БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

ХАВРЫН ТАРИАЛАЛТЫН УРЬДЧИЛСАН ДҮН: 530.4 МЯНГАН ГА ТАЛБАЙД ТАРИАЛАЛТ ХИЙГДЭЭД БАЙНА

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

2026 оны хаврын тариалалтын урьдчилсан дүнгийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

Танилцуулгатай холбогдуулан тариалангийн үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг хангах, ургамлын ургалтын хугацаанд үүсэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах арга хэмжээг бүс нутаг, орон нутгийн онцлогт нийцүүлэн шуурхай зохион байгуулах, ургац хураалтын бэлтгэл ажлыг ханган ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат болон аймгийн Засаг дарга нарт Монгол Улсын Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр үүрэг болголоо. Түүнчлэн Ургацын комиссыг байгуулж, ургац хураалтын бэлтгэл ажлыг нэгдсэн удирдлагаар шуурхай зохион байгуулж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбатад даалгав.

Хаврын тариалалтын урьдчилсан дүнг хүргэж байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 01 дүгээр албан даалгавраар хаврын тариалалтын ажлыг орон нутагт технологит хугацаанд үр дүнтэй зохион байгуулан ажиллах чиглэлийг аймгийн Засаг дарга нарт хүргүүлж, хаврын тариалалтыг улсын хэмжээнд нэгдсэн удирдлагаар ханган ажиллаж байна.

Цаг агаарын төлөв байдалтай уялдуулан хаврын тариалалтын ажлыг 05 дугаар сарын 04-ний өдрөөс эхлүүлж урьдчилсан байдлаар 361.8 мянган га-д үр тариа, үүнээс 315.7 мянган га-д улаанбуудай,12.5 мянган га-д төмс, 11.8 мянган га-д хүнсний ногоо, 54.9 мянган га-д малын тэжээл, 89.2 мянган га-д тосны ургамал нийтдээ 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна. Өнөөдрийн байдлаар улаанбуудай, төмсний тариалалт дууссан, малын тэжээл,  хүнсний ногооны тариалалт үргэлжилж байна.

Мөн хаврын тариалалтад 3730 трактор, үр тарианы 2700 үрлүүр, төмс, хүнсний ногооны 460 үрлүүр, хөрс боловсруулах хөдөө аж ахуйн машин 4820 ажиллаж техникийн парк ашиглалт, бэлэн байдлыг 86 хувьд хүргэв. Ингэснээр хаврын тариалалтын ажлыг технологит хугацаанд буюу 17–24 хоногийн дотор бүрэн гүйцэтгэлээ.

Энэ жилийн хувьд 270.2 мянган га-д уринш боловсруулж бэлтгэхээр төлөвлөсөн бөгөөд өнөөдрийн байдлаар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчид нийт 130.0 мянган га-д уриншийн нэгдүгээр боловсруулалт хийсэн байна. Уринш боловсруулалт үргэлжилж байна.

Тариалалтын чанарыг соёололтоор хүлээн авах ажлыг тариалан бүхий 13 аймгийн 79 сумын 943 аж ахуйн нэгж, иргэдийн 318.9 мянган га үр тарианы талбайг хамруулан хийснээр нийт тариалсан талбайн 74.5 хувь буюу 237.7 мянган га талбай хээрийн соёололтоор онц, сайн үнэлгээтэй гарсан байна.   

Цаг уур, орчны шинжилгээний газраас тариалангийн бүс нутгуудад  7, 8, 9 дүгээр саруудад хур тунадас багатай, хэт халалтын үргэлжлэх хоногийн тоо их байх урьдчилсан төлөвийг гаргасан бөгөөд цаашид таримал ургамлын ургалтын хугацаанд хөнөөлт организмын тархалт нэмэгдэх нөхцөл үүсч болзошгүй байгаа тул ургамал хамгааллын технологийн зөвлөмжийг үйлдвэрлэл эрхлэгчдэд хүргэх ажлыг зохион байгуулж байна.

Зохион байгуулж хэрэгжүүлсэн ажлын талаар:

- "Атар-4 Тариалангийн тогтвортой хөгжлийн аян"-ы хүрээнд тариалангийн ажлыг технологит хугацаанд хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газраас хариуцан төлөх хүүгийн дэмжлэгтэй, хөнгөлөлттэй зээлийг банкны эх үүсвэрээр олгохоор шийдвэрлэсэн бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 854 иргэн, аж ахуйн нэгжид 128.9 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгоод байна. 

