҮЕЭР ОРОЛЦОГЧДОД ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖИЙГ ЦАГ АЛДАЛГҮЙ ХҮРГЭХ БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАН АЖИЛЛАЖ БАЙНА 1 цагийн өмнө
“ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ПАВИЛЬОН НОГООН БҮСЭД НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ 1 цагийн өмнө
Өнөө маргаашдаа нутгийн хойд хэсгээр бороо орж, бага зэрэг сэрүүснэ 2 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: COP17 бага хурлын Ногоон бүсийн нээлт болно 3 цагийн өмнө
“COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад орлоо 20 цагийн өмнө
ДАЯН ДЭЛХИЙН МАЛЧДЫН ЧУУЛГА УУЛЗАЛТААС ГУРВАН ТУНХАГЛАЛ ГАРГАЖ, COP17-Д ХҮРГҮҮЛЭХЭЭР ӨРГӨН БАРИЛАА 20 цагийн өмнө
ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ 1,000,000 ТӨГРӨГ БОЛГОН ШИНЭЧИЛЛЭЭ 20 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: Цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт нь зөвхөн байгаль орчны асуудал бус хотын тогтвортой хөгжилд шууд нөлөөлөх сорилт болоод байна 22 цагийн өмнө
“Эх байгалиа сэргээе, итгэл найдвараа бадраая" уриан дор НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал эхэллээ 23 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлыг хангахыг үүрэг болголоо Өчигдөр
НҮБ-ЫН ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 17 ДУГААР БАГА ХУРАЛ (UNCCD COP17) ЭХЭЛЛЭЭ Өчигдөр
ОБЕГ: АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН 59 ДУУДЛАГААР 21 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЛАА Өчигдөр
Улаанбаатарт бороо орно Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын XVII бага хурал Улаанбаатар хотноо эхэлнэ Өчигдөр
САЙД Ц.ИДЭРБАТ НҮБ-ЫН ХХААБ-ЫН ЕРӨНХИЙ ЗАХИРЛЫН ОРЛОГЧ ТАНАВАТ ТИЕНСИНТЭЙ УУЛЗАЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО 2026/08/14
САЙД Ц.ИДЭРБАТ НҮБ-ЫН ХААБ-ЫН ЕРӨНХИЙ ЗАХИРЛЫН ОРЛОГЧ ТАНАВАТ ТИЕНСИНТЭЙ УУЛЗАЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО 2026/08/14
Даян дэлхийн малчдын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна 2026/08/14
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэнтий, Дорнодын хойд хэсгээр усархаг бороо орох тул янга цахилгаан, үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна 2026/08/14
УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа 2026/08/14