БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

СЭРВЭЭНИЙ ӨНДРИЙГ 30–40 СЕКУНДЭД AI ТЕХНОЛОГИОР ХЭМЖИНЭ

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр өнөөдөр Хүй долоо худагт ажиллалаа. Энэ жилийн Үндэсний их баяр наадмаар хурдан морины уралдаанд оролцох морьдын сэрвээний өндрийг хиймэл оюун ухаанд (AI) суурилсан ухаалаг төхөөрөмжөөр хэмжих юм.

Энэхүү төхөөрөмжөөр морьдын сэрвээний өндрийг 30–40 секундын дотор хэмжих бөгөөд хэмжилтийн үеэр уяач морийг төхөөрөмжөөр жигд хөтлөн оруулахад өндөр хүчин чадалтай 5 камер бүхий AI систем сэрвээний өндрийг автоматаар тодорхойлж, хэмжилтийн үр дүнг шууд дэлгэцээр харуулна.

Хэмжилтийн үйл ажиллагааг хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон морь барианы бүсэд байршуулсан дэлгэцээр шууд дамжуулж, олон нийтэд нээлттэй, ил тод мэдээлэхээр зохион байгуулжээ.

Энэхүү ухаалаг төхөөрөмжийг ашигласнаар хэмжилтийн үйл ажиллагааг богино хугацаанд, хүний оролцоог багасган, ил тод, шударга зохион байгуулах боломж бүрдэх юм.

Хэмжилтийн шаардлага хангаагүй морьдыг тухайн хэсэгт уяж үлдээх бөгөөд шаардлага хангасан морьд дараагийн шатны бүртгэл, хяналтын ажиллагаанд шилжин оролцоно.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
А.Дашням: Ус ихээр тогтдог эрсдэл бүхий 41 байршилд 60 мотопомпыг байрлуулсан 1 цагийн өмнө
СЭРВЭЭНИЙ ӨНДРИЙГ 30–40 СЕКУНДЭД AI ТЕХНОЛОГИОР ХЭМЖИНЭ 1 цагийн өмнө
С.Амарсайхан: Монгол, Солонгос улсын иргэд жолооны үнэмлэхээ харилцан зөвшөөрөх хэлэлцээрт хүрсэн 20 цагийн өмнө
“Хотхоны бага сургууль”, “Багийн бага сургууль”-ийн үйл ажиллагаа энэ намраас эхэлнэ 21 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн дээд цол хүртээв 22 цагийн өмнө
Нийслэлийн ус тогтсон байршлуудад ГУББГ-ын 110 хүний бүрэлдэхүүнтэй есөн баг 45 механизмтай ажиллаж байна 22 цагийн өмнө
ХАВРЫН ТАРИАЛАЛТЫН УРЬДЧИЛСАН ДҮН: 530.4 МЯНГАН ГА ТАЛБАЙД ТАРИАЛАЛТ ХИЙГДЭЭД БАЙНА 23 цагийн өмнө
ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ӨСВӨРИЙН ҮНДЭСНИЙ ИХ СУРЫН ХАРВААНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО Өчигдөр
“Ахмад настны талаар 2026-2028 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэж байна Өчигдөр
Хуримтлагдсан усыг яаралтай соруулж, ариутгал цэвэрлэгээ хийхийг үүрэг болголоо Өчигдөр
“Улаанбаатарын үдэш 2026” үдшийн цэнгүүн Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана Өчигдөр
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮДЭД 13 АВТОМАШИН ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ Өчигдөр
ЗАСГИЙН ГАЗАР “100 ХОНОГ ДАХЬ 100 ЧӨЛӨӨЛӨЛТ”-ӨӨ ИРГЭД, ОЛОН НИЙТЭД ТАНИЛЦУУЛЛАА Өчигдөр
“Үдийн хоол” хөтөлбөрт 22 төрлийн мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх талаар санал солилцлоо Өчигдөр
No Brand Монголд — анхны салбар хотын шинэ захиргааны дэргэд 2026/07/07
​ТӨРИЙН ДАЛБААНЫ ӨДРӨӨР ЦЭРГИЙН ХҮНДЭТГЭЛИЙН ПАРАД ЖАГСАНА 2026/07/07
МУГТ С.Билгүүн: Өнөөдрийг хүртэлх шатрын маань замнал дардан байгаагүй 2026/07/07
Баянхонгор аймгийн Баянлиг сумын тэмээчин Цэдэнгийн Шинэнд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026/07/07
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы үйл ажиллагаа, үр дүнг танилцууллаа 2026/07/06
Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ -ийн төсөл өргөн мэдүүлэв 2026/07/06