-Малын тэжээлийн тогтвортой хангамжийг бүрдүүлэх, сэлгээний таримлын нэр төрөл, экспортод чиглэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 176 дугаар тогтоолоор Хэнтий, Баян-Өлгий, Өвөрхангай аймагт нийт тариалангийн эргэлтийн талбайг 11.8 мянган га-гаар нэмэгдүүллээ.

-Усалгаатай газар тариаланг хөгжүүлэх чиглэлээр Улсын төсвийн 15 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 1400 га талбайг услах хүчин чадал бүхий 2 услалтын систем Ховд, Увc аймагт ашиглалтад бүрэн оруулахаар, мөн 5.9 тэрбум төгрөгийн санхүүжилтээр Говь-Алтай аймгийн Дарви сумын Харгана түрүү, Баянхонгор аймгийн Өлзийт сумын Бумбатын амны услалтын системийн барилгын ажлыг эхлүүлээд байна.

-Тариалангийн бүс нутгуудад цаг агаарт зориудаар нөлөөлж, хур тунадас нэмэгдүүлэхэд шаардагдах пуужингийн нөөц бүрдүүлэх зорилгоор 250 ширхэг пуужин худалдан авах тендерийг зохион байгуулж байна.

-Хүнсний ногооны тариалалт, хангамжийг нэмэгдүүлж улирлын хамаарлыг бууруулах зорилгоор улсын төсвийн 2.1 тэрбум төгрөгөөр санхүүжилтээр 2 төрлийн нийт 1314 ширхэг зуны нийлэг хальсан хүлэмжийг зээлээр олгосноор хүлэмжийн тариалалт 4.6 га талбайгаар нэмэгдэх боломж бүрдлээ. 

-Малын гаралтай яс, ноос, нүүрсийг ашиглан дотооддоо үйлдвэрлэсэн бордоог эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран  ургац, хөрсний үржил шимд нөлөөлөх байдлын туршилт, судалгааны ажил хийж байна.  Туршилтын үр дүнд тулгуурлан үндэсний үйлдвэрийн бордоог газар тариалангийн салбарын хэрэглээнд нэвтрүүлэх, дотоодын бордоо үйлдвэрлэгчдэд бодлогын дэмжлэг үзүүлэхэд чиглэгдсэн шат дараалсан арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

-"Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян"-ы хүрээнд мал аж ахуйн хөгжлийг дэмжих, үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Нутагтаа эзэн 100:1000” төслийг 17 аймгийн 25 суманд хэрэгжүүлж Улсын төсвийн 986.0 сая төгрөгийн санхүүжилтээр 3 төрлийн тэжээлийн таримлын 412 тонн үрийг олгосоноор таримал тэжээлийн тариалалт 2300 га-гаар нэмэгдэж байна.

Хаврын тариалалтын бэлтгэл ажлын хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам "Хөдөө аж ахуйн корпораци" ТӨХХК-аар дамжуулан дараах ажлыг зохион байгууллаа. Үүнд:

-Хаврын тариалалтад зориулж 11.8 мянган тонн үрийн улаанбуудайг Хөдөө аж ахуйн биржийн арилжаагаар 10-30 хувийн урьдчилгаа төлбөртэй, үлдэгдэл төлбөрийг намрын ургацаас нөхөн бүрдүүлэхээр 341 иргэн, аж ахуйн нэгжид зээлээр борлуулсан байна. Мөн хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар ОХУ-аас 2000 тн  элит үрийн улаанбуудайг 30-50 хувийн урьдчилгаа төлбөртэйгээр зээлээр олголоо.

-Хүнсний ногооны тариалалтыг хэвийн явуулах боломжийг бүрдүүлэх зорилгоор Улсын төсвийн 304.9 сая төгрөгийн санхүүжилтээр 3 төрлийн 2.0 мянган кг хүнсний ногооны үрийг хүсэлт гаргасан 60 иргэн, аж ахуйн нэгжид олгосон байна.

-Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд тариалалтад зориулан 232 иргэн, аж ахуй нэгжид 12.0 тэрбум төгрөгийн 20.2 мянган тонн бордоо, ургамал хамгааллын бодисыг 21 импортын тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүдээс 30 хувийн урьдчилгаатай төлбөртэй дамжуулан олгосон байна.

