БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Баянхонгор аймгийн Баянлиг сумын тэмээчин Цэдэнгийн Шинэнд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Г.Оюунтуяа
2026/07/07

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх  Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойг тохиолдуулан нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.
Хөдөлмөрийн баатар цолыг:
  • Хөдөө аж ахуйн салбарт үр бүтээлтэй ажиллаж, тэмээн сүргийн тоог тогтмол өсгөн, үүлдэр, ашиг шимийг нь сайжруулахад онцгой анхаарч, хурдан удамтай, нутгийн шилмэл омгийн торгон сүрэг бүхий “Ламын гэгээний жижиг улаан” үүлдэр бий болгож, ноос, сүүний чиглэлээр дагнан үржүүлэн, тэмээний сүүг хүн амын хоол, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн болгон, эмчилгээ, сувилгааны зориулалтаар уламжлал, шинэчлэлийг хослуулсан технологиор боловсруулж, залуу хойч үедээ сурган өвлүүлж, малын гаралтай бүтээгдэхүүнийг зах зээлд тогтмол нийлүүлж буй Баянхонгор аймгийн Баянлиг сумын тэмээчин, Гавьяат малчин, Алдарт уяач Цэдэнгийн Шинэн,
  • Уул уурхайн үйлдвэрлэлээс орох эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, судалгаа шинжилгээг хөгжүүлэх, геологи хайгуулын ажлыг эрчимжүүлэх, салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, бодлогын хэрэгжилтийг хангах, ашигт малтмалын олборлолт, баяжуулалтын хэмжээ, бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах, үр ашгийг өсгөх, зардлыг бууруулах, ил тод, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх болон нийгэм, эдийн засаг, уул уурхайн салбарын хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал, Зөвлөх инженер, доктор Гэлэнгийн Ёндон нарт хүртээж, баатрын “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.
Ардын багш цолоор:
  • “Технологийн дээд сургууль, Хүнс, технологийн политехник коллежийн Удирдах зөвлөлийн дарга, зөвлөх багш, Гавьяат багш, доктор, профессор Баасанжавын Барамсай,
Ардын жүжигчин цолоор:
  • Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын ерөнхий удирдаач асан, Урлагийн гавьяат зүтгэлтэн Дагвын Цэвээнравдан,
Ардын уран зохиолч цолоор:
  • Зохиолч, яруу найрагч, Соёлын гавьяат зүтгэлтэн Айлтгүйн-Төмөр-Очир,
Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор:
  • ШУА-ийн гишүүн, Монгол анагаах ухааны академийн үндэслэгч гишүүн, “Ач” анагаах ухааны их сургуулийн Төгсөлтийн дараах сургалт судалгааны албаны дарга, академич, Шинжлэх ухааны доктор, профессор Бадрахын Бурмаажав,
  • МУИС-ийн Инженер технологийн сургуулийн Хүрээлэн буй орчин ойн инженерчлэлийн тэнхимийн профессор, доктор Ням-Осорын Батхүү,
Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор:
  • “Мөнгөн мод сургалтын төв”-ийн уран дархны багш, зураач Намсрайн Баатаржав,
  • “25 дугаар суваг” телевизийн улс төрийн тоймч, сэтгүүлч Ганбатын Мөнхтуул,
Гавьяат эдийн засагч цолоор:
  • “Барс групп”-ын Ерөнхийлөгч, “Монгол шуудан” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн Чүлтэмийн Амарбаатар,
Гавьяат багш цолоор:
  • МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Эдийн засгийн тэнхимийн профессор, доктор Чулуунбатын Нарантуяа,
Гавьяат жүжигчин цолоор:
  • “Камертон” хамтлагийн ахлагч, дуучин, “Би продакшн” ХХК-ийн үүсгэн байгуулагч, Төрийн соёрхолт Доржсүрэнгийн Болд,
  • “Камертон” хамтлагийн гишүүн, дуучин, “Хос дэлхий” ХХК-ийн захирал Ламжавын Ган-Эрдэнэ,
Хүний гавьяат эмч цолоор:
  • “Өөжин мед” үр шилжүүлэн суулгах төвийн Эх барих, эмэгтэйчүүдийн эмч Доржпүрэвийн Амаржаргал,
Гавьяат тамирчин цолоор:
  • Улсын аварга, Нийслэлийн Онцгой байдлын газрын харьяа Сургалт, арга зүйн төвийн дарга, хурандаа Гунаажавын Эрхэмбаяр,
  • Холимог тулааны тамирчин, Боксын спортын олон улсын хэмжээний мастер, Дэлхийн WBC холбооны мутай боксын аварга, Монгол Улсын MFC холбооны аварга Мөнгөнцоожийн Нандин-Эрдэнэ,
Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор:
  • “Ханбогд кашмер” ХХК-ийн үйлдвэр хариуцсан захирал Загдрагчаагийн Ууганбаяр,
  • “Сод Монгол групп” ХХК-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч Нямаагийн Бямбажав,
