БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

С.Амарсайхан: Монгол, Солонгос улсын иргэд жолооны үнэмлэхээ харилцан зөвшөөрөх хэлэлцээрт хүрсэн

Г.Оюунтуяа
2026/07/08

Бүгд Найрамдах Солонгос Улсад манай иргэд ажиллаж амьдрах цаашлаад аялал жуулчлал, бизнесийн зорилгоор харилцан зорчих иргэдийн тоо тасралтгүй өсөж байгаа. Тиймээс Солонгос улстай жолооны үнэмлэх харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээрийг Хууль зүй дотоод хэргийн сайд С.Амарсайхан хийхээр ажиллаж байгаа. Хэлэлцээр ямар шатандаа явж буй талаар тодрууллаа. 

-Манай улсаас БНСУ-д оршин суух болон зорчиж буй иргэдийн тоо нэг аймгийн иргэдтэй тэнцэх хэмжээний олон байгаа. Тэгвэл тэдэнд тулгамддаг нэг асуудал нь жолооны үнэмлэх байдаг. Таны хувьд Монгол болон Солонгос улс хоёр талдаа жолооны үнэмлэх харилцан зөвшөөрөх хэлэлцээрийг хариуцан ажиллаж байна. Хэлэлцээр ямар шатандаа явж байна?

-Өнөөдрийн байдлаар БНСУ-д ажиллаж, амьдарч буй 60 гаруй мянган монгол иргэн байна. Үүний 1400 орчим нь ямар нэгэн гэмт хэрэг, зөрчилд холбогдсон байдаг бөгөөд дийлэнх нь зам тээврийн осол, жолооны үнэмлэхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодсонтой холбоотой байгаа юм. Би өнгөрсөн тавдугаар сард ажлын айлчлалаар БНСУ-д айлчлах үеэрээ Хууль зүйн сайдтай нь хэд асуудлыг хэлэлцсэн. Түүний нэг нь хоёр улс жолооны үнэмлэхийг харилцан зөвшөөрөх асуудал байсан. Өөрөөр хэлбэл, БНСУ-тай жолооны үнэмлэх харилцан хүлээн зөвшөөрөх, зөвшилцөх тухай хэлэлцээрт гарын үсэг зурах тогтоолын төслийг танилцуулж батлуулсан. 

-Хэлэлцээрт гарын үсэг зурах явц БНСУ-ын ерөнхийлөгчийн айлчлалын үеэр хийгдэнэ гэж ойлгож болох уу? 

-Тийм ээМонгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар БНСУ-ын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийх гэж байна. Айлчлал маргааш эхэлнэ. Энэ үеэр гарын үсэг зурж баталгаажуулна. Ингэснээр нэг жил хүртэлх хугацаагаар БНСУ-д байгаа Монгол Улсын иргэд өөрийн улсын жолооны үнэмлэхээрээ шууд тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй болно. Харин нэг жилээс дээш хугацаагаар тухайн улсад амьдарч байгаа иргэд жолооны үнэмлэхээ Солонгос улсын жолооны үнэмлэхээр шууд сольж авах боломжтой болох юмМөн Солонгосын цагаачлалын албатай манай улсын гадаадын иргэн харьяатын газар, Хууль зүй дотоод хэргийн яам харилцан санал солилцож, аяллаар болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах бол визгүй байхаар яриа хэлэлцээр хийж байна. Ингэснээр зорчих, аялах асуудал хөнгөлөгдөх боломжтой болж байгаа. 

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ 2026/07/11
МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР “МӨНХӨД ОРШИХ МОНГОЛ” ТӨРИЙН ХҮНДЭТГЭЛИЙН ЦЭНГҮҮНИЙГ НЭЭЖ, “ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ЦОГЦОЛБОР” ТӨСЛИЙГ ТАНИЛЦУУЛЛАА 2026/07/10
ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ NO BRAND СҮЛЖЭЭ ДЭЛГҮҮРИЙН МОНГОЛ ДАХЬ АНХНЫ САЛБАРЫН НЭЭЛТЭД ОРОЛЦЛОО 2026/07/10
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан эхэллээ 2026/07/10
И ТЭ ЖҮН ЭМЧИЙН ДУРСГАЛЫН ХӨШӨӨНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ 2026/07/10
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нарыг албан ёсоор угтаж авлаа 2026/07/09
Наадмын эхэн өдрүүдэд дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/09
УИХ-ын дарга С.Бямбацогт БНСУ-ын Үндэсний Ассамблейн Батлан хамгаалахын байнгын хорооны дарга Жин Сон Жүн тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа 2026/07/09
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа 2026/07/09
“ХАВДАР СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ-II” ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО 2026/07/09
Ногоон нуурын ус тунгаах байгууламжийг сэргээж, “Бөмбөгөр” орчмыг үерийн эрсдэлээс хамгаалж байна 2026/07/09
Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, аюулгүй байдлаа хангахыг зөвлөлөө 2026/07/09
А.Дашням: Ус ихээр тогтдог эрсдэл бүхий 41 байршилд 60 мотопомпыг байрлуулсан 2026/07/09
СЭРВЭЭНИЙ ӨНДРИЙГ 30–40 СЕКУНДЭД AI ТЕХНОЛОГИОР ХЭМЖИНЭ 2026/07/09
С.Амарсайхан: Монгол, Солонгос улсын иргэд жолооны үнэмлэхээ харилцан зөвшөөрөх хэлэлцээрт хүрсэн 2026/07/08
“Хотхоны бага сургууль”, “Багийн бага сургууль”-ийн үйл ажиллагаа энэ намраас эхэлнэ 2026/07/08
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн дээд цол хүртээв 2026/07/08
Нийслэлийн ус тогтсон байршлуудад ГУББГ-ын 110 хүний бүрэлдэхүүнтэй есөн баг 45 механизмтай ажиллаж байна 2026/07/08
ХАВРЫН ТАРИАЛАЛТЫН УРЬДЧИЛСАН ДҮН: 530.4 МЯНГАН ГА ТАЛБАЙД ТАРИАЛАЛТ ХИЙГДЭЭД БАЙНА 2026/07/08
ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ӨСВӨРИЙН ҮНДЭСНИЙ ИХ СУРЫН ХАРВААНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО 2026/07/08