-Төмсний тариалалтыг хэвийн явуулах боломжийг бүрдүүлэх зорилгоор 232 иргэн, аж ахуйн нэгжид 1.5 тэрбум төгрөгийн 3 сортын 680 тонн импортын үрийн төмсийг 50 хувийн урьдчилгаа төлбөртэй үлдэгдэл төлбөрийн намрын ургацаас бүрдүүлэхээр олгосон байна.

-Хаврын тариалалтыг хэвийн явуулах зорилгоор Аж үйлдвэр, эрдэс баялагийн яамтай хамтран тариалалтын шатахууныг 3400 төгрөгөөр нийлүүлэх ажлыг зохион байгуулж нийт 20 шатахуун импортлогч аж ахуйн нэгжээс нийлүүлсэн 6984 мянган литр дизель түлшийг газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч 1245 иргэн, аж ахуйн нэгжид олгосон.

-Сэлгээний таримал болох хошуу будаа, тэжээлийн арвайн нөөц бүрдүүлж, дамжуулан зээлдүүлэх аргаар 68 тариаланчдад 1.5 тэрбум төгрөгийн 985 тонн үрийг 50 хүртэл хувийн урьдчилгаа төлбөртэйгээр зээлээр олгоод байна.  

-Таримлын сэлгээ, малын өндөр уурагт тэжээлийн нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор Улсын төсвийн 1.0 тэрбум төгрөгийн хөрөнгөөр 6 нэр төрлийн тэжээлийн таримлын 360 тонн үр нийлүүлж тариаланчдад хувиарлан олгох ажлыг зохион байгуулж байна. Мөн сэлгээний таримал болох хошуу будаа, тэжээлийн арвайн нөөц бүрдүүлж, дамжуулан зээлдүүлэх аргаар 68 тариаланчдад 1.5 тэрбум төгрөгийн 985 тонн үрийг 50 хүртэл хувийн урьдчилгаа төлбөртэйгээр зээлээр олгоод байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн дээд цол хүртээв 6 минутын өмнө
Нийслэлийн ус тогтсон байршлуудад ГУББГ-ын 110 хүний бүрэлдэхүүнтэй есөн баг 45 механизмтай ажиллаж байна 9 минутын өмнө
ХАВРЫН ТАРИАЛАЛТЫН УРЬДЧИЛСАН ДҮН: 530.4 МЯНГАН ГА ТАЛБАЙД ТАРИАЛАЛТ ХИЙГДЭЭД БАЙНА 1 цагийн өмнө
ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ӨСВӨРИЙН ҮНДЭСНИЙ ИХ СУРЫН ХАРВААНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО 4 цагийн өмнө
“Ахмад настны талаар 2026-2028 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэж байна 5 цагийн өмнө
Хуримтлагдсан усыг яаралтай соруулж, ариутгал цэвэрлэгээ хийхийг үүрэг болголоо 5 цагийн өмнө
“Улаанбаатарын үдэш 2026” үдшийн цэнгүүн Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана 22 цагийн өмнө
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮДЭД 13 АВТОМАШИН ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ 23 цагийн өмнө
ЗАСГИЙН ГАЗАР “100 ХОНОГ ДАХЬ 100 ЧӨЛӨӨЛӨЛТ”-ӨӨ ИРГЭД, ОЛОН НИЙТЭД ТАНИЛЦУУЛЛАА 23 цагийн өмнө
“Үдийн хоол” хөтөлбөрт 22 төрлийн мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх талаар санал солилцлоо 23 цагийн өмнө
No Brand Монголд — анхны салбар хотын шинэ захиргааны дэргэд Өчигдөр
​ТӨРИЙН ДАЛБААНЫ ӨДРӨӨР ЦЭРГИЙН ХҮНДЭТГЭЛИЙН ПАРАД ЖАГСАНА Өчигдөр
МУГТ С.Билгүүн: Өнөөдрийг хүртэлх шатрын маань замнал дардан байгаагүй Өчигдөр
Баянхонгор аймгийн Баянлиг сумын тэмээчин Цэдэнгийн Шинэнд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы үйл ажиллагаа, үр дүнг танилцууллаа Өчигдөр
Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ -ийн төсөл өргөн мэдүүлэв 2026/07/06
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ 2026/07/06
Г.Жаргалсайхан: Бүлэг дүүргэлтийг бууруулах, багшийн ачааллыг тэнцвэржүүлэх зорилгоор хотхоны бага сургууль, төрөлжсөн ахлах сургуулиудыг байгуулна 2026/07/06
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО 2026/07/06
Үндэсний их баяр наадмыг бодит орчинд суурилсан 360° технологиор шууд дамжуулна 2026/07/06