  • “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн ахмад инженер, “ДСБ нөхөрлөл”-ийн зөвлөх инженер Дашзэвэгийн Батцэрэн,
Гавьяат уурхайчин цолоор:
  • “Таван толгой” ХК-ийн Нүүрсний уурхайн уурын зуухны ахмад механик Балжирын Батсайхан,
Гавьяат нисгэгч цолоор:
  • “МИАТ” ТӨХК-ийн Нислэгийн хэлтсийн “Бойнг 767-300” агаарын хөлгийн дарга, багш нисгэгч Пүрэвийн Баатар,
Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор:
  • “Эрдэнийн гоёл” ХХК-ийн захирал, зураач, дархан Ядмаагийн Эрдэнэбаяр,
  • Үндэсний урлагийн их театрын ерөнхий удирдаач Эрдэнэбаатарын Мөнхбаяр,
Сүхбаатарын одонгоор:
  • “Монгол кино нэгтгэл”-ийн Баримтат кино зургийн дарга асан, Соёлын гавьяат зүтгэлтэн Нямаагийн Бямбажав,
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
  • ШУТИС-ийн харьяа Уул уурхайн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор, профессор Хадхүүгийн Жаргалсайхан,
  • Чөлөөт уран бүтээлч, жүжигчин Баастын Батмэнд,
Алтан гадас одонгоор:
  • Дархан-Уул аймгийн Сурын холбооны тэргүүн, нум сум урлаач, Тод харваач, спортын мастер Баатарын Наранболд,
  • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Ойн газрын Ойн хэлтсийн дарга Гомбосүрэнгийн Бат,
  • Монгол-Солонгосын политехникийн коллежийн захирал Эрдэнийн Түмэндэмбэрэл,
  • Улсын харцага, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын “Сүлд” спорт хорооны тамирчин, дэд хурандаа, Олон улсын хэмжээний мастер Төрөөгийн Баасанхүү
Хөдөлмөрийн хүндэт медалиар:
  • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Хотын стандарт, хөгжлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Эрдэнэцогтын Сувд-Эрдэнэ,
  • Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасгийн их эмч Гэрэлтийн Гантөмөр нарыг шагналаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон гэр бүл, хамт олонд нь сайн сайхныг хүсэн ерөөлөө. Мөн удахгүй болох Үндэсний их баяр наадмын мэндийг өргөн дэвшүүллээ.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ 2026/07/11
МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР “МӨНХӨД ОРШИХ МОНГОЛ” ТӨРИЙН ХҮНДЭТГЭЛИЙН ЦЭНГҮҮНИЙГ НЭЭЖ, “ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ЦОГЦОЛБОР” ТӨСЛИЙГ ТАНИЛЦУУЛЛАА 2026/07/10
ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ NO BRAND СҮЛЖЭЭ ДЭЛГҮҮРИЙН МОНГОЛ ДАХЬ АНХНЫ САЛБАРЫН НЭЭЛТЭД ОРОЛЦЛОО 2026/07/10
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан эхэллээ 2026/07/10
И ТЭ ЖҮН ЭМЧИЙН ДУРСГАЛЫН ХӨШӨӨНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ 2026/07/10
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нарыг албан ёсоор угтаж авлаа 2026/07/09
Наадмын эхэн өдрүүдэд дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/09
УИХ-ын дарга С.Бямбацогт БНСУ-ын Үндэсний Ассамблейн Батлан хамгаалахын байнгын хорооны дарга Жин Сон Жүн тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа 2026/07/09
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа 2026/07/09
“ХАВДАР СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ-II” ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО 2026/07/09
Ногоон нуурын ус тунгаах байгууламжийг сэргээж, “Бөмбөгөр” орчмыг үерийн эрсдэлээс хамгаалж байна 2026/07/09
Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, аюулгүй байдлаа хангахыг зөвлөлөө 2026/07/09
А.Дашням: Ус ихээр тогтдог эрсдэл бүхий 41 байршилд 60 мотопомпыг байрлуулсан 2026/07/09
СЭРВЭЭНИЙ ӨНДРИЙГ 30–40 СЕКУНДЭД AI ТЕХНОЛОГИОР ХЭМЖИНЭ 2026/07/09
С.Амарсайхан: Монгол, Солонгос улсын иргэд жолооны үнэмлэхээ харилцан зөвшөөрөх хэлэлцээрт хүрсэн 2026/07/08
“Хотхоны бага сургууль”, “Багийн бага сургууль”-ийн үйл ажиллагаа энэ намраас эхэлнэ 2026/07/08
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн дээд цол хүртээв 2026/07/08
Нийслэлийн ус тогтсон байршлуудад ГУББГ-ын 110 хүний бүрэлдэхүүнтэй есөн баг 45 механизмтай ажиллаж байна 2026/07/08
ХАВРЫН ТАРИАЛАЛТЫН УРЬДЧИЛСАН ДҮН: 530.4 МЯНГАН ГА ТАЛБАЙД ТАРИАЛАЛТ ХИЙГДЭЭД БАЙНА 2026/07/08
ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ӨСВӨРИЙН ҮНДЭСНИЙ ИХ СУРЫН ХАРВААНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО 2026/07/08